Пакистаны Ерөнхийлөгч Асиф Зардари 14--17-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийх болно. Энэ бол түүний ерөнхийлөгч болсны дараах Хятадад хийх анхны айчлал мөн. 13-ны өдөр тэрээр ерөнхийлөгчийн ордондоо Пакистанд суугаа Хятадын сэтгүүчдэд ярилцлага өгч, Хятадад айлчилхыг халуунаар хүсэн хүлээж байна гээд энэ айлчлалаар хоёр орон хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг түргэтгэхийг хүсч байгаагаа илэрхийлэв.
Зардари юуны өмнө Пакистан, Хятадын найрсаг харилцааны хөгжлийн явцыг эргэн үзлээ. Тэрээр хэлэхдээ, Пакистан, Хятадын найрамдал нь урт удаан жилийн түүхтэй, Али Буттогийн угсаагийн гурван үеийнхний Хятад улс хоорондын найрсаг харилцаа нь Пакистан, Хятадын найрамдлын хамгийн сайн гэрч мөн гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Миний хадам аав, Пакистаны экс ерөнхий сайд Али Бхутто, Хятадын удирдагч агсан Мао Зэдүнтэй уулзаж байсан, миний гэргий экс ерөнхий сайд Бенажир Бхутто ч Хятадын ард түмэнтэй найрсагаар харилцаж байсан. Өнөө Бхутто аймгийн гурав дахь үеийн үр сад, миний хүү, Ардын Намын дарга Вилавал Бхутто Зардари тэргүүтэй төлөөлөгчид Хятад улсад очиж, олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон, миний гурван хүүхэд бүр хамт очсон. Тэд өвөө, авга, ээжийнхээ замаар Хятад улстай найрсаг харилцаагаа цаашид хөгжүүлнэ гэгэт би итгэж байна гэжээ.
Зардари Хятадын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлээд олсон амжилтыг өндрөөр үнэлэв. Хятадын хүрсэн амжилтыг дэлхий нийтээр харж байна. Пакистан нь Хятадын сайн хөршийн хувьд Хятадын хөгжлийн явцаас ашиг хүртэхийг хүсч байна гэж тэрээр хэлэв.
Хятад улсад айлчлахыг би хүсэн хүлээж байна. Миний бие 24 жилийн өмнө айлчилж байсан, тэр үеийг бодвол Хятад улсад маш их өөрчлөлт гарсан байна. Би Хятадын удирдагчидтай хамтаар хоёр орны дотно нягт харилцааг эргэн санахыг хүсч байна. Пакистан, Хятадын найрамдлын тухай миний ойлголт 5 жилийн төлөвлөгөөгөөр зогсохгүй, хожим би гурван сар тутамд Хятад улсад айлчилхад бэлэн байна. Энэ удаагийн айлчлал бол албан ёсны айлчлал, хожим би бас хагас албаны талын айлчлал хийж, Хятадын орон нутаг, мужуудийн зочны хувиар харилцан суралцаж болно гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, түүний энэ удаагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүний гол нь Пакистаны эдийн засаг худалдааны салбарын хүсүүс юм байна. Тэрээр айлчлалын хугацаанд Хятадын удирдах хүмүүстэй уулзан хэлэлцээ хийхээс гадна, Хятадын аж үйлдвэрийн салбарын зүтгэлтнүүдтэй бас уулзах болно. Хоёр орны эдийн засаг, худалдаа, банк санхүү болон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг түргэтгэх нь энэ удаагийн айлчлалын чухал тал мөн гэж Зардари хэллээ. Хоёр орны аж үйлдвэрийн хамтын ажиллагааны тухай тэрээр хэлэхдээ,
Манай орны аж үйлдвэрийн хөгжлийн хурд нэлээд удаан, та нарын хурд түргэн байна. Бид хятад хүний удирдлага дор аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэлйин хэмжээг дээшлүүлж, Пакистан, Хятад тэрчлэн Энэтхэгийн зах зээлд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлж болно. Ингэвэл өртгийг бууруулж, Пакистаныг аж үйлдвэржсэн орон болгож болно гэжээ.
Хятад, Пакистан хоёр орон терроризмтэй тэмцэх талаар үр ашигтай хамтран ажиллаж ирсэн юм. Зардари энэ удаа Хятад улсад айлчлахдаа Хятадын удирдагчидтай терроризмтэй тэмцэх асуудлыг хайн хэлэлцэх болно. Терроризм нь даян дэлхий, бүс нутаг болон Пакистаны энх тайван аюулгүй байдалд бүр занилхийлал болж байгаа тул түүнийг эрхбиш туйлбартай арилгах хэрэгтэй гэж Зардари үзэж байна. Пакистан терроризмийн хор уршгт гүн хохирч байгаа тул Засгийн газар нь терроризм болон хэт даврагч үзэлд цохилт өгөх бүх талын стратеги боловсруулан тогтоосон байна. Хоёр орон хамтран терроризмтэй тэмцэх асууддлын тухай тэрээр хэлэхдээ, терроризм бол хоёр оронд нийтэд нь тулгарсан заналхийлал мөн, Пакистан Хятад улстай хамтаар терроризмд шийдвэртэй цохилт өгөх болно гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|