• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-14 17:54:54    
Хятадын Түвд судлал эрдэм шинжилгээний бүрэн бүтэн системтэй болов [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      2008 оны Бээжингийн Түвд судлалын эрдэм шинжилгээний бага хурал 14-ний өдөр Бээжинд эхлэв. 1978 онд өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш Хятадын Түвд судлал түргэн хөгжиж, орчин үеийн Түвд судлалын нэлээд бүрэн бүтэн эрдэм шинжилгээний системтэй болон бүрэлдэж, Түвд судлалын шат бүрийн байгууллагад 2000 гаруй хүн ажиллаж, гадаад орнуудтай эрдэм шинжилгээний харилцаа холбоо тогтоох арга хэмжээ улам олон болж байна.

     Өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойших 30 жилийн турш, Хятадын Түвд судалын салбарт маш олон ололт амжилт гаргалаа гэж Хятадын Түвд судалын төвийн Ерөнхий захирал Лхагва Пунцог 14-ний өдөр болсон Түвд судлалын эрдэм шинжилгээний бага хурал дээр хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ,

      Өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээр Хятадын Түвд судлал хөгжлийн цо шинэ шат үедээ орсон юм. Түвд судалын эрдэм шинжилгээний систем нэн бүрэн бүтэн болж, түүх, эдийн засаг, нийгэм, шашин, гүн ухаан, утга зохиол, эм эмнэлэг, хууль зүй, угсаатны зүй зэрэг бүх салбарыг хамарч, эрдэм шинжилгээний төрөл зүйл нь нэлээд бүрэн бүтэн болсон байна гэжээ.

      Бүртгэлээс үзвэл, Хятадад өнөө Түвд судлалын 3000 гаруй төрлийн ном бичиг, 30 мянга орчим өгүүлэл хэвлэгдсэн юм байна. Хятадын Түвд судлалын шат бүрийн байгууллага нь Түвд үндэстний түүх, Түвд уламжлалт буддын шашны хөгжил, Түвд нутгийн эдийн засгийн бүтээн байгуулалт зэрэг талын судалгаа хийж, маш их хэмжээний холбогдох баримт бичиг, материал, ном бичгийг цуглуулан хамгаалж, бүртгэн редакторласан байна. Жишээлбэл дэлхийн хамгийн урт тууль -- Түвд "Гэсэр"-ийг цуглуулан хамгаалж эмхэтгэх ажил өнөө ч гэсэн хийгдсээр байна. Энэ хуралд оролцож байгаа залуу эрдэмтэн Пема Таш бол Түвдийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнд тусгайлан "Гэсэр"-ийг цуглуулан хамгаалж, эмхэтгэх ажил хийж байгаа юм. Тэрээр хэлэхдээ,

      Өнөө түвдийн баатарлаг тууль "Гэсэр"-ийн тухай судалгаа нь маш сайн байна. Хөхнуурд "Гэсэр"-ийн тухай тусгай судалгааны газар байгуулсан бөгөөд Ганьсу мужийн Баруун хойдын үнэдстний их сургууль ч "Гэсэр"-ийн судалгааны хүрээлэн байгуулсан байна. Энэ талаар хамгийн их ажил хийсэн нь ТӨЗР болох юм, Түвдэд тусгайлан Түвдийн Өөртөө Засах Районы Гэсэрийн судалгааны төв байгуулж, малжих районд ам дамжин уламжлагдсан "Гэсэр"-ийг эмхэтгэн цуглуулж, судалж байна гэжээ.

      Өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятад улс бас нэг бүлэг түвд судлалын залуу боловсон хүчин бэлтгэн хүмүүжүүлсэн юм. Бүрэн бус бүртгэлийн тоо баримтаас үзвэл, өнөө Хятадын олон шатны Түвд судлалын байгууллагад шинжлэх ухааны судалгаа, гэгээрэл боловсрол, хэвлэл, бичиг ном, материалын ажил хийж байгаа ажилтад 2000-с давсан байна. Хуралд оролцож байгаа Түвдийн Нийгмийн Шинжлэх Ухааны хүрээлэнгийн дэд эрдэмтэн Данжуур Лхаги манай сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ,

      Сүүлийн жилүүдэд, Хятадын Түвд судлал маш түргэн хөгжсэн бөгөөд улс орноос ч үүнийг маш их хүндэтгэж, нэг бүлэг түвд судлалын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн хүмүүжүүлсэн юм, үүний 90 хувь нь түвд үндэстний судлаачид юм гэжээ.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 17 улс орон болон бүс нутгаас ирсэн 220 гаран эртэмтэн мэргэжилтэд 2008 оны Бээжингийн Түвд судлалын хуралд оролцсон байна. 3 хоногийн хурлын хугацаанд, тэд нар Түвд болон бусал Түвд районы нийгмийн хөгжил, эдийн засгийн байгуулалт, шашин, түүх, соёл зэрэг салбарын асуудлыг авч хэлэлцэх бөгөөд санал солилцож, холбогдох асуудлуудыг судлах болно. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\