Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. Хэдэн сарын өмнө үүссэн Сычуаний их газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэн хүнд хохирсон Шааньши мужийн аялал жуулчлалын нэрт район Да Яньда суварга нь сэргээн засалтаар дамжин сүүлийн өдөр жуулчдад нээлттэй болсон аж. Өнөө, Шааньши муж нь нэгэнт төлөвлөгөө боловсруулан тогтоож, гурван жилийн хугацааг зарчуулан газар хөдлөлтийн гамшигт эвдэгдэж сүйрсэн түүх соёлын дурсгалт зүйлсийг авран сэргээхээр шийджээ.
5-р сарын 12-ны Сычуань мужийн Вэньчуаньд гарсан 8.0 баллаын хүчтэй газар хөдлөлтөд түүний хөрш зэргэлдээ Шааньши муж ч ноцтой гамшигдаж, мужийн төв Ши-ань хотын бэлэг тэмдэг болсон Да Яньта суварга нь их эвдэгджээ. Да Яньта суваргыг хамгаалах ажлын газрын дарга Ше Шөүтао хэлэхдээ:
"Вэньчуаний газар хөдлөлтөд Да Яньта суварга нь 221 секунд цэцэрсэн учраас тэрээр 0.512 миллиметр хазайж, сувалгын бүтэц нь эвдэгдсэнгүй хэвээр байж, харин сувалгын гадуурхи шохой нь нэлээд их эвдэгдсэн байна." гэжээ.
Да Яньта суваргыг манай тооллын 7-р зууны Тан улсын хаан Тансаг ламын Энэтхэгээс залаж авчирсан бурханы ном судрыг хадгалахаар байгуулжээ. Уг суварга нь 64 метр өндөр, нийт 7 давхар байж, Хятадын уламжлалт барилгын урлагийн хэв намбааг хадгалж, дотоод гадаадад ихээхэн нэр алдартай байдаг. 1961 онд, Хятадын засгийн газраас Да Яньта суваргыг улсын зэргэлэлийн хамгаалалттай түүх соёлын дурсгалт зүйсийн нэрсийн жагсгалтанд хамруулсан.
Вэньчуаний газар хөдлөлтийн дараа, Шааньши мужийн холбогдох байгууллага жуулчид Да Яньта суварганд гарч жуулчлахыг даруйхан зогсоож, түүнд аюулгүйн шалгалт байцаалт хийсэн байна. Үүний дараа, Ши-ань хотын засгийн газар нь 600 мянган юань санхүүжүүлж, Да Яньта суваргыг сэргээн засаж, 3 сарын хугацааг хэрэгсэж, өнөө уг сувалыг тал бүрээр засагдан сэргэсэн байна.
8-р сарын эхээр, Да Яньта суварга нь олон нийтэд дахин нээлттэй болсон аж. Анх удаагаа Шааньши мужид аялж жуулчлаж байгаа Чүн чин хотын жуулчин хатагтай Жан Хүй суварганд гарч үзсэний дараа хэлэхдээ:
"Би Чүн чин хотоос явж ирлээ. 5-р сарын 12-ний газар хөдлөлтийн гамшигт энэхүү суварга нэлээд их эвдэгдсэн гэж сонссон, гэхдээ өнөөдөр би түүний эвдэгдсэн ул мөрийг олж харахгүй л байна." гэжээ.
Да Яньта суваргыг хамгаалах ажлын газрын дарга Ше Шөүтао танилцуулахдаа, суваргын ойр хавьд бүр хүчтэй газар хөдлөлтийг шалгах төхөөрөмж угсарсан нь газар хөдлөлтийн байдлыг цаг тухайд нь ойлгож, суварга болон жуулчдын аюулгүйг хамгаалахад ихээхэн ач тус үзүүлсэн юм" гэжээ.
Да Яньта суваргын байгаа Шааньши муж бол хятадын түүх соёлын чухал район байж, зөвхөн мужийн төв Ши-ань хот нь түүхэнд 13 эзэнт төрийн нийсэл болж өнгөрсөн учраас, энд их олон түүх соёлын үлдэгдэл, буурь зэрэг байдаг, үүнд дурдууштай нь дотоод гадаадад нэртэй Чинь Шихуангийн бунханы цэрэг морны жагсаал энд байдаг. Шааньши мужийн олон төрлийн мужей нь жилд бараг хэдэн арван сая жуулчдыг хүлээж авдаг.
Өнөөдөр, Да Яньта суварга өнгөрсөнтэйгээ адилхан Хятадын түүх соёлын өвийн гэрэл цацрангуй зориг санааг харуулж, нэгэн хэзээ ч нугарч бүхийхгүй шатар цэрэг юм шиг Ши-ань хотоо сахиж сүндэрлэж байна.
|