• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-15 08:29:33    
Хятадын солонгос үндэстний анхны тосгон Хүн Чи тосгон

CRI

      Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужийн Вань Бао сууринд хол ойрдоо нэртэй Хүн Чи тосгон гэж байдаг. Энэ тосгонд сууж байгаа 86 өрхийн 300 гаруй хүн нь бүгд солонгос үндэстэн болохоор хүмүүс энэ тосгоныг Хятадын солонгос үндэстний анхны тосгон гэж нэрэлжээ.

     Хүн Чи тосгоны иргэдийн орон сууц нь тосгоны гол замын хоёр хажуугаар жигд байралж, зүүн талых нь улаан ваар цагаан хэрэмтэй, баруун талынх нь хар ваар цагаан хэрэмын байрууд юм, ногоон мод алаг цэцгүүдийн дунд нэн ч цэвэр цэмцгэр харагдна. Уг тосгонд 30 гаруй жил сууж байгаа Ли Жүхао сурвалжлагчид хэлэхдээ, би есөн настайдаа энд ирсэн, тэр үед бүр өвсөн байшин шороон зам юм, бороон орсоор шавар балчиг болж, явахын аргагүй болдог гэжээ.

      Иймэрхүү өдрүүд өнгөрөн одсоор хятадын өөрчлөлт нээлтийн шинэ цаг үед орсон байна. Хүмүүс нойрссон байдлаас гэнэт сэрж, эргэн тойрныхоо байдлыг ажиглаж мэдрэх болжээ. Ингээд Хүн Чи тосгоныхан нь ардын зан аалийн аялал жуучлалын үйлсийг хөгжүүлэх замналаар замнаж эхэлжээ. Ли Жүхао танилцуулж хэлэхдээ, манай тосгон 1985 оноос аялал жуулчлалын ажиллагааг хийж эхэлсэн, 1989 онд Шяний засгийн газраас хөрөнгө оруулсаны дараахан 2004 онд Хирин мужийн сангийн газраас тусгай мөнгө санхүүжүүлж нэлээд өргөн цар хэмжээтэй болсон байна. Өнгөрсөнд манай тосгоны хүн бүрийн дундаж орлого нь 3000 гаруй юань байсан бол өнөө 5000 гаруй юаньд хүрсэн байна гэжээ.
Амьжиргааны төвшин өдрөөс өдөрт дээшлэхийн хэрээр хүмүүсийн гэр орноо цогцлон байгуулах урам зориг ч улмаар хөгжсөн байна. Цэцэг мод тариж, хөдөө тосгоноо ойжуулах ажлыг хүмүүс ихээр хийх болжээ.

      Дүүжин тоглох нь солонгос үндэстний уламжлалт биеийн тамир спортын төрөл юм. Жил бүрийн хаварын улиралд энэ тосгонд дүүжингийн наадмыг зохион явуулдаг. Маш өндөр газарт нэг хонхыг уяад хэн хонхыг дугаргаж чадвал тэр хүн нь хождог юм байна. Ерийн байдалд дүүжингийн өндөр нь 12 метр, өргөн нь 3-4 метр байдаг.

      Хүн Чи тосгонд ирсэн жуулчид солонгос үндэстний өвөрмөц онцлогтой биеийн тамир спотын наадамд оролцож болохоос гадна уламжлалт хоол ундны төрлийг хийж сурч болно. Да Гао нь шүлхий будаагаар хийсэн нарийн боовны төрөл, солонгос үндэстний маш идэх туртай хоол. Гол нь настан буурлын насан баяр, хүүхдүүдийн төрсөн өдрийн баяр юм үү баяр дурсгалын өдөр, хүндэт зочноо дайлахад иддэг. Шүлхий будааг жигнэж болгосны дараа модон саванд хийж модон шидмээр тасралтгүй цохиж хийдэг. Сонирхолтой улсууд өөрийн биеэр оролцон хийж болно, өөрийнхөө хийсэн хоолыг идэхэд нэн амттай санагдах нь мэдээж.

      Хүн Чи тосгоны иргэд нь цовоо хөөрхөн ааштай, маш зочинсог хүмүүс юм. Энэ нутгийн хөгшин залуусгүй дуу бүжигтээ авьяастай. Тэд нарын хэлэхээр дуу бүжгийн тоглолт нь зөвхөн жуулчидэд үзүүлж байгаа биш, ердийн үедээ ч хэдүүл нийлж архи дарс ууж найралтан тоглдог.