• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-15 17:35:13    
Хятад монгол аман зохиолын багшаар уригдсан Монгол Улсын Их Сургуулийн доктор Нандинбилиг

CRI

      Ардын билиг зүй судлаач хатагтай Нандинбилиг 2001онд "монгол ардын баатарлиг туульс дахь сайханы тухай үзэл" гэх сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тэрээр Монгол Улсын Их Сургуульд монгол хэл бичгийн хичээлийг аравдах жилдээ зааж яваа юм.

     Монгол Улсын Их Сургуулийн утга зохиолын тэнхим нь Төвийн Үндэстний Их Сургуультай он удаан жилийн түүхэн харилцаатай билээ. Өнгөрсөн жилүүдэд МУИС-н утга зохиолын тэнхимийн эрхлэгч Дулам болон Давгадорж, Галбаяр зэрэг багш нар ирж ТҮИС-н монгол хэл уран зохиолын салбарын оютнуудад хичээл зааж, уг салбарын багш нартай монгол судлалын хүрээнд хамтран ажилласаар иржээ.

     Энэ удаа Нандинбилиг 9-р сараас 11-р сарын хооронд ТҮИС-н монгол хэл уран зохиолын салбарын оютнуудад Монгол аман зохиолын хичээл заахаар уригдан ирсэн байна. Хоёр сарын хугацаанд нийт 32-цагийн хичээл орох нь нэг талаар хөнгөн шиг санагдав ч богино цагт их зүйлийг багтаан ойлгуулах багшийн хүсэл элмэлзлийг түүний хичээлийн төлөвлгөөнөөс нь мэдэрч болно.

      Тэрээр оютнууддаа Монгол аман зохиол судлалын тоймыг танилцуулахыг эхний зорилогоо болгож, цаашид Монгол аман зохиол судлал шинжлэх ухаан болж хөгжсөн тухай болон хөгжлийн хандлага зургийг ойлгуулахыг зорьжээ.

     Эдгээр онолын үндсэн дээр Монгол аман зохиол судлалын арга зүйг заах юм байна. Үүнд судалгаа хийхэд анхаарах зүйл, материал цуглуулах арга, цуглуулсан материалдаа өөрийн оюун санаагаа хэрхэн чиглүүлэх, ямар онол зарчмыг баримталбал зохистой зэргийг зааж эзэмшүүлэхээр төлөвлөжээ.

      Гуравдугаар алхамд судалгааны өгүүлэл илтгэл бичих аргын талаар зааж асуудлаа хэрхэн дэвшүүлэх, гол зүйлээ хаана нь тавих, яаж задлан шинжилж хэрхэн нэгтгэн дүгнэх зэргийг заах юм байна.

     Түүний хичээлийн агуулгад бас Монгол аман зохиолын түүх багтжээ. Үүнд монгол домог зүй, бөө мөргөлийн аман яруу найраг, даруй онгодын магтаал, дуудлага, тамаллага, өчил, цацал мллаалгын үг, ерөөл магтаал, ардын дуу, баатарлаг туульс, үлгэр домгийн зүйлс хамрагдаж байна.

     Тэрээр нэг талаар оюутнуудад хичээл зааж, нөгөө талаар эрдэм шинжилгээний ажлаа амжуулж явна. Нандинбилиг өөрийн багш эрдэмтэн Дуламтай хамтран "монгол аман зохиолын онол" номынхоо 1-р ботыг бичиж дуусгаад одоо 2-р боть дээрээ ажиллаж бүй.

     ТҮИС-н домог зүй судлаач Намжил багшийн зохион байгуулсан домгийн хурал дээр дом шившлэгийн сэдвээр анх илтгэл тавьж, уг сэдвээр ажиллах санаагаа олсон юм. Ингээд түүний судалгааны чиглэл монгол дом шившлэг рүү хандаж, энэ тухай нэлээн хэдэн өгүүлэл бичиж олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд олон улсын монгол судлалын хурал дээр бас уг сэдвээр илтгэл тавьж ирсэн юм байна.

     Монгол баатарлиг туульсын судалгааны чиглэлээр эрдэмтэн Рэнчиндорж, Ойрдын Жангар судлаач Дамьранзав, Бээжин Их Сургуулийн багш Дулаан, Гэсэр судлаач Гэрэлзав зэрэг эрдэмтэдтэй хамтран ажиллаж байжээ.

     Нандинбилиг ТҮИС-н монгол хэл уран зохиолын салбарын оюутнуудад хичээл заасан сэтгэгдлээ ингэж ярилаа:

     Газар газраас ирсэн олон монгол хүүхдүүдтэй монгол аман зохиол монгол соёлынхоо тухай ярилцаж суухад үзээгүй дуулаагүй сонин сайхан зүйлийг мэдэх сонсох завшаан гарч байна. Хичээл өндөрлөхөд дор хаяж 2,3 хүүхэд энэ тэрийг асууж зөвлөөд, хүүхдүүд хэчээлдээ их идэвх сонирхолтой байхыг хараад маш баяртай байна .

     Ернь багш хүн хичээл боловсролынхоо амжилттай эсэхийг хичээлийн дараа хүрээлэн шулагнах хүүхдүүдын харцнаас мэдэрч болдог. Тэгвэл Нандинбилиг багш маань ч өөрийг нь тойрон тормолзох сурагчдаа хараад баярын магнай тэнийх нь лавтай.\