Нутаг дэвсгээр: 41528 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2006 оны 1-р сарын байдлаар 16 сая 340 мянга. Гонланд үндэстэн 90 гаруй хувийг эзэлж, түүнээс гадна бас Фрислан үндэстэн байна. Албаны хэл нь Гонланд хэл, Фрислан мужид Фрислан хэлээр яридаг. Оршин суугчдын 31 хувь нь Катулик шашин шүтэж, 21 хувь нь Христосын шинэ шашин шүтдэг.
Нийслэл: Амстердам, 2005 оны байдлаар 742 мянган хүн амтай, засгийн газрын байгаа Гааг нь 2005 оны байдлаар 472 мянган хүн амтай. Төрийн тэргүүн: Хатан хаан Беатрикс Вилемина Армгард, 1980 оны 4-р сарын 30-ны өдөр сууринд суув.
Чухал баяр дурасгалын өдөр: 4-р сарын 30-ны өдөр: Хатан хааны төрсөн өдөр (Талайгаач хатан хааны төрсөн өдөр, Үндэсний баяр). 5-р сарын 4-ний өдөр: чөлөөлөлтийн өдөр (дэлхийн 2-р дайнд холбоотны цэрэг Гонландыг чөлөөлсөн өдөр).
Ерөнхий байдал: Европын баруун хэсэгт оршиж, зүүн тийш Германтай, өмнөш Белгитэй, баруун болон хойд зүгтээ Умрад тэнгист хүрч байна. 1075 км урт тэнгисийн эргийн шугамтай. Нутаг дэвсгэрийн 24 хувь нь далайн түвшнээс дор байж, гурваны нэг хувь нь далайн түвшнээс дөнгөж нэг метр өндөр байдаг. 13-р зуунаас эхлэн далайг хашин тариалангийн талбай гаргаж, газар нутгаа 600 гаа нэмэгдүүлэв. Тэнгисийн эргийн нутаг нь зундаа дундажаар 16 хэм, өвөлдөө 3 хэмтэй. Дотоод эх газар нь зундаа 17 хэм, өвөлдөө 2 хэмтэй. Жилийн дундаж хур тундасны хэмжээ нь 797 мм.
16-р зуунаас өмнө урт хугацаагаар феодалын хэсэглэн эзэлсэн байдалд байв. 1568 оносс Испанийн ноёрхолын эсрэг 80 жил үргэлжилсэн дайн хийв. 1581 онд умардын 7 муж нь Бүгд Найрамдах Гонланд Улсыг байгуулав. 1648 онд "Вестфалены энхийн гэрээ"-ний дагуу, Гонландын тусгаар тогтонолыг Испани албан ёсоор хүлээн зөвшөөрөв. 17-р зуунд тэнгис дээрэх колонийн хүчирхэг орон болов. 18-р зуунаас хойш Гонландын колонийн систем аажмаар задрав. 1795 онд Францын цэрэг Гонландад цөмрөлт хийв. 1814 онд Францаас тусгаарлаж, дараа жил нь Гонландын вант улсыг байгуулав. 1848 онд эзэн хаант хуулийн засаглалтай улс болов. Дэлхийн 1-р удаагийн дайнд төвийг сахив. Дэлхийн 2-р дайны эхний үед төвийг сахина гэж мэдэгдсэн боловч 1940 оны 5-р сард Герман цэрэгт эзлэгдэж, вангийн ураг төрөл болон засгийн газар нь Англид цагаачилж, цагаачдын засгийн газар байгуулав. Дайны дараа төвийг сахих байр сууриа орхиж, НАТО, Европын хамтын нийгэмлэг, даруй сүүлийн Европын холбоонд нэгдэв.\М.Цэцэн бэлэтгэв\
|