Хятадын баруун өмнөд нутгийн Гүйчжөү мужид Цаохай гэдэг ус намаграхаг газар бий. Өвөл болоход 100 мянга гаран нүүдлын шувуу умарт нутгаас энэ нутгийг зорин өвөлжихөөр ирдэг байна. Үүдлийн эдгээр шувуудаас хамгаас ховор нандин нь Хятадын үндэсний нэгдүгэр зэрэглэлийн хамгаалалтад байгаа Хар түрүүт тогоруу болно.
Цаохай нуур бол Хятадын баруун өмнөд нутгийн Гүйчжөү мужийн ВэйНин И үндэстэн Хотон үндэстэн Мяо үндэстний өөртөө засах сяний нутаг дэвсгэрт байдаг. Цаохай нуур өндөрлөг газрын ус намаграхаг эклогийн системд харьяалагдана. Хятадын өндөрлөгийн 3 том цэнгэг уст нуурын нэг. Цаохай нууранд амьтан ургамал элбэг, нарны элч ихтэй болохоор 203 төрлийн 100 мянга гаран шувууд энд өвөлждөг байна. Иймээс энэ нутгийг "Өвс ногоо халиурсан, жигүүртэн шувууд цэнгэсэн нутаг" гэдэг байна.
25 хавтгай дөрвөлжин км цэнгэг уст Цаохай нууранд ханагар их талайн хүчид давалгаан байхгүй ч хөх тэнгэрийн доор торгон долгион хаялаж, сүр жавхлан төгөлдөр харагдана.
Энэ нууранд өвөлждөг хар түрүүт тогорууг хүн төрөлхтөн хамгийн сүүлд илрүүлжээ. Өндөрлөг нутагт амьарч байгаа цорын ганц ховор нандин шувуу билээ. Одоо хөрст дэлхийд амьдарч байгаа Хар хүзүүт тогорууны ихэнх нь Хятадын Хөхнуур Түвдийн өндөрлөг, Юүнь Нань Гүй Чжөүгийн өндөрлөг, Сычуаний умард нутгаар амьдарч байгаа.
Энэ оны 1-р сар гарснаас хойш Хөхнуур Түвдийн өндөрлөгөөс Гүйжөүгийн Цаохай нууранд анх удаагаа 1200 гаран хар түрүүт тогоруу нүүдлэн ирч өвөлжив. Цаохай нуур нь хар түрүүт тогорууны өвөлжих гол газар болжээ. Энэ нь тус орон нутгийн жигүүртэн шувууг хамгаалах арга хэмжээнүүд авсантай холбоотой юм.
Тус орон нутгийн байгаль орчныг хамгаалах салбараас: 1. Ойр орчмын ард иргэдэд Цаохай нуурын чухал чанар болон хар түрүүт тогорууг хамгаалахын ач холбогдлыг танилуулах. 2. Засгийн газраас хар түрүүт тогорууд тэжээл олгох хэмжээг нэмэгдүүлж, оршин тогтнох асуудлыг шийдэх. 3. Хар түрүүт тогорууг хууль бусаар алж барихыг хориглох эрч хүчийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авсан байна. Сүүлийн хэдэн жилд хар түрүү тогорууг алж барих хэрэг гараагүй, оршин тогтнох орон зай баталгаатай болжээ.
Өнөө Гүйчжөү мужийнан Цаохай нуурын хамгаалалтын эрч хүчээ байнга нэмэгдүүлж, уулыг битүүмжилж, мод тарих зэрэг арга хэмжээнүүд авснаар Цаохай нуурын эклогийн орчин тодорхой хэмжээгээр сайжирчээ. Одоо жил бүр Цаохай нууранд 100 сая гаран шувууд өвөлжиж байна. Цаохай нуурын районд хүн болон жигүүртэн шувууд эв зохицонгуй зэрэгцэн оршиж байгаа аятай сайхан орчин бий болсон байна.
|