• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-17 10:26:18    
Бээжингийн параолимпийн нээлтийн ёслолын хөгжмийн ерөнхий найруулагч Фан Мин

CRI

      Зуны 13-р параолимп 9-р сарын 6-ны өдөр Бээжинд ажлаа эхэлсэнийг хэн бүхэн мэдэж байна. Энэ удаагийн параолимпийн нээлтийн ёслолын хөгжмийн ерөнхий найруулагч бол даруй Хятадын алдарт хөгжимчин Фан Мин юм.

      Энэ жил 45-тай Фан Мин бол Хятадын төрийн нэгдүгээр зиндааны хөгжмийн зохиолч, Хятадын хөгжимчдийн нийгэмлэгийн гишүүн болон зөвлөлийн гишүүн, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн урлагийн холбооны гишүүн болон зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа юм.

      8-р сарын 8-д болсон Бээжингийн олимпийн нээлтийн ёслол нь дэлхийн хүн ардын сэтгэлийг хөгжөөсөн олимп болсон болохоор, тэр үед параолимп нь ч хүмүүсийн сэтгэлийг баярлуулам сайхан нээлттэй болох байх гэж хүмүүс хүсэн хүлээж байсан юм. Тухайн үе ноён Фан Минь сэтгүүлчид ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ: Параолимпийн нээлтийн ёслолын хөгжмийг урлан бүтээх ухаагдахуун нь олимпийн нээлтийн ёслолынхтой адилгүй байсан юм. Параолимпийн нээлтийн ёслолын талаар гэвэл, хүмүүнч чанар, хайр халамж, хүүхэдлэг үнэн, маш романтиг байхыг уялдуулсан байхыг чухалчилж байсан болохоор, хөгжмийн уран бүтээл зохиоход маш их орон зай гаргаж өгсөн гэж хэлж болох юм. Хятадын элментийг параолимпийн нээлтийн ёслолд харуулж, өргөн дэлгэрсэн хөгжмийн хэлбэр болон цагийн өнгийг дагасан элментийг ч бид нар уран бүтээлдээ оруулахыг бүрэн бодсон юм гэжээ.

      Фан Мин Хятадын төв нутгийн Аньхуй мужийн Хуан ми ший дуулдаг айлын хүү болон заяасан юм. 15-тай жилдээ Фан Мин Шанхайн Хөгжмийн дээд сургуулийн харьяа Хятадын ардын хөгжим хуучир хөгжимдэх мэргэжил сурч, сүүлээр нь Аньхуй мужийн Дуу Бүжгийн Чуулганы ардын хөгжмийн ангийн хөгжимчин болсон юм.

      Өнгөрсөн зууны наяад оны дунд үед, Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгах ажил алхам алхамаар гүнзгийрхийн хирээр,, дэлхийн олон газрын төрөл бүрийн хөгжмийн урлагийн хэлбэр Хятад улсад орж ирсэнээр, залуу зандан мөртөө шантаршгүй чармайн сурдаг Фан Мин хөгжим зохиоход маш их сонирхолтой болжээ. 1984 онд тэрээр Шанхайн хөгжмийн дээд сургуулийн хөгжим зохиож удирдаалах пакультетэд шалгуулан орж суралцаад, 1989 онд сургуулиа төгссөний дараа цэргийн урлагчин болсон юм.

      Фан Мин бол юмийг сурхад ганц зоригоор чармайдаг хөгжимчин хүн юм. 1989 оноос одоод хүрч иртэл, түүний зохион бүтээсэн төрөл бүрийн хөгжмийн уран бүтээл нь 700 гаранд хүрч, зуу гаран уран бүтээл нь дотоодод том том шагнал хүртсэн юм. \Пэрлаймаа орчуулав\