• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-17 10:28:45    
Спортын цэнхэр гариг

CRI

      Бээжин хотноос ярьж байна, Улаанбаатарт FM 105, Дарханд 103.7. Хятадын олон улсын радиогийн Спортын цэнхэр гариг нэвтрүүлэг эхэлж байна. 34 минутын энэ цагийн нэвтрүүлгээрээ бид Спорт дэлхий булангаар спортын хамгийн сүүлийн үеийн мэдээ, Спортын мэдээлэл булангаар Оуны спортын их наадмын хятад шатарын тэмцээнд оролцож байгаа Вьетнамын тамирчин У Лань жян гэсэн мэдээлэл сонсгож, өнөөрдрийн спортын амьдрал булангаар Өвөр монголын Шилийн-гол аймгийн бөх Хувьсгалттай хийсэн ярилцлагыг сонсгохоор бэлтгээд байгаа, нэвтрүүлгээрээ бас сайхан ая дуу хүргэх болно, манай нэвтрүүлэгтэй хамт байхыг урьж байна, Спорт дэлхий, Уртнасан та бүхэнтэй хамт байх болно.

      Энэ булангаар та бүхэнд спортын шинэ мэдээллээс хүргъе.

      *Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллага WADA тун саяхан Бээжингийн Олимпийн наадмын сэргээшийн эсрэг авсан ажилыг байцаан ажигласан дүгнэлт тайланг нийтэлж, Бээжингийн Олимпийн Зохион Байгуулах Хорооны гүйцтгэсэн ажилыг өндрөөр үнэлсэн байна. Олимпийн наадмын сэргээшийн эсрэг авч байгаа арга хэмжээг нийгим нийтэд нэн шудрага байлгахын төлөө Олон Улсын Олимпийн Хорооныхон тусгай байцаан шинжих төсөл боловсруулан, Дэлхийн Сэргээшийн Эсрэг Байгууллагыг урьж Бээжингийн Олимпийн наадмын сэргээшийн эсрэг ажилд хяналт шинжилгээ хийлгэсэн юм, наадмын дараа WADA-ынхан ажилын тайланаа өргөн барьж, ажилын туршлагаа дүгнэн үнэлгээ хйисэн байгаа. Дэлхийн сэргээшийн эсрэг байгуулага энэ тайландаа Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны ажилыг үнлэн сайшааж, хянуур лавдуун ажилын зарчим болон нарийн ширийн шалгалт шинжилгээний явац нь шаардлагыг хангасан гэсэн дүгнэл тавьжээ. Үүний дагуу сэргээшийн эсрэг ажилын явцад Бээжингийн олимпийн хорооныхны авч хэрэгжүүлсэн зарим шинэ ахицтай зүйлүүд нь дараа даарчын олимпийн наадмыг зохион байгуулахад авч хэргэлэх эрхэм үнэтэй туршлага болсон гэсэн байна.

     *Шувууны үүрт хэн нь урьдаар концертээ хийх нь бол гэдгийг олон хүн анхаарч байна. Шувууны үүрт салхи хагалаж анхы концертыг зохиоход 2 сая юаны түрээсний зардал зарцуулахыг холбогдох тал амалжээ, хүмүүсийн санаанаас гадуур харин Японы нэгэн естрат хамтлыг бизнес тоглолтоо энд түрүүлж хийх сураг гарч байна. 80 мянган суудалтай энэ том цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ гэдэг бол маш олон одуудын мөрөөдөл байгаа, Хэдийгээр хэд хэдэн компани Шувууны үүрт тоглолт зохион байгуулах захиалгаа өгсөн боловч салхи хагалах тоглолтын энэхүү өндөр зардын өмнө хэн нь ч гээд эрсдлийг ойшоохгүй хөнгөхөн хөл хөдөлж чадахгүй байна. Гэтэл эх сурвалжаас үзвэл Япорны естрат дуу бүжгийн нэрт чуулга X Japan ирэх жилийн 5, 6-р сард шувууны үүрт тоглолт хийхээр бэлтгэж байгаа юм байна.

      *12-ны өдөр Чикако хотноо болсон марафоний тэмцээнд Кенийн тамирчид эрэгтэйн төрлийн өмнөх гурван байрь эзэлж, Кеничүүд энэ төрлөөр дэлхий дээр хамгийн шилдэг гэдгээ дахин харууллаа. Тамирчин Evans Cheruiyot 2 цаг 6 минут 25 сикутын бүэмжээр аваргалж, энэ нь энэ төрлөөр кенийн тамирчин дараагаар 6 дахь удаагаа аврага болсон үзүүлэлт боллоо. Cheruiyot-тай нэг багийн David Mandago, Timothy Cherigat тус тус 2, 3-р байрь эзэлжээ. Чикако хотноо болсон марафоны эмэгтэйн төрөлд 1. Lidiya Grigoryeva (RUS) 2:27:17 , 2. Alevtina Biktimirova (RUS) 2:29:32 , 3. Kiyoko Shimahara (JPN) 2:30:19 орсон байна.

     *Олон улсын хөнгөн атлетикийн холбоо 2008 оны шилдэг тамирчдыг сонгон шалгаруулж эхэллээ. 10-р сарын 13-ны өдөр Олон улсын хөнгөн атлетикийн холбооны веб сайтынхан 2008 оны шилдэг тамирчины сонгуульд нэр дэвшсэн 10 тамирчныг нийтэлж, сайт ашиглагчд ч гэсэн энэ жилийн олон улсын хөнгөн атлетикийн тавцанд хамгийн гарамгай тамичин нь хэн болохыг саналаа өгч сонгож болох болсон. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны веб сайтын нүүр хуудас даруй www.iaaf.org гэсэн веб хуудсан дээр өөрт чинь хамгаас таашаагдадаг гэсэн эрэгтэй эмэгтэй тус бүр гурван тамирчны нэрийг сонгож болох юм байна. Сайт дээр өгсөн саналын эцийн дүнгээр өмнө гуравд орсон тамирчдыг дараачын шатны сонгууль дэвшүүлж, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны сангийнхан тусгай ажилын хэсэг гарган эдгээр шалгарсан тамирчдын дотроос эрэгтэй эмэгтэй тус бүр нэгийг сонгож оны шилдэг болгох юм байна. Ингээд 11-р сарын 23-ны өдөр Олон улсын хөнгөн атлетикийн холбоо эцсийн дүнг нийтэлж, Мonaco-гийн Monte Carlo хот тухайн үед дахин олны анхааралын төв байх нь.

      *NBA ирээдүйд Хятад улсад 12 тэмцээний ордон талбай байгуулахаар төлвөлж байна. NBA-гийн веб сайтанд мэдээлснээр NBA болон Хятадын тал AEG компанитай хамтран ажиллаж ирээдүйд Хятадын том том хотуудад NBA-ын зураг төсөвтэй 12 ордон талбай барихаар төлвөлж байна гэж NBA-ын ерөнхий захирал David Stern 12-ны өдөр Лолндон хотод хэлснийг нийтэлжээ. AEG гэдэг шинээр байгуулагдсан энэ компани нь Хятадын тухайн орон нутгийн засгийн газар, байгууллага нэгж, бэл оруулагчдтай хамтран ажиллаж, олон улсын зэрэглэлийн ордон талбай, наадам цэнгээний төвийг зураж, бүтээн байгуулах юм байна. Эдгээр талбай заалуудадыг сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж болохоор барахгүй бусад спортын наадам, урлагийн концерт, соёлын арга хэмжээ, хурал цуглааныг зохион байгуулж ч болох олон чадавхитайгаар бүтээх юм байна. David Stern-ний хэлхээр уг төлөвлөгөө нь маш урт хугцааны бүтээн байгуулалтыг өнгөрөөх бөгөөд 20 жилийн хугацаа хэргэлэнэ гэжээ. Энэ төлөвлөгөөг хэдийгээр ойрын хугацаанд эхлүүлэн хэрэгжүүлэхгүй ч гэсэн NBA гадар улс оронд зах зээлээ өргөтгөх бол өөрчлөгдөшгүй харалт болох юм, Хятад болон Европын оронууд NBA-ын өнөөгийн зах зээлээ өргөтгөх чухал сонголт болоод байна гэжээ. Хятад улсаар авч хэлвэл маш олон NBA-ын фенүүдтай болсон, ялангуя Ё мин болон И Жяньлянь хоёрын тоглолдог баг, мөн тэдний тэмцээнийг илүү анхаардаг болсон, өнөөгийн байдлаар Хятадын 51 телвиз NBA-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд ССТV NBA-тай хамтран ажиллаад 20 гаруй жил болж байгаа юм.

      *Аргентиний теннисч David Nalbandian тун саяхан 2:1 Шведийн Robin Soderling-г хожиж 2008 Stockholm Open газрын теннисын наадамд аврага боллоо. Дэлхийд 7-р жагсаагдадаг тэрээр харин энэ удаагийн тэмцээний хүчтэй өрсөлдөгч нь болж, финаал нэтцээнд дэлхийд 34-р жагсаагдадаг Soderling-тэй таарч эхний ээлжинд 6:2 ялж, дараа 5:7 хожигдож, сүүчлийн ээлжээнд 6:3 ялсан байгаа. Энэ нь Nalbandian Бунос айраст болсон тэмцээнд эрэгтэйн ганцаарчилсан төрөлд аварга болсныхоо дараа авч байгаа басан нэгэн шинэ амжилт болно.

      *Роналдо дараачын Дэлхийн Цом тэмцээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр тун саяхан хэлэхдээ өвдөгний бэртлээ сайн эмнэн эдгээж, зүүд мөрөөдөл болсон 2010 оны Өмнөд Африкийн Дэлхийн Цом тэмцээд орцох болно гэсэн байна. 32 настай Баразилийн энэ тамирчин Дэлхийн Цом тэмцээнд нийт 15 бөмбөг оруулсан рекордыг хүмүүс андахгүй мэднэ, 2010 оны Дэлхийн цомын шигшээ шалгаруулах тэмцээн өнөө ид явагдаж байгаа, AC Milan кулубт тоголдог тэрээр 2-р сард тэмцээний явцд өвдөгний бэртэл авсан юм, одоо тэр дасгал сургуулиа сэргээн хийж байгаа бөгөөд лавтай дахин эргэж ирнэ гэдэгтээ итгэлтэй байгаа юм байна.