• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-17 10:33:54    
Хятад шатарт хайртай Вьетнам охин Нго Лан Хуонг

CRI

      Бээжинд болж өнгөрсөн дэлхийн оюуны спортын анхны наадамд дэлхийн олон орны тамирчид хүрэлцэн ирж оролцсон юм. тэдний дотор дүрлийсэн алаг нүдтэй даруу дөлгөөхөн зантай нэгэн охин байсан нь Вьетнамын Хятадын шатрын аврага Нго Лан Хионг байсан юм.

     29 настай Нго Лан Хуонг Вьетнамд төрж өссөн, үй олон эгэл жирийн Вьетнам охидын нэг нь байгаа юм. тэрээр 15 настайгаасаа Хятад шатарт суралцаж Вьетнамын аврага болтлоо тоглосоор явна. Тэр анх эхлээд зөгээр л зугаатай санагдахаар нь үргэлж Хятад шатар тоглодог байжээ. Дунд сургуульд байхдаа сургуулийн хэмжээнд хийсэн нэг удаагийн шатрын уралдаанд тэргүүлж, ойр хавьдаа нэртэй тамирчин болжээ. Түүнээс хойш сайхан сэтгэлтэй шатрын багш нь түүнийг шатраар хичээллэхийг ятгасаар, унадаг дугуйгаар үргэлж гэрт нь ирж хичээл хийсээр байгаад төдөлгүй Вьетнамын үндэсний шигшээ багт элсэгдсэн орсон байлаа.

      Үндэсний шигшээ багт орсныхаа дараа тэрээр богинохон хугацаанд улсын аврага болжээ. Түүний хувьд 2007 он бол спортын өндөр амжилтуудыг ар араасаа гаргасан азтай жил байлаа. 2007 онд Нго Лан Хуонг Хятад шатрын дэлхийн аврага шалгаруулах 10-р тэмцээний мөнгөн медаль хүртэж, түүний дараагаар болсон Азийн залан дахь шатрын спортын 2-р тэмцээнд аваргалсан байна. Аврага болсноосоо хойш тэрээр Вьетнамын үндэсний баатарын дайтай хүндэлгдэх болсон байлаа. Энэ удаа Бээжинд болсон оюуны спортын анхдугаар наадам дээр тэрээр Хятадын багийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болсон байв.

      Хятад шатар нь хэдийгээр Хятадаас үүсэлтэй боловч дэлхий дахинд дэлгэрсэн нь сүүлийн жилүүдийн л хэрэг юм. Хятад шатар өнгөрсөн зууны сүүлчээс Ази тивд нэн олон хүнд танигдах болж, улмаар өнөө дэлхийн олон орны шатрын хорхойтодын тоглох дуртай спорт болж хөгжиж байна. Хятадын олон газар Хятад шатар тоглох хүмүүс газар сайгүй байж, хоёр хүн тоглож байхад дэргэд нь маш олон хүн зогсч байдаг нь жирийн л нэг үзэгдэл юм. тэгэл одоо Вьетнамын хувьд Ханой хотоор жишээлж хэлэхэд иймэрхүү үзэгдэл энд тэндгүй харагдах боллоо гэж Нго Лан Хиунг танилцуулж байлаа.

     Түүний үзэж байгаагаар Хятад шатар тоглох болсноос хойш түүний оюуны нээлтэд маш их ач тусаа өгсөн юм. түүний тархи толгой маш хурц сэрэглэн болж, сэтгэл санаа ч улам тайван амгалан болсон гэлээ. Олон жилийн хүчин чармайлтаар тэрээр Хятад шатрыг Хятадаас бусад газар хамгийн сайн тоглодог цөөн хэдэн эмэгтэй тамирчны нэг боллоо. Тэрээр өнөө Хятад шатрын дэлхийн аврагын маш хүчтэй өрсөлдөгч болоод байгаа юм. удахгүй ирээдүйд түнийг хүмүүс дэлхийн аврагын тавцангаас олж харахын ерөөлийг энэ мөчид өргөн дэвшүүлж байна. Хятад шатар зөвхөн спортыг бус Хятадын соёлыг спортын хэлбэрээр дэлхийн ард түмэнд танилцуулж, Хятад улс болон дэлхийн олон орны ард түмэн хоорондын найрсаг хэлхээ холбоог эрчимжүүлж байгаа юм.