• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-20 08:42:36    
"Улсын хүүхэд" Туяа хийгээд Шанхай хотын Хагас зууны дараах болзоо

CRI

      40 гаруй жилийн өмнө Хятадын нам төрийн удирдах хүмүүсийн халамжаар, өлөсгөлөнгийн гачигт баригдсан Шанхай хотын өнчин хүүхдүүд их хотын хөгжөөнт орчноос айраг тарагийн өнөр сэнгэнэсэн Өвөр Монголын өргөн уудам тал нутагт үрчилэгдэж, тал шигээ уудам багтаамжтай малчин ардын бөөцийллээр эрүүл саруул өсөн хүмүүжиж, хүний амьдралын идэр насанд хүрцэгээсэн билээ. Түүний нэг нь Туяа байлаа.

      Зургаахан настайгаасаа тал нутагт өсч торнисон болхоор одоо Туяагийн бие дээрээс хотын хүний онцлог дүрэх харагдахгүй болжээ. Туяа Шилинголын тал нутагт үйлс бүтээж, зул жаргалт амьдралаа цогцолсон билээ. Гэвч хэчинээн жилийн турш Шанхай хотыг дурдах бүрийд түүний өр зүрхэнд өөрийн эрхэгүй гуниг төрж, асгарах нулимсаа хориж чадахгүй байдгийн цаад учир нь цусан төрлийн холбоотой нэрийг нь ч үл мэдэх аав ээж, ах дүү садан нь тэр том хотын нэгэн зайд оршин амьдарч байгаад аж. Энэх тасраад данч их удсан цусан төрлийн холбоосыг дахин нийлүүлнэ гэдэг дэндүү бэрэх байлаа ч гэсэн салатын гуниг, уулзалтын баяр хослон байдаг нь хүний амьдралын жам ёс гэлтэй. Өнөөдөр Туяагийн хүү нь Шанхай хотоос насны ханиа буулгаж, тал нутаг хийгээд Шанхай хотын хооронд мөн хайр дурлалаар бат гагнагдсан гүүр босгосон нь түүний элгэн саднаа гэж санж сарвайж явсаных нь ач хариулал болбуу гэмээр юм. "Хүү минь багаасаа хичээл сурлагдаа чармайлттай байсан болхоор Шанхайн Зам харицааны их сургуульд өндөр оноогоор шалган орсон юм. Залгаад манай хүслийг хүсэрдүүллэлгүй чармайж, докторын зэрэг хамгаалаад Шанхай хотод өөрийн гэсэн ажил үйлстэй болсон. Энэ жилийн цагаан сараар хүү минь биднийг эргэж үзхээр ирэхдээ надад Шанхай хотоос насны ханиа дагуулаад ирсэн. 10-р сарын 1-ний улсын баяраар нутагтаа ирж хуримаа хийнэ гэж яриж байсан нь өнөөдөр биелэгдэж байна" гэж Туяа хүүгийхээ хурим дээр сэтгэл догдлон яриж байлаа.

      Туяагийн хүү Ван Шүэпэнгийн хурим ёстой Монгол ёсоор явагдав. Монгол тэрлэгээр гоёсон Ван Шүэпэн өөрийн амьдралынх нь хамгийн чухал мөчийг хамт тэмдэглэж байгаа ах дүү садан төрөлдөө хандаж, хаа газар очиж ямар газар ажилласан ч ээж бид хоёрыг элгэн шимээрээ өсгөж торниулсан энэ сайхан тал нутаг бол миний үндэс байгаа юм гэдгийг би хэзээ ч мартахгүй. Өнөөдөр би хүний зэрэгд хүрч, өөрийн гэсэн амьдрал үйлсээ их хотод босгож байгаа ч гэсэн завтай нөхцөлтэй л юм бол тал нутагийнхаа сайн сайханы төлөө нэг мөрний хүчнээ өргөхөд бэлэн байна гэж догдлон ярилаа.

      Туяа ингэж өдрийн бодол, шөнийн зүүд болдог төрсөн нутаг Шанхай хотын охинд хадам ээж болж, хэчнээн жилийн үзүүр гогцоогүй хүсэл мөрөөдөл нь хайр бялхасан хорваагийн жамаар бараг хагас зууны дараах өнөөдөр бас нэгэн болзоо болон тохиосон аж. \"Өвөр Монголын Өдрийн сонин"-оос буулгав\