1985 оны 7-р сард Хятадын хөнгөн атлетикийн нэрт тамирчин Ван Шижэ болон Ян Вэньчинийг (эмэгтэй)Биеийн тамир спортын улсын хороо олон улсын хэмжээний мастер болгон батлан зөвшөөрөв. Ингээд тэд нар хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний анхны мастер болсон байна.
400 метрийн саадтай гүйлтийн 57 скундийн давааг хамгийн түрүүнд давсан эмэгтэй тамирчин: 1985 оны 10-р сард Хятадын эмэгтэй тамирчин Чэнь Жюй-ин Наньжинд болсон Хятадын хэмжээний хөнгөн атлетикийн аварга шалгаруулах уралдаан дээр 56 скунд 86-гийн амжилтаар 400 метрийн саадтай гүйлтийн Хятадын рекорд амжилтыг дахин шинчилсэн байна. Чэнь Жюй-ин бол 400 метрийн саадтай гүйлтийн 57 скундийн давааг хамгийн түрүүнд давсан Хятадын эмэгтэй тамирчин төдийгүй, мөн Энэтхэгийн тамирчин Машаагийн дараа 57 скундийн давааг давсан Азийн хоёрдох тамирчин юм.
Олон улсын хөнгөн атлетикийн холбооны хөнгөн атлетикийн ахмадын шагнал хүртсэн анхны хүн: 1987 оны 8-р сарын 26-ны өдөр Олон улсын хөнгөн атлетикийн холбоо Ромд Олон улсын хөнгөн атлетикийн холбооны хөнгөн атлетикийн ахмадын одон болон медалийг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны 36-р их хуралд оролцсон Хятадын биеийн тамир спортын ахмад зүтгэлтэн Шя Шянд олгож, Хятадын хөнгөн атлетикийн хөдөлгөөнийг хөгжүүлхэд үзүүлсэн хувь нэмэрийг нь сайшаасан байна. Энэ бол Хятадын биеийн тамир спортын ажилтан анх удагаа Олон улсын хөнгөн атлетикийн холбооны хөнгөн атлетикийн ахмадын шагналыг хүртсэн болно. Шя Шян нь Бээжин хотын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн орлогч дарга, Хятадын Олимпийн хорооны орлогч дарга, Бүх Хятадын биеийн тамир спортын ерөнхий нийгэмлэгийн орлогч дарга, Хятадын хөнгөн атлетикийн нийгэмлэгийн орлогч дарга, Чинхуа их сургуулийн профессороор ажиллаж байжээ. Тэрээр 1923 – 1927 онуудад гурав удаа Хятадын өмнөөс Япон, Филиппин, Шанхайд болсон Алас Дорнодын наадмын тулгууртай өндрийн харайлт зэрэг төрлийн тэмцээнд оролцож байжээ. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа тэрээр Бүх Хятадын биеийн тамир спортын наадамд олон удаа ерөнхий шүүгч болж байжээ.
Тариачдын хөнгөн атлетикийн анхны уралдаан: Хятадын Тариачдын хөнгөн атлетикийн анхны уралдаан 1985 оны 10-р сарын 20, 21-ний өдөр Шаньдүн мужийн Жинань хотын дүүргийн Ван Шэрэн тосгонд болов. Энэ уралдаанд эрэгтэйчүүдийн 100 метр, 1500 метр, 5000 метр, 4 үржих 400 метрийн буухиа гүйлт болон өндрийн харайлт, зээрэнцэгийн төрөл байж, эмэгтэйчүүдийн 100 метр, 800 метр, 3000 метр, 4 үржих 200 метрийн буухиа гүйлт болон холын харайлт зэрэг төрөл байсан юм байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|