• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-20 08:46:34    
Настайчуудын өвдөгний үе үрэвсэхээс сэргийлэх аргууд

CRI

      Хүмүүсийн нас ахиад ирэхээр өвдөгний үе мөч нь амархан гэмтэх юм уу үрэвсэх болж, өвдөгний үе өвдөж, амарлаа ч гэсэн өвдөөд настайчуудыг их зовоож, хэвийн амьдралд нь харш саад болдог байна. Иймээс настан буурлууд минь доорх хэдэн аргуудаар өвдөгний үеийн үрэвсэлийг идэвхтэй сэргийлэх юм уу эмчилж болно. Тухайлбал:

      Нэг. Урьдчилан сэргийлэх аргууд:

      1. Өвдгөө дулаан байлгахыг анхааралдаа авч, өдөр болгон өвдгөн дээрээ халуун жин тавих юм уу иллэг хийж массажилж байх хэрэгтэй. 2. Өвдөгний үе ядархаас зайлсхийж, явган суух юм уу өвдгөө нугалах хөдөлгөөн хийхгүй байвал сайн. 3. Тарган хүмүүс биеийн жингээ бууруулах гимнастик хийх шаардлагатай. 4. Биеийн тамирын дасгал бэлтгэл хийхдээ хэт урт хугацаа хэрэгсэх юм уу хэт хүчтэй хөдөлгөөн хийхээс зайлсхийх хэрэгтэй.

      Хоёр. Эмчлэх аргууд:

      1. Үе мөчөө хамгаалахыг анхаарч, бэртэж гэмтэх болон чадлаасаа давсан хөдөлгөөн хийхээс залсхийх хэрэгтэй. Өвчин хүндэрвэл хэвтэж амрах хэрэгтэй. 2. Эмчийн заавраар, цусны лугшилтыг сайжруулах эм, үрэвслийг дарах эм ууж болно. 3. Хоёр хөлөө жийж, гуяны булчинг сайжруулж, үе мөчний тогтвортой байхыг хангах чухал. 4. Хэрэв өвдөг байнга өвдөөд эм уувч нэмэр болохгүй мөртөө өвдөгний үе хачин сонин хэлбэртэй болох янзтай бол мэс заслаар эмчлүүлэхийг бодож болно.\Л.Буянтогтох орчуулав\

      Төрөл бүрийн ингэн будаа эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг

      Элэгний чадавхиа саайжрууляа гэвэл нохойн хушуутай шингэн будаа уух сайн.

      Ам хатаад сэтгэл чинь бухимдаад байвал хятад тоортой шингэн будаа уух сайн.

      Уушиг гэдэс чинь тааруухан бол самартай шингэн будаа уух сайн.

      Тамир тэнхээ алдаад байвал луугийн нүдтэй шингэн будаа уух сайн.

      Хөлний бялцуу сэдэрхээс сэргийлэхэд хивэгтэй шингэн будаагаар уугаах тун сайн.

      Амны хөндийн муухай үнэрийг арилгахад бэржгэр луугийн нүдтэй шингэн будаа ууж эмчилбэл сайн.

      Өтгөн хатахаас сэргийлэхэд лянхуагийн үндэстэй шингэн будаа уух сайн.

      Толгой эргэж хөлс гараад байхыг эмчлэхэд холимийн цөмтэй шингэн будаа уух сайн.

      Лянхуагийн үртэй шингэн будаа, ногоон буурцагтай шингэн будаа нь зуны халуунаас сэргийлж, биеийн халууныг гадагшлуулдаг.

      Гүйлгэхийг намдаах, элгийг сайжруулахад хавтгай буурцагтай шингэн будаа тун үр ашигтай эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг.

      Төрөл бүрийн ингэн будаа эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг тул өдөр тутмийн амьдралдаа шингэн будаа хэрэглэх нь эрүүл мэндэд тун тустай юм.\Л.Буянтогтох орчуулав\