• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-20 08:49:03    
Шянтань хот сургуулиудад аюулгүйн хүмүүжил хийхийг чухалчилж байна

CRI

      "5-р сарын 12"-ны өдөр Сычуань мужийн Вэньчуаньд гарсан онц хүчтэй газар хөдлөлт тухайн газрын ард иргэдэд хүнд ноцтой гамшиг учруулсан төдийгүй хөрш зэргэлдээ муж хотыг ч хамарсан юм. Гэтэл газар хөдлөлтийн голомтоос төдий холгүй Ань шяний Сан зао дунд сургуулийн 2000 гаруй багш сурагчдаас ганц ч хүн бэртэж шархдаагүй, хохироогүй билээ. Үүний гол шалтгаан нь уг сургууль 2005 оноос эхлэн хичээлийн хагас жил бүрд нэг удаа онц байдлын дасгал сургууль хийдэг байна. Олон жилийн турш, Хятад даяар олон газрын сургуулиуд сурагчдад аюулгүй байдлын хүмүүжил болон онц байдлыг зохицуулах чадварыг нь дээшлүүлэх дасгал сургууль хийж ирсэн байна. Хятадын Хү-нань мужийн Шянтань хот жил бүрийн 6-р сард аюулгүй үйлдвэрлэх сарын үйл ажиллагаа өрнүүлж, бүх мужийн сургуулиуд энэ хугацаанд аюулгүйн хүмүүжлийн олон зүйлийн үйл ажиллагаа өрнүүлдэг байна.

      "Багш нараа, хүүхдүүдээ, хүчтэй газар хөдлөв. Бүгдээрээ битгий сандар, одоо газар дээрээ онц байдлын арга хэмжээ аваач" гэж Шянтань хотын 12-р дунд сургуулийн "газар хөдлөлтөөс сэрийлэн, гамшгаас аврах сургууль эхэлсний мэдэгдэв. Уг дасгал сургууль нь аюулаас амиа хамгаалах, онц байдлын үед амь зугатах, бэртэж шархдсан хүмүүсийг эрж хайж, авран туслах зэрэг гурван алхам дараатай явагдана.
Түгшүүрийн дохио дуугармагч хичээл сургалтын давхар байшанд хичээллэж байсан багш, сурагчид нэн даруй ширээн дороо орж, цүнхээрээ долгойгоо хамгаалав. Хэдэн арван секундын дараа анхны донслолт өнгөрөн, хүүхдүүд нэн даруй хоёр мөрлөн жагсаад хичээлийн танхимаас гүйн гарцгаав.

      Хоёр минут хүрэхгүй хугацаанд 1000 гаруй багш, сурагчид сургуулийн биеийн тамирын талбайд цугларав. Талбайн төв дэх тайзнаа командлагч эл анги хүний тоогоо бүртгэн мэдүүл, бэртэж шархдсан хүмүүст түргэн тусламж үзүүл гэж тушааж байлаа. Хэдэн минутын дараа командлагч, хүчтэй газар хөдлөлт өнгөрөв, бүгдээрээ ор, орондоо зогс гэж тушаав.

      Өнөө 213,222, 223-р ангийн гурван сурагч түргэн тусламж үзүүлж байна гэж мэдүүлэв. 205-р ангийн сурагчид бүрдээгүй байна. Авран туслах хэсгийнхэн анхаараарай. За. Өнөө 205-р ангийн нэг сурагч хичээлийн танхимаас гарч ирж чадахгүй байна. Тоног төхөөрөмжөө авч нэн даруй аврах шаардлагатай , түргэлээч гэж командлагч хэлэхэд За, очлоо гээд түргэн гүйв...

      Дараа нь командлагч сургуулийн захиралд энэ удаагийн газар хөдлөлтөөс сэргийлэх авран туслах сургууль дууссан байдлыг илтгэв.
Командлагч: номхон, манай сургуулийн газар хөдлөлтөөс сэргийлэн авран туслах сургуульд оролцсон нийт багш сурагч цугларав. Захирал та заавар өнгө үү.

      Захирал: Сул зогс, та бүхэн зүдэрлээ. Өнөөдрийн сургууль маш амжилттай явагдав. Сургуулийн захиргааны өмнөөс нийт багш сурагчдад баяр хүргэе гэв.

      Шянтань хотын 12-р дунд сургуулийн захирал Кан Жиньжөү хэлэхдээ, онц байдалд сурагчдын эмх журамтай тарж гарахыг батлахын төлөө бид энэ онц байдлын төслийг боловсруулж, үүнийг мөрдөн үргэлжийн чанартай сургууль хийдэг. Уг төслийн дагуу, аль анги нь аль зам шугам, гарцаар гарах зэргийг бүхнийг бодитойгоор тогтоож, энгийн үед олон удаа сургууль хийдэг болохоор сурагчид онц байдал гарсан үед түргэн шуурхай тарж гарах чадвартай болсон байна гэжээ.

      Шянтань хот нь сургуулиудад онц байдлын сургууль тогтмол хугацаанд зохион байгуулдгаас гадна, жил бүр " Гарч мэдэх аюулыг шалган байцаах", "Аюулгүй байдлын тухай мэдлэгийг сурагчид бие даан сурах", "Аюулгүй байдлын тухай илтгэл лекц хийх" зэрэг 8 зүйлийн арга хэмжээ зохион явуулдаг байна. \Урангоо орчуулж бэлтгэв\