Саран бөмбөрцөгт аялах тэргэнцэр гэдэг нь саран бөмбөрцөгт газардаж, хайгуул хийж, үлгэр түүвэр бодис хураан цуглуулж, шинжилгээ хийдэг тусгай тэргэнцэрийг хэлэж байна. Мэрэгжилтэннүүд үүнийг саран бөмбөрцөгийн гадаргууд хайгуул шинжилгээ хий аппрат гэж хэлдэг. Хятад улсын саэсарын уудамд хайгуул хийх хүчний тасралтгүй дээшилэхийг дагалдан шинжлэх ухааны судалгааны байгууллагууд саран бөмбөрцөгийн тэргэнцэрийн холбогдох техникийг судалж эхэлсэн байна.
Шинжлэх ухаантад саран бөмбөрцөгийн хөрсөн давхаргатай адил төстөй галт уулны хогоор саран бөмбөрцөгийн гадаргууг зураглан гаргаж, зургаан дугуйтай шар өнгөтөй дөрвөлжин тэргэнцэр дээр нь ажиллаж байгааг сурвалжилагч Шанхай хотын нэг лаборатурт үзлээ. Шанхай хотын сансарын системийн төслийн судалгааны хүрээлэнгийн шинэ техникийн хэлтэсийн дарга, Саран бөмбөрцөгийн тэргэнцэрийн төсөл хариуцсан хүн Хү Жэнь юй танилцуулж хэлэхдээ, саран бөмбөрцөгийн тэргэнцэр 1.5 метр урт, 1 метр өргөн байж, биеийн хүнд нь 120 кг байдаг. Бид одоо нэгэнт гуравдах үеийн тэргэнцэрийг судлаад байна. өнгөрснийхтэй харицуулахад чадавх нь их сайжирсан юм гэжээ.
Онолын сууринаас жинхэнэ тэргэнцэрийг бүтээхэд техникийн олон асуудлыг шийдэх чухалтай бйадаг. Саран бөмбөрцөгийн хүндийн жин нь дэлхийн бөмбөрцөгийн 1/6 хувь л байж, саран бөмбөрцөгийн гшадаргуугийн хөрсөн давхарга нь маш сул байдаг. Иймээс саран бөмбөрцөгийн тэргэнцэр энэхүү орчинд ажиллах чадвартай байх хэрэгтэй. Саран бөмбөрцөгийн гадаргуу хотгор гүдгэр ихтэй бөгөөд хад чулуу, солирын нөх ихтэй байдаг. Иймэрхүү байдалд саран бөмбөрцөгийн тэргэнцэрийн дугуй халтарихгүй бөгөөд хөрвөж урвахгүй байх хэрэгтэй. Саран бөмбөрцөгийн гадаргуу дээр дулааны зөрөө ихтэй байдаг зэрэг олон асуудлыг шийдэх чухалтай бйадаг.
Шанхай хотын сансарын системийн төслийн судалгааны хүрээлэнгийн төсөл хариуцсан хүн Хү Жэнь юй танилцуулж хэлэхдээ, тэдний судлан бүтээсэн саран бөмбөрцөгийн тэргэнцэр нь цахилгаан эрчим хүч, жолоодох систем, тоо баримт дамжуулах зэрэг зангиласун техникийн талаар амжилт олсон гэжээ. Саран бөмбөрцөгийн тэргэнцрийг тогтоогч дээр стро харааны аппрат тохиролж, энэ нь хүний хоёр нүд шиг саран бөмбөрцөгийн гадаргууг хараж, саад болох зүйлийг хэмжин мэддэг. Тэргэнцэрийн хойт талд нараны энергийн дарвуул зоож, дулааныг тохируулж байдаг. Үүнээс гадна уг тэргэнцэр нь цагт 200 метр хурдтай аялж болдог.
Шанхай хотын судалгааны бйагууламжаас гадна, Харбины аж үйлдвэрийн их сургууль, Бээжингийн сансарын судлалын их сургууль, Хятадын сансар судлалын корпурац зэрэг 40 гаруй байгууллага нэгж саран бөмбөрцөгийн тэргэнцэрийн судалгааг хийж байна. Эдгээр олон судалгааны байгууламжийн ар талд Хятадын сансар судлалын техник түргэн хөгжиж байгааг харуулж байна.
Эдгээр олон байгууллагын саран бөмбөрцөгийн тэргэнцэр судлан хөгжүүлэхийг дагалдан удахгүй ирээдүйд Хятадын би? Даан судлан хөгжүүлсэн саран бөмбөрцөгт хайгуул судалгаа хийх аппрат хүмүүсийн нүдэн өмнө илэрэх болно.
|