• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-21 08:33:09    
Африкт хөрөнгө оруулж хөгжлийн боломж хайж байна

CRI

      Хятадын Гириний зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны 4-р яармаг саяхан Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужийн Чанчүнь хотод өндөрлөв. Яармагийн хугацаанд, Гирин мужийн засгийн газруудын салбар, аж ахуйн нэгжийн эздийн төлөөлөгч болон Африкаас Хятадад суугаа дипломат төлөөлөгч нар оролцсон "Гириний аж ахуйн нэгжүүдийг Африкт очуулах—Африкт хөрөнгө оруулах боломж тохиол болон хөрөнгө хурамтлуулах зам сувгийн чуулга уулзалт" боллоо. Гирин мужийн аж Африкт хөрөнгө оруулж хөгжлийн боломж хайхыг маш чухалчилж, Африкт зах зээл нээхээр хүч тавин зүтгэж байна.

      Гирин муж бол Хятадын умард нутгийн аж үйлдвэрийн хуучин бааз, мөн ч хөдөө аж ахуйн том муж болохоор аж үйлдвэр хөдөө аж ахуйн маш сайн үндэс суурьтай юм.

      2001 оноос хойш, Хятад Африкийн худалдаа жил бүр дунджаар 30%-р өсөн нэмэгдэж, 2005 онд Хятад улс нь Африкийн худалдааны 3 дахь том түнш болсон байлаа. Өнөө Гирин муж нь Африкт 19 аж ахуйн нэгж байгуулаад байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ нь 40 сая гаруй ам долларт хүрч байна. Үүнд Гириний цахилгаан хувьсгуурын олон улсын компани нь Судан, Этиоб, Эквадорын Гвиней, Нигери зэрэг Африкийн улс орнуудын цахилгаан эрчим хүчний дэд бүтцийн байгуулалтад оролцож, хэдэн жилийн турш Африк дахь аралжаа наймаа нь маш хөл хөгжөөнтэй явагдаж байна. 2007 онд уг компанийн Африкийн 4 оронд төсөлд оролцсон хэмжээ 900 сая юаниас давсан байлаа.

      Гирин мужийн худалдааны салбарын бүртгэснээр, энэ оны өнгөрсөн 7 сард, Гирин мужийн Африкт экспортолсон хэмжээ 100 сая гаран ам долларт хүрч, 46%-р нэмэгджээ. Гирин муж нь Африкт голдуу авто машин болон авто машины эд анги, эм бэлдмэл, хурцас зэргийг гаргаж байна. Гирин муж нь Африкаас голдуу манганы хүдэр, Херомын хүдэр зэргийг оруулж байна. Үүний зэрэгцээ Гирин мужийн аж ахуйн нэгжүүд нь бас Африкийг төслийн байгуулалтад идэвхтэй оролцож, Судан, Этиоб зэрэг газарт том гүүр байгуулж, гүйдлийг нь хувьсгасан цахилгаан дамжуулж, усан цахилгаан станц байгуулахад оролцож байна.

      Хятадын хөрөнгө оруулагчид Африкт маш таашаагдаж байна.

      Гирин муж нь бас хөдөө аж ахуйн салбарт Африкийн орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлж байна.