• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-21 08:34:36    
Хятадын их, дээд сургуулийн боловсролын зарлагын оруулалт хэв загвар ба өөчрлөлт

CRI

      2008 оны 8-р сарын 7-ны өдөр "Хятадын боловсролын судалгаа шинжилгээний лавлах" сонинд Ван Жүн "Хятадын их, дээд сургуулийн боловсролын зарлагын оруулалт хэв загвар ба өөчрлөлт" гэсэн өгүүлэл нийтэлж, Хятадын их, дээд сургуулийн боловсролын зарлагын хэв загвар болон өөрчлөлтийн талаар шинжилж өгүүлсэн юм. Одоо түүний энэ өгүүлэлийн агуулгаас танилцуулъя.

      Нэг. Хятадын их, дээд сургуулийн боловсролын зарлагын хэв загвар

      Дэлхийн олон орон боловсролын зарлагын оруулалтын талаар өөр өөрийн адил бус хэв загваруудтай байдаг ба үүнд голцуу Япон ба Өмнөд Солонгосын загвар, Европын халамжийн загвар, Америкийн загвар гэсэн 3 төлийнх байдаг. Япон ба Өмнөд Солонгосын загварын онцлог нь: олон нийтийн боловсролын зарлага дотоодын нийт үйлдвэрлэлд эзлэх хувийн жин нь эдийн засаг харьцангуй хөгжсөн орнуудынхаас тодорхой хэмжээгээр доор байдаг. Европын халамжийн загварын онцлог нь: олон нийтийн боловсролын зарлага дотоодын нийт үйлдвэрлэлд эзлэх хувийн жин нь олон улсын холбогдох дундаж түвшнээс өндөр байдаг. Америкийн загварын онцлог нь: олон нийтийн боловсролын зарлага дотоодын нийт үйлдвэрлэлд эзлэх хувийн жин нь харин нэлээд өндөр байдаг байна.

      Олон улсын байдлыг судалж шинжилсний үндсэн дээр, боловсролын салбарын санхүүгийн болон түүнийг хангаж бий байдлаас үзвэл, Хятадын боловсролын бүхий л систем ялангуяа их, дээд сургуулийн боловсрол нь дөхмөөр хэлэх юм бол, "ихээнх хэсгийг нь олон нийтийн бус оруулалт, бага хэсгийг нь олон нийтийн бус байгуулага эзэлсэн" онцлогтой байна. Өөрөөр хэлбэл, албаны сургууль нь олон нийтийн бус оруулалтад маш их түшиж, иргэдийн эрхлэлттэй сургуулийн хөгжил түргэн байгаа хэдий ч цар хэмжээ нь хязгаартай байгаа гол онцлогтой байна.
Иймээс Хятад улс их, дээд сургуулийн боловсролын салбар дахь оруулалтаа нэмэгдүүлэхэд тогтолцооны ерөнхий төлөвлөгөө хийх үүрэг нь өөрийн орны байдалд зохицсон, бусад орны туршлага, сургамжийг хянаж өргөнөөр шингээн авсан үндсэн дээр, өөрийн орны онцлогт тохирсон боловсролын хөгжлийн хэв загвар, санхүүгийн дэмжлэгийн системийн байгуулалтыг цаашид хийх явдал юм.

      Хоёр. Их, дээд сургуулийн боловсролын салбар дахь санхүүгийн оруулалтыг нэмэгдүүлэх механизмийн төсөл төлөвлөгөө

      1. үүнд голцуу Засгийн газраас хөрөнгө мөнгө хангах механизм, Засгийн газраас боловсруулан тогтоосон олон шатны төрөл бүрийн сургуулийн зарлагын тухай бодлого, Засгийн газраас боловсруулан тогтоосон боловсролын салбар дахь оруулалттай холбоотой чухал чухал тогтолцоонууд багтана. 2. эрэлт хэрэгцээний талд хөрөнгө мөнгө хангах механизм, үүнд Засгийн газраас боловсрол шаардагдагчид хөрөнгө мөнгө олгох механизм болно.

      Ерөнхийд нь авч үзвэл, ажил төрлийн чанартай зарлагын мөнгө хангах механизм нь боловсролын олон нийтийн бодлогын зорилтод хүрэх санхүүгийн хамгийн чухал арга зам болж байгаа болохоор, санхүүгийн оруулалтаа нэмэгдүүлэх явцад ажил төрлийн чанартай зарлагын мөнгө хангах механизмийг төгөлдөржүүлэн өөрчлөх нь гол чухал үүрэг зорилт болох юм.