• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-21 08:37:21    
Ший жүжгийн тоглолтууд нь Бээжингийн алтан намарт өнгө нэмэрлэж бий

CRI

      Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. 10-р сарын 1-гэн бол Хятадын үндэсний баярын өдөр юм. Үндсэний баярын амралтын хугацаа бол олон төрлийн тоглолтууд Бээжинд үзэгчидтэй золгох хамгийн сайн боломж тохиол гэж хэлж болох юм. Энэ жилийн намар, олон арван ший жүжгийн наадам нь Бээжинд хэлбэр намба нь адил бус, арга маяг нь олон янзийн ший жүжиг авчирж, Бээжингийн ший жүжгийн тавчанг ихээхэн хөр хөгжөөнтэй болгосон аж.

      Үндсэний баярын өмнөхөн, Бээжин хот нь түүхэн дэх хамгийн том цар хэмжээтэйгээр Бээжингийн залуучуудын ший жүжгийн наадмыг зохиож, төрөл бүрийн шинэ сэвүүн, тэргүүний жүжгүүд "ший жүжгийн хувьсгал яг хайр дурлал шиг таны дэргэд хүрэлцэн очих болно" гэдэг шинэ сэвүүн уриан дор Бээжингийн их олон жүжгийн театр болон туршилтын театрт ихээхэн хөгжөөн наргиантайгаар оголсон аж.

      2008 оны Бээжингийн залуучуудын ший жүжгийн наадам бол залуу багачуудын наргиан хөгжөөний газар, мөн ч өвөрмөц онцлогоор бялхасан том туршилтын талбай гэж хэлж болно. Тэрээр Хятадын ший жүжгийн салбаын их олон цуут хүмүүс, од нарын сонирхолыг татсан байна. Бээжингийн ший жүжигчдын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Ян Чянь-ү танилцуулж хэлэхдээ:

      "Энэ жилийн наадмаар бид тусгай сэдэв тохируулсангүй, хамгийн гол нь өртөө зохиосон, бодит байдалд анхаарлаа хандуулсан, нийгмийг анзаарсан бүтээл туурбин зохиож, их чөлөөтэй, өвөрмөц онцлогтойгоор тоглохыг чухалчилсан юм" гэжээ.

      Бээжингийн залуучуудын ший жүжгийн наадамд оролцсон 13 найруулагчийн дундач нас нь 30 орчим байж, үүнд зургаа долоон найруулагч нь бүр мэрэгжлийн гаралтай биш байсан хэдий ч, тэд нарын сэтгэхүй, тусгаж харуулах арга хэлбэр зэрэг нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татсан аж. Найруулагч Сүнь Шюхан Бээжинд ажил хийж байгаа тариачин, сурагч, компанийн ажилтан зэргээр жүжгийнхээ гол агуулга болгосноор барахгүй, жүжигчин нараа ч эдгээр хүмүүсийн дундаас сонгосон юм байна. Сүнь Шюхан хэлэхдээ, ингэж хийж байгаагын зорилго нь энэ жүжгэнээс хүмүүс жинхэнэ амьдралын өнгө бодгийг тэр дор нь олж хархын хүссэн юм гэжээ.

      Чөлөөтэйгээр дэлгэн харуулах бол 2008 оны Бээжингийн залуучуудын ший жүжгийн наадмын залуу найруулагч нард олгосон маш их боломж тохиол гэж хэлж болно. Хятадын ший жүжгийн тугч хэмээгдсэн найруулагч Мэн Жинхүй нь энэ удаагийн наадмын урлагийн ерөнхий хянагчаар ажилласан байна. Түүний хэлэхдээ, энэ удаагийн наадамд оролцсон ший жүжиг нь хамгийн содон бүтээл биш, тэгэхдээ хамгийн их өвөрмөц онцлогтой, мөн хамгийн их ирээдүйтэй бүтээл байгаа юм гэжээ.

      Бээжингийн залуучуудын ший жүжгийн наадамтай залгалдаад 10-р сарын 1-ээс 10-ны өдрүүдэд, 2008 оны Хятадын багачууд хүүхдийн ший жүжгийн тоглолт нь Бээжинд ажлаа эхлүүлсэн аж. Хятадын оло газраас хүрэлцэн ирсэн 13 ший жүжгийн бүлгэм нь Бээжинд байгаа багачууд хүүхдүүдэд 19 төрлийн 50 удаагийн баялаг агуулгатай тоглолт өргөн барисан байна. Үүнд эдгээр тоглолтонд орчил үеийн жүжиг, домогт жүжиг, туульст жүжиг, хүхэлдэйн тоглолт, сүүдэр ший зэгэр их олон төрлийн хэлбэр маягтай байлаа.

      Үндэстний баярын үеэр тоголсон ший жүжиг нь хүмүүсэд баярын өдрийн баяр хөр нэмрэлснээр барахгүй, тэр нь үнэхээр Бээжингийн алтан намарт урлагийн гайхамшигт өнгө нэмрэлсэн аж.