• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-22 18:21:59    
Хятад Монгол хоёр орны яруу найрагчидын тухай Яруу найрагч Пунцгийн Цогтнарантай хийсэн ярилцлага

CRI

      Цахар нутгийн яруу найрагч---- Пунцгийн Цогтнараныг Унасан шороо уусан ус, хайртай буурал ээжитэйгээ үүрд хамт байхын жаргалыг сэтэглээрээ мэдэрч яваа азатай хүний нэг билүү гэж бодогдуулмар ч юм. "Нутаг ээж хоёр хамт явдаг" уран бүтээл нь ингэж бодогдуулдаг учир юу нэгийг хэлж өгөнө гэдэгт найдж байлаа.

     П.цогтнаран бол ӨМӨЗР-ы Шилийн Гол аймгийн Шулуун Хөвөөт Цагаан хошууны хүн. Тэрээр "Шилийн Гол"хос сарын сэтгүүлийн ерөнхий редактор бөгөөд нэрт яруу найрагч, яруу найраг шүүмжлэгч байгаа юм. өнөө болоход "Далдын өндөр уул" "Ил газрын нууц" гэх хоёр шүлгийн түүвэр хэвлүүлээд байна. Тэрээр ӨМӨЗР-ы "Солонго" шаннал, "Мөнх тэнгэр цагаан сүлд цом" шаннал болон 2-р удаагийн "Гэлгэн уянг"-ын "Алтан одон" шагнал зэргээр онгодын бууцаа милиалгаж явна.

      Ер нь өөрчлөлт хийж нээлттэй байх 30 жилийн турш Хятад Монгол хоёр орны эдийн засаг, соёл, болобсрол зэрэг олон тал дахь харилцаа солилцоо маш хурдтай хөгжсөөр ирлээ.

      Цогтнаран ч төрийн бодолгын ивээлээр 2001 оноос нааш, Монгол оронд хэд удаа очиж, ажиллаж суралцсан байна. Ингээд Монголын яруу найргийн баян санд хүрч, мөн олон олон найргийн эзэдтэй танилцсан байлаа.

      Танилцхаас өмнө талын гурван гөрөөс, танилцснаас хойш тагнайн гурван судас гэдэгчлэн П.Цогтнаран ч монгол уран бүтээлчидтайгээ амин холвоогоор хамтран ажиллаж яваа юм. Энэ тухай жишээлж хэлэхэд, Монголын нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн ӨМӨЗР-ы Шилийн Гол аймгийн Сөнөд Зүүн хошуунд болсон гурван удаагийн "гэлгэн уянга" яруу найргийн тэмцээнд ирж шүүгчээр ажиллаж, сэтгэл оюуны хүч бяраа өргөж байсан. Эрээн хотод болсон "Жинь-Юань" хундагат яруу найргийн тэмцээнд бас Монгол улсын нэрт яруу найрагч Ц.Хулан, Улаанбаатар Их Сургуулийн доктор эрдэмтэн багш Сүглэймаа, Дамдинсүрэнгийн Урианхай нар шүүгчээр уригдан оролцож, Хятадын уран бүтээлчдтэй үзэл бодлоо солилцожээ. Тэд нэр дорондын салхинд сэвэлзэх монгол яруу найраг болон барууны нөлөөн дор хөгжсөн монгол яруу найргийг хамт бүүвэйлж, нэгэн хэлний яруу найргийг хөгжүүлэх зорилгоор хамтран ажилласан байна.

      П.Цогтнаран "Шилийн Гол" сэтгүүлийн ерөнхий редактор болсны хувьд уг сэтгүүлийнхээ "Сувдын Шихтэгээ" булангаар Монголийн нэрт яруу найрагч Бэгзийн Явуухулан, Рэнчний Цойном, Сэнгээгийн Эрдэнэ, Тангадын Галсан, Дэндэвийн Пүрэвдорж, Пунцгийн Бадирч, Бавуугийн Лхагвасүрэн гэх мэтийн уран бүтээлчдийн шүлэг зохиолуудыг уншигчдад хүрэгсээр иржээ.

     Түүний танилцуулснаар, сүүлийн үед бас Шилийн Голынхоо 30-аад залуу идэр уран бүтээлчдын шинэ шинэ шүлэг зохиолыг Монгол улсын "Цог" сэтгүүлд нийтлүүлэх бэлэтгээл ажил шувтаргаандаа ороод байгаа юм байна. Энэхүү хамтын ажиллагаа нь голдуу Шилийн Гол гэдэг хөлгөн их уран зохиолын нутгийн залуу идэр уран бүтээлчдын байдлыг Монголийн ард түмэнд танилцуулж, мөн тэгээд залуу уран бүтээлчдийнхээ урмыг хөгжөөн зоргийг бадраах гэсэн байна.

      Яруу найраг шүүмжлэгчийн хувиас тэр, ард түмэндээ их мэдрэмж хангаж гоё сэрэл өгч чадах, ард түмэн хүлээн авч чадах, цаг үеэ танисан цаг үедээ зориулсан уран бүтээлийг амилуулхыг зорьдог байна.

     П.Цогтнаран маань яруу найргийн нэгэн үзүүрээс барьж, халхын сайхан найрагчдтай монгол соёлын дөрөөнд зуузай холбон тэмүүлэнэ.