• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-23 08:33:21    
Бүгд Найрамдах Молдави Улс

CRI

      Нутаг дэвсгээр: 33800 хавтгай дөрвөлжин км.

      Хүн ам: 2006 оны 1-р сарын 1-ний өдрийн байдлаар 3 сая 395 мянга 600. Түүний дотор Молдави үндэстэн 65 хувийг эзэлж, Украйн үндэстэн 13 хувь, Орос үндэстэн 13 хувь, Гагоз үндэстэн 3,5 хувь, Болгари үндэстэн 2 хувь, Еврей үндэстэн 2 хувийг тус тус эзэлж, бусад үндэстэн нь 1,5 хувийг эзэлж байна. Албаны хэл нь Молдави хэл, Орос хэлээр түгээмэл яридаг. Хүн амын ихэнх нь Үнэн алдартны шашин шүтдэг.

      Нийслэл: Кишинёв, 2006 оны 1-р сарын 1-ний өдрийн байдлаар 791 мянга 900 хүн амтай. Жилийн дундаж агаарын хэм 7,7 – 9,4 хэм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Владимир Воронин, 2001 оны 4-р сарын 4-ний өдөр сонгогдож, 2005 оны 4-р сарын 4-ний өдөр дахин сонгогдов.

      Чухал баяр дурасгалын өдөр: Тусгаар тогтонолын өдөр (Үндэсний баяр)-- 8-р сарын 27-ны өдөр.

      Ерөнхий байдал: Молдави бол далайн гарцгүй орон, зүүн, өмнө, хойд талаараа Украйнтай хөршилж, баруун тийш Румынтай хил нийлэж байна. Дулаан бүсийн эх газрын цаг ууртай, жилийн дундаж агаарын хэм 7,7 – 9,4 хэм, 1-р сардаа хасах 5 – хасах 3 хэмиэй, 7-р сардаа дунджаар 19 – 22 хэмтэй.

      Молдавичуудын өвөг дээдэс бол Дачячууд (хятад дуудлага)юм. 13 – 14-р зуунд Монголчууд болон Унгарчууд цөмөрөлт хийж, Дачячууд ажмаар Молдавичууд, Валлажчууд, Трансиваниачууд гэсэн гурван хэсэгт хуваагдажээ. 1358 онд Молдавичууд бие даасан Феодалын вант улс байгуулав. 1487 онд Осман эзэнт улсын харьяат болов. 1600 – 1601 онд Молдави, Валлаж, Трансиьаниа гурван вант улс түр зуур нэгдэв. 1812 онд Орос нь Модавийн хэсэг нутгийг (Бессарабиа)хавсаргаан нэгэтгэв. 1859 оны 1-р сард Молдави болон Валлаж нэгдэж, Румын гэж нэрлэв. 1878 онд ЗХУ дахин Бессарабиаг эзэлсэн бөгөөд ихэнх хэсгийг нь Бүгд Найрамдах Өөртөө Засах Молдави Улстай нийлүүлж, ЗХУ-ын 15 бүгд найрамдах улсын нэг болгож, Бессарабиагийн өмнөд, хойд хэсгийн хэсэг нутгийг Украйнд нийлүүлжээ. 1941 онд Бессарабиаг Румынд нийлүүлэв. 1944 оны 9-р сард ЗХУ болон Румыны дайн зогсох хэлэлцээрт 1940 оны ЗХУ, Румыны хилийг сэргээв. 1990 онд улсын нэрээ Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Молдави Улс гэж нэрлэв. 1991 оны 5-р сарын 23-ны өдөр улсын нэрээ Бүгд Найрамдах Молдави Улс гэж өөрчлөв. 1991 оны 8-р сарын 27-ны өдөр тусгаар тогтнолоо мэдэгдэв. \М.Цэцэн бэлэтгэв\