• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-23 08:38:08    
Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд удааширч, засгийн газраас эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах болно

CRI

     Хятадын Улсын Статистикийн Газрын 20-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний гарван улиралд Хятадын GDP-гийн өсөлтийн хурд 9.9 хувьд хүрч, ноднины мөн мөн үеийнхээс 2.3 нэгжээр буурсан байна. Хятадын албаны хүн хэлэхдээ, эдийн засгийн хурд удааширч байгаа байдалд чиглүүлэн, Хятадын Засгийн газар татвар, зээл, гадаад худалдааны бодлогын арга хэмжээ нэн даруй авч, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүлэх болно гэжээ.

     Энэ он гарснаас хойш, улсын дотоодод залгаагаар гарсан хүнд ноцтой байгалийн гамшиг болон дэлхийн эдийн засгийн банк санхүүгийн салбарт доснлолт гарч олон ухвирч байгаа зэрэг ашиггүй нөлөөнөөс болж, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд удааширсан байна. Ялангуяа өнөө мөн л үргэлжлэж байгаа олон улсын банк санхүүгийн донслолт, дэлхийн эдийн засгийн өсөлт ил тод удааширч байгаа зэрэг учир шалтгаан нь Хятадын гадаад хөрөнгийг зээлдэн оруулах, хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдийн итгэлийг хамгаалах тэрчлэн импорт, экспорт зэрэгт муугаар нөлөөлсөн бөгөөд нэн илүү импорт экспортод ихээр нөлөөлсөн байна. Хятадын Улсын Статистикийн Газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Шяочао танилцуулж хэлэхдээ,

     "Бидны анхны тооцоогоор үзвэл, эхний гурван улиралд, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний импорт экспортын эдийн засагт үзүүлсэн хувь нэмэр нь 12.5 хувьд хүрч, ноднины мөн үеийнхээс 8.9 нэгжээр буурч, эдийн засгийн өсөлтийг 1.2 нэгжээр өсгөж, ноднины мөн үеийнхээс 1.2 нэгжээр буурсан байна" гэжээ.

     Эдийн засгийн байдалд тасралтгүй өөрчлөлт гарахын хирээр, Хятадын Засгийн газар макро эдийн засгийн бодлогод ч тасралтгүй зохицуулалт хийж ирсэн байна. Энэ оны эхэнд макро зохицуулалтын тэргүүн чухал үүрэг бол эдийн засгийн хэт түргэн өсч байснаасаа хэт халуурахаас сэргийлэхийн зэрэгцээ бас үнийн өсөлт бүтцийн чанартай өсч байснаасаа тодорохй инфляцийн байдал гарахаас сэргийлэх хэрэгтэй гэж дэвшүүлсэн байна. Эдийн засгийн тогтвортой, нэлээд түргэн хөгжихийг хэвээр байлгаж, үнэ хэт түргэн өсөхийг тогтоон барихыг макро зохицуулалтын тэргүүлэх чухал үүрэг болгохыг 7-р сард сүүлийн хагас жилийн эдийн засгийн ажлын том чиг шугам болгон баримталж, өнөө бас бүхий л макро зохицуулалтын талыг эдийн засгийн өсөлтийг хэвээр байлгаж хамгаалахыг тэргүүн байрт тавьсан байна. Хятадын Ардын Их Сургуулийн Банк санхүү, үнэт цаасны судалгааны хүрээлэнгийн профссор Жао Шижюнь ингэж шилжих нь зүй ёсонд нийцэж байна гэж үзлээ.

     Тэрээр хэлэхдээ, "9-р сард олон улсын орчин их муудаж, бас орон сууцны зээлийн хямрал төвлөрөн гарснаар, хөрөнгө оруулагчдын болон хэрэглэгчдийн бодол сэтгэлд асар их нөлөө учруулсан. Ийм байдалд 9-р сарын макро эдийн засгийн бодлогод зарим зохицуулалт хийсэн байна. Энэ ялимгүй зохицууллалтыг ч олон район, олон ажил төрлийн эдийн засгийн хөгжлийн байдлыг ойлгосоны дараа хийсэн шийдвэр юм" гэжээ.
Жао Шижюний хэлсэн "макро бодлогын зохицуулалт" гэдэг нь энэ оны 9-р сард Хятадын төв банк—Хятадын Ардын Банк сүүлийн 4 жил дэх зээлийн хүүг анх бууруулж, хадгаламжийн мөнгөний хүүг бууруулсныг хэлж байгаа юм. Энэ нь эдийн засгийн өсөлт удаарширсан байдалд Хятадын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тул авч эхэлсэн хатуу дохио юм гэж эдийн засагчид үзэж байгаа аж.
Өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябаогийн даргалан хуралдуулсан Төрийн Зөвлөлийн байнгын ажлын хурлаар, жижиг, дунд аж ахуйн нэгжийн хөгжлийг ахиулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспорт импортын тогтвортой байдлыг хадгалах зэрэг талаар тодорхой шаардлага дэвшүүлсэн бөгөөд холбогдох арга хэмжээг түргэхэн боловсруулан гаргана гэж илэлрхийлжээ. Эдгээр арга хэмжээнд хөдөө аж ахуйд олгох нөхвөрийг өргөтгөх, жижиг, дунд аж ахуйн нэгжид үзүүлэх санхүүгийн туслалцааг нэмэх, хувцас, нэхмэл зэрэг хөдөлбөрлөх хүч нягтарсан хэлбэрийн бүтээгдэхүүн болон нэмүү өртөг ихтэй механикийн болон цахилгаан хөдөлгүүрт барааг экспортоор гаргахад буцаах татварын хэмжээг дээшлүүлэх, санхүүгийн орлогыг нэмэгдүүлэн зарлагыг багасгшах, орон сууцны наймааны татварыг бууруулах зэрэг багтсан байна. Үүнд холбогдуулан, Хятадын Улсын Статистикийн Газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Шяочао хэлэхдээ, эдгээр арга хэмжээнүүдийн хэрэгжилт нь товлосон үр дүнд лавтай хүрэх болно гэжээ.