• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-23 08:50:13    
Түвдийн Жэ Бан хийд

CRI

      Хятад улс бол бомбын шашин, буддын шашин, лалын шашин, христосын шашин, католик шишан зэрэгцэн оршсон орон. Иймээс Хятадын олон газарт шашны барилга байгууламж олон байгаа. Шашны барилгууд өөрийн онцлогтой, өнгө аястай юм. Мөн ч түүх соёл иргэншлийг хамарч байгаа. Хятадын Түвдэд Жэ Бан хийд гэж байдаг.

      Жэ Бан хийд Түвд уламжлалт буддын гэлэгпагийн бүлгийн 6 том хийдийн нэг нь. Мөн ч дэлхийд хамгийн том хийд юм. Нийтийн он тооллын 1416 онд Бээжингийн хааны ордонтой зэрэг байгуулагджээ. Жэ Бан хийдийг 200 мянган хавтгай дөрвөлжин метр талбай эзлэн байгуулжээ. Хийдэд 7 расан буюу сургуультай.

      Жэ Бан хийдийг Зонхов болон түүний шавь нар байгуулав. Жэ Бан хийдийг анх байгуулахад 10 мянга гаран ламтай байсан, одоо 800 гаран лам хувраг байгаа. Жэ Бан хийд хүрээ хашаа гэж байхгүй, ороод очиход эртний хот суурин шиг байдаг.

      Расан бол дээд сургууль гэсэн болно. Энэ ньТүвд уламжлалт буддын шашинд дутагдаж болшгүй бүрэлдхүүн хэсэг болно. Расан гэдэг нь ерөнийлсөн их сургуулийн салбар сурууль болно. Энэ нь хийдийн дээд зохион байгууллага болох цогчинд харьяалагдана. Цогчин нь ерөнийлсөн их сургуультай адил гэсэн болно. 4500 хавтгай дөрвөлжин метр талбайтай Цогчин дуган нь Жэ Бан хийдийн төв хэсэгт байдаг. Цогчин дуганы өмнө чулуугаар дэвссэн том талбайтай, 7 шат давж байж дуганд орно. Цогчин дуганы хоёр талд 1800 хавтгай дөрвөлжин метр эзлэнхэн байгаа 183 тулгууртай, аврага том, тансаг гоё судрын дуган бий. Энэ дуганд хэдэн зуун лам хувраг ном уншин суугаа байдал нь харсан хүний сэтгэлйиг хэрхэн хөдөлгөх бол.

      Жэ Бан хийд шиг түвд маягийн хийдийн барилгыг хоёр том төрөлд хувиаж болно. Нэг нь хүрээ хэвчээгээр том, тансаг гоё цогчин дуган шиг дуган болно. Нөгөө нь лам хуваргуудын орон сууц болно. Уул түшин байгуулсан жижиг хүрээ, байшингуудыг тэгш хэмтэй байгуулаагүй. Энэ нь түвд маягийн болон хятад маягийн барилгын ижилгүй тал нь юм. Эдгээр тэгш бус хэмтэй жижг хүрээ хашаа болон байшингууд нь хавтгай чулуугаар босогсон хэрэмтэй, доогуураа өргөн, дээгүүрээ нарийхан шаталжсан хэлбэртэй байдаг. Цонхон ч шаталжсан хэлбэртэй, цонхон дээрээ амьд цэцэг тавьсан нь амьдралын уур амьсгалаар бялхана.

      Цогчин дуганы хоёр талд Түвдийн хамгийн том гал тогооны өрөө буй. Жэ Бан хийд хамгиийн олондоо 10 мянга гаран лам хуврагтай байжээ. Ийм олон хүнд хоол базаадаг тогоо хэдий том байсансан бол. Энэд 5 том тогоо байдаг. Нэг тогоонд 500 кг цагаан будаа агшаадаг байжээ.

      Жэ Бан хийдийн баруун талын шатаар гараад хаалгаар орвол зүүн талаар нь зөрөг замтай, замын хажуугаар горхи урсана. Уулан хоорондын жаахан тавцан дээр гарвал уулын хөндийн өнгө үзэмж харагдана. Цааш өгсөөд явбал хаданд бүтээсэн бурхны хөрөг бий. Арын төмөр жяз нь айргийн баярын үед бурхны хөргийг тахидаг байна.

      Айргийн баярын бурхны өргийг тахих нь Жэ Бан хийдийн чухал арга хэмжээ болно. Айргийн баярын өдрийн өглөөгүүр Жэ Бан хийдийнхэн хаданд Шагшанонийн том өргийг дэлгэж, сүсэгтэн олонд бараалхуулдаг байна.