Хятадын Олон Улсын Радио. Бээжингээс яръж байна. Эрхэм сонсогчид оо. Энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмсэг" ээлжит булангаар би та бүхэндээ Хятадын үндэстний цөөнхийн чавхдаст хөгжмийн зэмсэг----Дөрвөн утаст хуурыг танилцуулъя. Дөрвөн утаст хуур нь хуучрын төрөлд багтах хөгжмийн зэмсгийн нэг бөгөөд, аль эрт 18-р зууны эхний үеэр хятадын умард нутагийн хан үндэстэн болон монгол үндэстнүүдийн дунд өргөнөөр дэлгэрч эхэлсэн аж. Хан үндэстнүүд нь хуучрыг "хү чинь" аль эсвэл "дөрвөн утаст хуучир" гэж нэрлэсэн бол, Монгол үндэстнүүд түүнийг "хуур" , "дөрвөн чихт" гэж нэрлэсэн байна. Хуучир нь хангинам тод, яруу сайхан дуу хөгтөй байж, түүнийг ший жүжиг, орон нутгийн ший янгууд хэрэглэдэг байна. Харин монгол үндэстнүүд бол бүжигэнд болон ардын хөгжимд хавсарган хөгжимддөг байна. Бас гоцлон хөгжимддөг байна. Хоёр утаст хуур болон дөрвөн утаст хуур нь бүтцийн хувьд их адилхан байдаг. Хоёр чихт хуучир нь хоёр чавхдастай, хоёр чихтэй, орой нь бүгд л тэгш байж ямар ч чимэглэл хийдэггүй. Хөгжмийн эшийг улаан зандан мод юм уу, хар модоор зогоодог ба хан үндэстэн нь хуучрын хэнгэргийг аварга могойн аръсаар хийдэг байхад, Монгол үндэстнүүд нь аврага могойн аръсаас гадна, бас хонь үхрийн ширээр бүрдэг уламжлалтай. Хийцийн хувъд, хуучир нь өрнөдийн утаст хөгжмийн зэмсэг---хийлтэй нэлээд дөсөрхүү байдаг. Ялангуяа хятадын уран сайханчдын олон удаагийн өөрчлөлт шинэчлэлтээр дамжаад, хуучир нь зарим талаараа хийлтэй нэлээд ижил дөсөрхүү болсон байна.
Дөрвөн утаст хуур нь өвөр монголын тал нутгаар таран дэлгэрсөн байгаа төдийгүй, зүүн хойт нутаг болон хятадын хойт зүгийн нутгуудаар өргөнөөр хэрэглэгдэж байгаа юм. Олон газар нутгууд, мөн олон үндэстнүүдийн урлагийн хэлхээ холбоо, солилцоо явалцаа өргөжихийн хэрээр, түүхий тархалт бүрхэлтийн хэмжээ нь ч даган тэлсээр байна. Эрхэм сонсогчид оо. Энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар та бүхэндээ дөрвөн утаст хуур гэдэг хөгжмийн зэмсгийг танилцууллаа. Манай сайтад анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Дараагийн ээлжийн ээлжит булангаар дахин уулзтал түр баяртай. \Орчуулан бэлтгэсэн Номин\
|