Сайхан намаржиж байна уу, эрхэм сонсогчид оо, Спортын цэнхэр гариг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна, Пүрэв гариг болгоны энэ цагаар явагдадаг нэвтрүүлэг маань өнгөрсөнтэйгээ адилаар "Спорт дэлхий", "Спортын мэдээлэл", "Спортын амьдрал" гэдэг гурван булангаар явагдахаас гадна сайхан ая дуугаар нэвтрүүлгээ чимж байгаа. Та бүхнийг манай нэвтрүүлэгд урьж байна, "Спорт дэлхий", Уртнасан та бүхэнтэй хамт байх болно.
Энэ булангаар долоон хоног тутмын спортын мэдээлэлээс хүргъе.
1.Бээжинд болсон Дэлхийн Оуюны Спортын Их Наадам 17-ны орой өндөрлөлөө. Хятадын баг тамирчид амжилттай оролцож нийт 12 алт, 8 мөнгө, 6 хүрэл нийт 26 медальтэйгээр тэмцээнээ төгсгөлөө. Даам, хятад шатар, го даам оюуны спортын 3 их төрөл нь Хятадын багийнхан илүү амжилт олсон төрөл болно. Оросын багийнхан 4 алт, 1 мөнгө, 3 хүрэлийн амжилтаар медлийн үзүүлэлтээрээ хоёрдугаарт жагсаагджээ. Ингээд медалийн тоогоороо өмнөх 9 –д бичигдсэн улс орон бол Хятад, Орос, Украйн, Өмнөд Солонгос, Норвеги, Их Британ, Турк, Болгари, Фаранц зэрэг олнууд болно. Үүнд Украйн 2 алт, 4 мөнгө, 3 хүрэл, Өмнөд Солонгос мөн ч 2 алт, 4 мөнгө, 3 хүрэл, Норвеги 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль, Их Британ 1 алт, 2 мөнгөн медаль, Турк 2 алтан медаль, Болгари 1 алт, 1 мөнгөн медаль, Франц 1 алт, 1 мөнгөн медаль тус тус хүртсэн байна.
2. 8 жилийн уртхан замналыг туулсан Хятадын эмэгтэйн волболейн багийнхан тун саяхан албан ёсоор тарлаа. Олимпийн наадамд бэлтгэн дасгасан энэ ээлжийн багийнхан Бээжингийн олимпийн наадмаар эцсийн олимпоо болгожээ. Эдгээр тамирчид уулын хариатах муж район бую хотуудын багтаа буцах юм байна. 10-р сарын 25-ны өдрөөс Хятадын хэмжээнд жил болгон болдог эмэгтэйн волболейн тэмцээн эхэлж ирэх жилийн 3-р сарын 8 хүртэл үргэлжлэх болно. Хятадын эмэгтэйн волболейн үндэсний шигшээ багийн дараачын сэлээ тамирчид, ахлах дасгалжуулагыг сонгон шалгаруулах ажлууд ч залгаагаар явагдах юм байна. Хятадын эмэгтэйн волболейн үндэсний багийнхан дэлхийн цом тэмцээн, Олимпийн тэмцээний хамгийн өндөрт нь хүрч байсан гялалзам түүхтэй билээ.
3. Өнөөгийн банк санхүүгийн хямрал нь дэлхийн өнцөг булан болгоныг хамарч байна, гэтэл 2010 оны Дэлхийн цом тэмцээний бэлтгэл ажилд их нөлөө учруулахгүй гэж Өмнөд Африкид болох хөл бөмбөгийн Дэлхийн цом наадмын зохион байгуулах хорооны тэргүүн гүйцэтгэгч гишүүн Дани Жордан 20-ны өдөр илэрхийлэхдээ. Барилгын материалын үнэ ханш өсч байгаагийн хэрээр Өмнөд Африкийн дэлхийн цом тэмцээний ордон заалын барилгын зардал нь урьдчилсан төсвөөс 10 хувь нэмэгдэж байна, гэтэл зохион байгуулах хороо энэ асуудлыг зохицуулах арга зам сүвэгчилж, үнэ ханшийг үндсэнд нь тогтоосон болхоор асуудал гарахгүй гэж илэрхийлжээ. Өмнөд Африкийн дэлхийн цом тэмцээний 10 ордон заалын 4-ийг нь ирэх сарын 6-р сард барьж дуусгах бөгөөд үлдсэн 6 ордоныг нь ирэх жилын 10-р сар хүртэл бүргдийг барьж гаргах болно. Ингээхээр Өмнөд Африк нь Дэлхийн цомын түүхэнд зохион байгуулач ороноос талбай заалаа хамгийн эрт барьж бэлэн болгосн орон болох юм байна.
4. 2008 оны Еропын Алтан бөмбөг даруй Golden Ball шагналд нэр нь дэвшсэн хамгийн шилдэг 30 тамирчины нэрийг 19-ний саяхан нийтэлжээ. Дэлхийн олон орны 96 сэтгүүлч санлаар үндэс болгож эцсийн дүнг 12-р сарын 2-ны өдөр нийтлэхээр байна. Сонгуулын санал хураах цаг хугацаа ойртохын хэрээр нэр нь дэвшсэн тамирчд ч гэсэн наадам тэмцээндээ улам идэвхи оролцож байгаа юм байна. Эдгээр 30 тамирчдын жагсаалд Cristiano Ronaldo , Messi, Casillas, Fernando Torres, Кака зэрэг өнөөгийн хөл бөмбөгийн ертөнцийн үзүүр нь гэсэн тамирчид багтсан байна.
5. Zurich Open газрын теннисийн тэмцээний эцсийн финалд Venus Williams 2:0 Италын Pennetta-г хожиж Zurich Open-ны аврага болсон бөгөөд Дэлхийн эмэгтэйчүүдийн газрын теннисийн холоо WTA-ын жилийн сүүлчийн аврага шалгаруулах тэмцээнд үлдэж чадлаа. Ингээд дэлхийн газрын теннисийн тавцан дахь энэ жил хамгийн шилдэг 8 тамирчин 11-р сард Катарын нийслэл Дохад цоглаж, WTA-ын жилийн сүүлчийн тэмцээнд бие биеээ сорих болно. Олон улсын газрын теннисийн холбоо 20-ны өдөр Дэлхийн газрын теннисчүүдийн хамгийн шинэ жагсаалыг нийтэлсэн байна. Үүнд өнөөгийн байдлаар эрэгтэй эмэгтэйн тус бүр өмнөх 10-д бичигдэж байгаа тамирчид бол:
6. Оросын хөнгөн атлетикийн 7 тамирчин сэргээшийн эсрэг шалгалтын зарчимыг зорчисоноор сэжиглэгдэж, Оросын хөнгөн атлетикийн холбоо энэ 7 тамирчины тэмцээнийг эрхийг 2 жил хойшлуулжээ. Эдээр тамирчин бүр эмэгтэй тамирчин байж, дотрох 5 тамирчин нь Бээжингийн олимпийн наадам оролцох эрхтэй, медалын төлөөх хүчтэй өрсөлдөгч байсан юм, гэтэл тэд Олимпийн наадмын өмнөхөн хийсэн сэргээшийн эсрэг шалгалтын явцад зарчимыг эвдсэнээр сэжиглэгдэж, Олон улсын хөнгөн атлетикийн холбоо тэдний олимпийн наадамыг багтаасан олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хассан юм.
7. Америкийн усанд сэлэлтийн нэрт тамирчин Филпесийн өөрийн намтар "Усан дотор" бую "Beneath the Surface" гэдэг номын хятад хэлний хэвлэлийг жилийн сүүлчээр олонтой золгуулах юм байна.
Энэ ном бол Филпесийн тухай бичсэн цорын ганц ном юм, номд Филпес өөрийнхөө өнгөрөлтийг бичжээ. Тэр Америкийн Мариан муж улсын нэгэн тосгонд төрж өсч, бага сургуульд байхдаа тэр чих дэлдгэр, гар урт, их идэдэг гэж дандаа ангихаа хүүхдүүдээр шоолуулж явдаг байжээ. Усан спортоор хичээлэж эхэлхээс өмнө тэр Rugby football, хоккей, Baseball зэргээр хичээллэж байжээ, хожим нь түүний дасгалжуулагч нь харин түүний авяс чадварыг хайж мэджээ. Филпес ингээд анх эхлээд усанд сэлэхдээ живхээсээ айдаг байсанаа 41 өдрийн дотор дэлхийн 7 шинэ рекордыг шинэчилсэн, Бээжингийн олимпийн наадамд 8 алтан медаль олсон тамирчин болж чаджээ.
|