• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-24 14:26:02    
Танзэ сүм

CRI

 

     Бээжин хотын эргэн тойронд түүхийн дурсгалт хийгээд байгалийн үзэсгэлэнт газрууд олон бий. Ийм газруудын нэг бол Мэнтогоү дүүргийн нутагт оршдог МЭ 265-420 оны хооронд баригдсан Танзэ хийд юм. Хятадын бурханы шашны томоохон дурсгалт газар.

     Түүх бичигт Танзэ хийдийн тухай "эхлээд Танзэ хийд байсан юм, харин дараа нь Бээжин хот үүсчээ" хэмээн тэмдэглэсэн байдаг байна. Гурван том хэсгээс бүрддэг Танзэ хийд мод ургамал тэгширсэн өндөр уулсын аманд байрладаг. Олон зууны турш бурхны шашны томоохон төв байсан бөгөөд энэ хийдийг зорин Азийн бурхны шашинт олон улс орнуудаас лам хувраг, эргэл мөргөлчид тасралтгүй цувдаг байжээ. Өнөөдөр ч хийдийнхээ уламжлалт сургаал номыг хүртсэн олон лам их хотын гаднах аглаг энэ хийддээ байнга сууж ном хурж байдаг аж.

1 2 3