"Шидит хөлөг 7-р" сансарын хөлөг Эжинэгийн тал нутгаас амжилттай хөөрснийг дагалдан Эжинэ хошууны тал нутгийн "Малчин айлын аялал жуулчлал" маш хөгжилтэй болж, дотоод гадаадын жуулчид болон гэрэл зургийн хорхойтнууд Эжинэг чиглэн цуварч байна.
Сайхан-тоорой сумын Мөнгөт гацааны малчин Оюунсоёлын эрхэлсэн "Малчин айл" аялал жуулчлалын цэгт хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Оюунсоёл хэлэхдээ, Эжинэ хошуу малчдаа дагуудан аялал жуулчлалын ажил төрөл хөгжүүлж, бидний орлогыг ихээр нэмэгдүүлэв. Манай жилийн орлого 200 мянган юаньд хүрч байна гэжээ.
Бадайн Жарны их элсний ар хормойд байгаа Эжинэ хошуу бол намрын алтан шаргал торойн ой, Дүнфэн сансарын нислэгийн бааз, Хар хотын буурь, элс манха ээрэм говийн үзэмж хийгээд Цэхээ боомт зэрэг аялал жуулчлалын өвөрмөц эх баялагтай нутаг юм. Өнгөрсөн зуунд цахилгаан, зам харилцаа, холбоо зэрэг дэд бүтэцийн боогдлоор энэ их эх баялагийг ашиглаж чадахгүй байжээ. 2000 оноос Эжинэ хошуу нь эх баялагийн давуулгаа эдийн засгийн давуулаг болгох үүднээс туршлага сургаамжаа сайтар нэгэтгэн дүгнэж, ардаа баяжуулах явдлаар зорилт болгосон "Аялал жуулчлалын ажил төрлөөр хошуугаа мандуулах" стратеги тогтоон хэрэгжүүлсэн бөгөөд төрөл бүрийн үр ашигтай арга хэмжээ авч, аялал жуулчлаын зах зээлийн цар хэмжээг өргөтгөж, "нээн хөгжүүлэх" болон "чөлөөтэй болгох" аргаар хөгжилөө ахиулсан байна. Тэд мөн аялал жуулчлалын бүсийн тархалтын байдал болон соёл иргэншил, байгалийн эх баялагийн төрөл зүйлийн дагуу "зочид буудал, гуанз ресторан, зам харилцаа, зугаа цэнгэл" зэргийн хүрээнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, тооройн ойн үзэмжийн бүс – Бадайн жарны элс – Жюй-яний буурь хүртлэх бартаач аялал, Хар хот – олон дөрвөлж – тэмдэг утаа хүртлэх нууц хайх аялал, Далайхөв сууринаас Дүнфэн сансарын нислэгийн бааз хүртлэх шинжлэх ухаан техникийн аялал, Тэгш овоо – Совнуур – Цэхээ боомт хүртлэх зан үйлийн аялал зэрэг аялал жуулчлаын шугам нээж, тооройн ойн аялал жуулчлалын наадамын гол талбай болон хувийн машнаар аялж байгаа жуулчдыг хүлээж авах өндөр дунд зэрэглэлийн 11 зочид буудал байгуулж, жуулчдыг хүлээн авч байна. Эжинэ хошуу нь "Хятадын шидит нутаг Эжинэ" гэсэн аялал жуулчлаын уриан дор тодоод гадаадын аялал жуулчлалын хурал цуглаан, худалдааны долоо хоног зэрэг арга хэмжээнд оролцон, аялал жуулчлалын эх баялагаа идэвхтэй сурталчлан танилцуулж, хошуу нутгийхаа нэр хүндийг алдаршуулжээ.
Эжинэ хошуу нь аялал жуучлалын эх баялагтаа суурилан аялал жуулчлалын ажил төрлийг ихээр хөгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд Эжинэ хошуу нь аялал жуучлалын хэдэн төрлийн арга хэмжээ зохиож, "Алтан намрын тооройн наадам", "Тэмээний наадам", "Гэрэл зургийн урлагийн наадам" нь Хятадын хэмжээнд алдаршсан байна. 2001 оноос өнөөг хүртлэх байдлаар, Эжинэ хошуу нь тодоод гадаадын жуулчдыг давхардсан тоогоор 1 сая 150 мянган хүнийг хүлээж авсан юм байна. 6000 гаруй малчин малын бэлчээрээс салж, "Тооройн айл", "Малчин айлын аялал жуулчлал" зэрэг аялал жуулчлалын ажил төрөл эрхэлж, орлогоо нэмэгдүүлж байгаа юм байна.
|