• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-27 15:28:18    
"Толгой сэрүүн хөл дулаан" байх нь эм хэргэлснээс дээр

CRI

      "Толгой сэрүүн хөл дулаан" байхыг эрхэмлэдэг нь эрт дээр үеийн эм эмнэлэгийн зүтгэлтдын эмчлэх арга барил болох бөгөөд амьдрал тэтгэх эрүүл мэнд явахын чухал зарчим юм.

      Юуны өмнө "Толгой сэрүүн" байх гэдгийн тухай ярих хэрэгтэй байна.

      Жирийн байдалд хүний толгой сэрүү байх сайн. Толгойноос их халахгүй байх нь бүх биеийн эрүүл мэндэд тустай. Хүмүүс яаралтай ажиллаж ядарсан үедээ ч хүйтэн усаар нүүрээ угаах нь толгой тарихыг сэрүүцүүлэн сэргэгжүүлж, сэтгэх чадавхыг сайжруулах үүрэг гүйцэтгэдэг. Олон жилийн турш нүүрээ хүйтэн усаар угаахыг баримталсаар ирсэн хүн ханиад хүрэх нь цөөн байдаг. Анх хүйтэн ус хэргэлж байгаа хүмүүс юуны өмнө амьсгаагаа сайтар хурааж аваад нүүрээ түмпэнтэй усандаа дүрээд хурааж авсан амьсгаагаа гарч дуустал байлгах бөгөөд энэ мэтээр хэдэн удаа давтаж болно. Дахиад хоёр гараа энэ хүйтэн усандаа хэдэн минут дэвтээхийн дагуу нүүрээ угаагаад алчуураар арчиж цэвэрлэнэ. Энэ мэтээр хүйтэн усаар нүүрээ угаах нь нүүр царайн арьсыг зөөлрүүлж харааг сайжруулдаг бөгөөд бас тархи толгойг сэргэг болгож, өлчиршүүлж ханиад томуугаас урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна.

      Хоёр. Хөлөө дулаан байлгах тухай:

      Хүний хөл нь зүрхнээсээ хамгийн хол байдаг тул маш амархан даарч хөрж, хөлний улнаасаа жингэнэн элдэв өвчинд нэрвэгдэх тохиолдол зөндөө гардаг юм. Иймээс хөлөө дулаан байлгах тун чухал юм. Зарим хүмүүс хөлөө дулаан байлгахын тулд байнга зуухны галд ээж байдаг. Энэ нь нэг дөхөм арга болбоч хөлний арьсыг хагалах муу талтай. Хөлөө дулаан байлгах хамгийн сайн арга нь бол бүлээн усанд хөлөө дэвтээх арга юм. Хөлөө дэвтээхдээ, хагас түмпэн бүлээн усанд хөлөө дэвтээхийн зэрэгцээ бас халуун усны савандаа бүлээн ус хийж дүүргээд дэргэдээ бэлэн байлгана. Усны халууны хэмжээг хэтэрхий өндөр байлгах шаардлагагүй. Хөлөө шархлуулахгүй байх зарчмыг баримталбал болчхоно. Ингээд удаа бүр 20 минут илүү хугацаатайгаар хөлөө дэвтээх бөгөөд ус нь хөрвөл нөгөө халуун савтай уснаасаа нэмээд хөлөө дэвтээж байгаа усаа хорин хэдэн минут дуустал хөргөхгүй байх зарчмыг баримтлах хэрэгтэй.

      Халуун усанд хөлөө дэвтээх арга нь бүх биеийг бүлээсгэдэг төдийгүй бүх биеийн цусны эргэлтийг сайжруулж, ядаргааг тайлдаг юм. Өглөө эрт биеийн тамирын дасгал бэлтгэл хийснийхээ дараа халуун усаар хөлөө угаах нь тархи толгойг сэргэг болгож бие махбодийг чийрэгжүүлдэг. Орой унтахаасаа өмнө халуун усаар хөлөө угаавал унтах нойрны чанарыг сайжруулдаг. Үүнээс гадна, халуун усаар хөлөө угаах нь бас хөлний үлдийг эмчлэхэд туслах үүрэг гүйцэтгэдэг байна.\Л.Буянтогтох орчуулав\