Хятадын хоолны цэсэд "Ши жинь ба бао фань" гэдэг амтлаг сайхан хоол байдаг. Энэ нь мөн ч хятад хүмүүсийн баяраар хэрэглэдэг амтлаг сайхан хоолны нэг юм. Гэлээ энд танилцуулах "ши жинь ба бао фань" нь хоол биш, харин сүлжээ ашиглагчдын эгнээний нэрийдэл юм. Тэд Хятадын удирдагч Хү Жиньтао, Вэнь Жябао нарыг хүндэтгэн биширдэг. "Ши жинь" гэсэн үгэнд дарга Хү Жиньтаогийн "жинь"үсэг орж, "Ба бао" гэсэн үгэнд Ерөнхий сайд Вэнь Жябаогийн "бао" үсэг орж, уг хоёр үсэг нь англи хэлэний
"f a n s"гэсэн үгтэй аялгуу зохицож байгаа юм.
Та хэрэв " g o o g l e"-г ашиглан "Ши жинь ба бао фань"-д ороход хүрвэл 300 мянган ширхэг онлайн хуудсыг унших болно. "Ши жинь ба бао фань"нь ойрын нэг хугацааны турших сүлжээ ашиглагчдын хамгийн халуун хөнгжөөнтөй ярилцах сэдвийн нэг болжээ. "Ши жинь ба бао фань"-чууд веб сайт ажиллуулах, сүлжээний чуулга уулзалт зэрэг хэлбэрээр дарга Хү Жиньтао болон Ерөнхий сайд Вэнь Жябаогийн зураг, өгүүлэлийг нийтлэн сэтгэгдлээ хуваалцаж байдаг. Бас нэг нь "Ши жинь ба бао фаний дуулал" гэдэг дуу зохиосон байна.
Бээжингийн Жүн Гуаньсүньд ажилладаг Дин-и энэ жилийн 5-р сард FACEBOOK веб сайт дээрээс Ерөнхий сайд Вань Жябаогийн тухай үндсэн хуудасыг уншаад маш гайхан баярлаж гэнэ. Сүлжээ ашиглагчид сайн дураараа веб сайт дээр төрийн удирдагч нарт зориулан үндсэн хуудас ажиллуулсан нь Хятад улсад урьд өмнө байгаагүй үйл явдал мөн. Энэ нь маш болмоор арга хэмжээ гэж тэрээр үзэв.
Өнөө "Ши жинь ба бао фань"-чуудын халуун урам интернетийн сүлжээг ирэх тутам нөлөөлж байна. Дэлхийн олон газрын сүлжээ ашиглагчид дарга Хү Жиньтао болон Ерөнхий сайд Вэнь Жябао нартай холбоотой зураг, телевизийн нэвтрүүлэг тэрчлэн үгийн хуудасыг уламжлан дамжуулж, бас зарим хүмүүс сайн дураараа угтан дагагчдыг зохион байгуулан өөрийн гэсэн хэлбэрээр төрийн удирдагчдыг хүндэтгэн биширч байгаа сэдгэгдлээ илтгэж байна.
Энэ оны 9-р сарын 4-ний өдөр "Ринь ри бао сонин"-ы Рэнь минь веб сайт "Ши жинь ба бао фань"-чуудад тусгай зориулсан "Ши жинь ба бао фань --f a n s" нэртэй сүлжээний чуулга уулзалт ажиллуулж, хэн хүн өөрийн веб сайтын хаягаа бичиж дарвал "үнэмлэх" авч, дарга Хү Жиньтао болон Ерөнхий сайд Вэнь Жябао нарын зэрэг төрийн удирдагчидад хүсэл, саналаа өгч байна. 9-р сарын 4-д ажиллуулснаас хойших 10 гаруйхан хоногт 50 мянга гаруй хүн "үнэмлэх" авч, сүлжээ ашиглагчид хүсэл саналаа халуун хөгжөөнтэй илтгэцгээж байна.
"Ши жинь ба бао фань " сүлжээ ашиглагчдын эгнээнд 1980 оноос хойш төрсөн хятадын залуу хүмүүс гол хүчин болж оролцож байна. Энэ жил 22-тай Фү Мэняо бол Нийслэлийн Багшийн Их Сургуулийн Англи Хэлний факультетын 3-р ангийн оюутан юм. Олон залуус "Ши жинь ба бао фань "-чуудын эгнээнд оролцож байгаа нь тэд сэтгэлийн угаасаа энэ хоёр удирдах хүнд хайртай, хүндэтгэн биширч байдагт оршно. Ерөнхий сайд Вэнь Жябао эелдэг сайхан зантай, залуусын хувьд бид хамгийн ойр дотно илтгэх хэлбэрээр дотночлон дуудаж, бишрэн хүндэтгэж байгаа сэтгэлээ илтгэдэг гэж тэр хэлж байна.
Бидний амьдралын нөхцөл хэдийгээр манай өвөө, аавын үеийн хүмүүсээс хол давуу боловч өвөөгийн үеийн хүмүүстэй нас бараг төрийн эдгээр удирдагчидтай бид сэтгэлийн нэг их зай байхгүй гэж оюутан Ван линь үзэж байна. Дарга Хү Жиньтао, Ерөнхий сайд Вэнь Жябаогийн тухай яриахад Ван линь болон түүний найз нөхөд цөмөөрөө энэ жилийн 5-р сарын 12-ны өдөр гарсан Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтийн үед уг хоёр удирдагчийн газар дээр нь очсон байдлыг эргэн санацгааж билээ.
Вэньчуаньд хүчтэй газар хөдөлсний дараа Ерөнхий сайд Вэнь Жябао аюултай байдалд орон нутгийн иргэдийг эргэн үзэж, гамшигт нэрвэгдсэн иргэдийн хүндрэл зовлонг нүдэндээ нулимстай хуваалцаж байсныг бид хараад ийм удирдагчийг хайрлан хүндэтгэх ёстой гэсэн сэтгэгдэл төрөгдсөн гэж Ван линь хэлж байна.
"Ши жинь ба бао фань "-чуудын эгнээнд залуусаар зогсохгүй, бас олон настан буурлууд бий. Бээжингийн Ши Жиншань дүүрэгт амьдардаг тэтгэвэртээ гарсан Вэнь Хүнжүнь бол дээд зэргийн инженер байсан хүн . "Ши жинь ба бао фань "-чуудын эгнээнд оролцож байгаагийн хамгийн чухал шалтгаан бол уг хоёр удирдагчийн засаг хэрэгжүүлэх үзэл баримтлал, ажлын хэв сурдлыг таашаадагт оршно гэж тэрээр үзэж байна.
Тэд нарын хэрэгжүүлж байгаа бодлого манай орны алс холын хөгжлийн ашиг сонирхолд нийцэх эсэх, ард түмний ашиг сонирхолд нийцэх эсэх нь хамгийн чухал, иргэдийн амьдралд үнэнхүү анхаарлаа хандуулж, 1 тэрбум 300 сая ард түмний төлөө бодож сэтгэж байна уу гэдэг нь юунаас ч чухал. Эдийн засгийн байгуулалт, дипломат ажил хэрэг, байгуулалтын аль аль талаас аваад хэлсэн ч дарга Хү Жиньтао, Ерөнхий сайд Вэнь Жябао нар маш сайн зохицуулж, маш амжилттай ажиллаж байна гэж өндөр настан Вэнь Хүнжүнь үзэж байна. \Урангоо орчуулж бэлтгэв\
|