1985 оны 10-р сард нанжин тотод болсон Хятадын хөнгө атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд Хүбэй мужийн тамирчин Сүнь Фэнчүнь 23 скунд 81-ийн амжилтаар Хятадын эмэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтийн рекорд амжилтыг шинэтгэж, Хятадын 200 метрийн гүйлтийн 24 скундын давааг давсан анхны тамирчин болсон байна.
Гадаадад хол зайн гүйлтийн бэлэтгэл дасаг хийсэн анхны оюутан: Хятадын гадаадад хол зайн гүйлтийн бэлэтгэл дасаг хийсэн анхны оюутан бол Японд сурч байсан 21 нстай бүсгүй Жао Юүфэн болно. Тэрээр Наньжин хотын Жяннин шяньд төржээ. 1980 онд болсон Жянсү мжийн биеийн тамир спортын наадмын эмэгтэйчүүдийн 3000 метрийн шувтрагын тэмцээнд түүний гутал дээр өөр тамирчин гишгиж саатуулсан боловч тэрээр мөн 6-р байр эзэлсэн байлаа. 1986 оны сүүлчээр тэрээр Японд очиж, Хятадын гадаадад хол зайн гүйлтийн бэлэтгэл дасаг хийсэн анхны оюутан болсон байна.
Гадаадад олон улсын спорт алхааны уралдаанд анх удаа оролцсон нь: Хятадын тамирчид гадаадад олон улсын спорт алхааны уралдаанд анх удаа оролцсон нь 1979 оны 9-р сард Швейцарт болсон Олон улсын спорт алхааны уралдаан болно. Энэ уралдаанд Хятадын тамирчид багийн аварга болсон байна.
Эмэгтэйчүүдийн 5 километрийн спорт алхааны Хятадын анхны рекорд амжилт: 1982 оны 3-р сарын 13-ны өдөр, Хятадын Ляонин мужийн 18 настай эмэгтэй тамирчин Шюй Юнжиү Шанхайд болсон 1982 оны Хятадын спорт алхаа, марафон гүйлтийн хамврын уралдааны эмэгтэйчүүдийн 5 километрийн спорт алхааны тэмцээнд 26 минут 24 скунд 9-ийн амжилтаар эмэгтэйчүүдийн 5 километрийн спорт алхааны Хятадын анхны рекорд амжилтыг тогтооёон байна.
Хамгийн түргэн алхадалтай тамирчин: Хятадын Ляонин мужийн тамирчин Жан Фүшинь сдорт алхаанд минут тутамд 224 алхам алхаж, хятадын хамгийн түргэн алхадалтай тамирчин болсон байна. спорт алхааны тамирчид ерөнхийдээ минут тутамд 180 – 200 алхаж, алхам бүрий нь 100 – 110 см байж, цагт 12 – 13 километр алхаж, энгийн хүмүүсээс нэг дахин гаруй түргэн алхадаг юм байна. 1983 оны 3-р сард Жан Фүшинь 20 километрийн ширүүн тэмцээнд 1 цаг 27 минут 39 скундын амжилтаар Энэтхэгийн тамирчин Сингийн 16 жил хадгалсан Азийн рекорд амжилтыг шинэтгэсэн байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|