Саяхан Хятадын өмнөд нутгийн Шэньжэнь хотод болсон Хятадын дээд техникийн 11-р яармагт оюуны чадавхтай, орчин үеийн амвдралтай нягт холбоотой дээд техникийн бүтээгдэхүүнийг их олон дэлгэн үзүүлсэн байна.
дээд техникийн яармагт 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үндэстний хөгжмийн чуулгынхан хөгжимдэж байна. Дэтний бусадтай адилгүй зүйл гэвэл хүн бүхний өмнө цаасан дээр бичсэн нот биш харин шингэн тэлгэц тавиастай байлаа. Хятадын хөгжмийн дээд сургуулийн профиссор Пань Зү-инь танилцуулж хэлэхдээ, хөгжмийн нот бол тоглогч нарын дутагдаж болошгүй багаж хэрэгсэл мөн, гэвч цаасан дээр бичсэн нотыг нотыг хэсэг хугацаа өнгөрвөл хуудас сөхөх хэрэгтэй байдаг. Энэ шингэн тэлгэц дээр илэрч байгаа электрон нот нь энэхүү асуудлыг зохицуулж, автоматаар хуудас сольдог юм.
Дэлхий дээр иймэрхүү электрон нотыг их эртнээс судалж эхэлсэн юм, гэвч Хятадад энэ электрон нотыг тусгай мэрэгжлийн чуулгад хэрэглэх болсон. Энэ нь дэлхийн тэргүүний эгнээнд орсон, маш сайн чадавхтай юм гэжээ.
Элезтрон нот шиг хүмүүсийн амьдралд шууд хэрэглэгдэж байгаа дээд техникийн бүтээгдэхүүн энэ удаагийн яармагт их олон харагдаж байна. 1999 оноос Хятад улс дээд техникийн бүтээгдэхүүний яармагийг ажиллуулж, олон нийтэд Хятадын шинжлэх ухааны нэгдүгээр яармаг гэж нэрлэгдсэн юм. Энэ яармаг нь "Шинжлэх ухаан техник амьдралыг сайжруулж, шинийг санаачилан бүтээх нь дэлхийг өөрчлөнө" уриан дор болж байна. Ийм учир энэ оны үзэсгэлэнд их олон дээд техникийн бүтээгдэхүүн нь хүмүүсийн амьдралтай нягт холбоотой байлаа. Жишээлэхэд, Хятадын үйлдвэрлэсэн телвизийн шинэ техник телвизийг нэн их чадавхтай болгосон байна.
Канка компаний лангуйн өмнө хүмүүс нэг телвизорыг их сонирхож байлаа. Нэг үзэгч бээлэй зүүж гараа хөдөлгөсөнд телвизийн суваг өөрчлөгдөж, багуугаа хөдөлгөхөд дуу нь чангарч байгаа сурвалжилагч харлаа.
Канка компаний ноён Ван тайлварлаж хэлэхдээ, энэ телвизийн нууц нь дагуй бээлэйп бий. Энэ бээлэй хэт ягаан туяаны чадавхтай байж, тохионы зааврыг мэдэрч мелвизийг удирдаж чаддаг гэжээ.
Сурвалжилага хийх үед зарим үзэгчид шинжлэх ухаан техник хүмүүсийн амьдралд ихээхэн өөрчлөлт оруулж байгааг магтаж, өнгөрсөнд санаанд ч байгаагүй зүйлэс одоо бүгд биелэлээ оллоо гэж гайхан биширч бйалаа.
Саяхан өндөрлөсөн ХКН-ын 17-р сонгуулийн төв хорооны 3-р бүгд хурлаар Хятадын хөдөө тосгоны өөрчлөлт хөгжлийн талаар стратегийн байршуулалт хийсэн байна. Иймээс дээд техникийг хэрхэн ашиглан хөдөө аж ахуйн хөгжилд тус дөхөм үзүүлэх нь хүмүүсийн анхааралд орсон байна. Хятад улс дэлхийн 7 хувийн газар тариалангаар дэлхийн 22 хувийн хүмүүсийг гэдэс чадхалан мөр бүтэн амьдруулж байгааг олноороо мэлдэж байна. Хөдөө аж ахуйн тэргүүний техник хөдөө аж ахуйн тарималын га бүрийн ургацыг дээшлүүлж, Хятадын үр тарианы аюулгүй байдлыг хамгаалах талаар чухал үйлдэл үзүүлсэн юм.
Дээд техникийг ашиглан бойжуулсан буудай, усан тутрага зэрэг тарималаас аваад орчин үеийн услалтын техник зэргийг энэ удаагийн яармагт төвлөрүүлэн харуулжээ. Үүний дотор бананаг их цар хэмжээгээр стандартчилан үйлдвэрлэх техник онц харагдаж байлаа. Өнгөрсөнд Хятадын өмнөд нутгийн Хайнань мужид бананаг бага цар хэмжээгээр үйлдвэрлэн өөрөө борлуулж байсан юм. Одоо харин тэргүүний техник ашиглан их цар хэмжээгээр үйлдвэрлэх болсон юм.
Энэхүү шинэ техникийг өргөнөөр ашигласнаар, хөрш зэргэлдээ Гуандүн, Гуанши хоёр газар дэлгэрүүлснээр банана нь эдгээр районы тариачдын орлогоо нэмэгдүүлэх эдийн засгийн гол таримал болсон байна.
Энэ удаагийн дээд техникийн яармаг нь хүмүүсийн амьдралын тал талыг хамарч, дээд техник болон энгийн хүмүүсийн амьдралыг дахин нэг удаа ойртуулсан байна.
|