Бээжингийн олимпийн наадмын цорын ганц цагаан идээ хангагч аж ахуйн нэгж—И-ли корпурац бол Хятадын цагаан идээний хамгийн том аж ахуйн нэгж юм. Уг аж ахуйн нэгж нь Бээжингийн олимпийн наадмын ивээн тэтгэгч болсны дараа, энэхүү боломжийг маш их нандигнаж, бүтээгдэхүүний чанараа дээшлүүлж, бие дааж шинэ бүтээгдэхүүн нээхэд маш их хүч гаргаж, Олимпийн наадмаар Хятадын цагаан идээний аж ахуйн нэгжийн сайн сайхан дүр төрхийг дэлхий дахинд харуулсан байлаа. Мөн бас олимпийн наадмаар дамжуулан өөрийн хөгжлийн орон зайгаа тэлсэн юм.
6-р дугаар малжлын талбай гэдэг нь И-ли корпурацын саалийн үнээний тусгай фирмийн нэг юм. Сэтгүүлч сүүний өртөө орж, ажил байдалтай танилцаад зуугаад саалийн үнээний дэлэнг яаж ариутгаж, угаан цэвэрлэж, соруул машинаар яаж түргэн бөгөөд эмх цэгцтэй сааж байгаа зэргийг харсан байлаа. Цагаан идээний аж ахуйн нэгжүүд нь саалийн үнээний фирмийн байгуулалтыг маш их чухалчилж, үйлдвэрлэж борлуулах гээд бүх зүйлдээ ард олны эрүүл мэндэд маш их анхаардаг байна.
И-ли корпурац нь бас жил болгон фирмүүдээр явж, малчиддаа саалийн үнээ тэжээх арга туршлага заадаг бөгөөд саалийн үнээнүүдийг нэгдэлтэй вакцинжуулж, бордоо зэргээ хүртэл өөрсдөө бэлтгэж өгдөг аж.
И-ли корпурац нь бүтээгдэхүүний чанар чансааг батлах болон нийгэм нийтэд хариуцлага хүлээх зэрэг талаараа Хятадын хэрэглэгчдийн итгэл хүндийг олсон юм. И-ли корпурац нь 2005 онд Бээжингийн олимпийн наадмын ивээн тэтгэгч болсон байлаа.
Бээжингийн олимпийн наадмыг ивээн тэтгэх болсон нь И-ли корпурацад авч хэлбэл маш их яруу алдар байлаа. И-ли корпурац нь энэ их аз тохиолыг Хятадын цагаан идээний нэрийн барааны дүр төрхийг дэлхий нийтэд харуулах, өөрийн аж ахуйн нэгжийн шошгийн нэр хүндийг дээшлүүлэх маш сайн тохиолоор үзэж махран үзтгэсэн байв.
Зарим хүмүүс сүү уувал гэдэс дүүрэх өвдөх зэргийн тавгүй байдалд орж шим тэжээл авч чаддаггүй асуудлыг зохицуулахын төлөө И-ли корпурац нь иймэрхүү хүмүүст зориулан 2007 онд сүүний чихэр багатай амархан шингэдэг шимийн сүү үйлдвэрлэж, хэрэглэгчдийн таашаалыг хүлээсэн юм. Ингээд олимпийн наадмын хугацаанд зөвхөн олимпийн тоглолтын ордон талбайд хангасан И-ли корпурацын сүү, тараг, ундаа, бяслага зэрэг нь 1500 тоннд хүрсэн аж.
|