• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-28 15:31:19    
Их, дээд сургууль шинжлэх ухаанч хөгжлийн замаар замнах хэрэгтэй

CRI

      2008 оны 10-р сарын 6-ны өдөр "Гуан мин ри бао" сонины дугаарт Антхүй Их Сургуулийн Лю Чан-ань, Жү Лижюнь "Их, дээд сургууль шинжлэх ухаанч хөгжлийн замаар замнах хэрэгтэй" гэсэн өгүүлэл нийтэлжээ. Одоо, уг өгүүллийн агуулгыг товчлон танилцуулъя.

      Их, дээд сургуулийн боловсрол бол Хятад улсын боловсролын системийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Шинэ нөхцөл байдалд их, дээд сургуулийн боловсролыг сайтар эрхлэхэд эрхбиш шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалыг баримтлан, шинжлэх ухаанч хөгжлийн замаар замнах хэрэгтэй байдаг.

      Шинжлэх ухаанч хөгжлийн замаар замнахад эрхбиш боловсролын механизмийг шинэчлэх хэрэгтэй. Үүнд юуны өмнө, боловсролын үйлчилгээний механизмийг байнга төгөлдөржүүлэх хэрэгтэй. Хөгжлийн үзэл ухамсрыг нь эричмжүүлэн, хөгжлийн чадавхийг нь дээшлүүлэх, хүний төлөө байхыг баримтлан, бүх талыг хөгжлийг чухалд тавих, хүний төлөөний ажлын удирдлагыг онцолж, бодлогоор урамшуулахыг чухалд үзэж, зөрөө ялгааг анхааралдаа авч, олон янзын байхыг баримтлан, хүмүүнлэгийн сайн сайхан орчин бүрдүүлэх хэрэгтэй юм. Хоёрт, их, дээд сургуулийн амьжиргааны иж бүрэн механизмийг байнга төгөлдөржүүлэх хэрэгтэй. Гуравд, их, дээд сургуулийн сургалтын шударга байх механизмийг байнга сайжруулах хэрэгтэй. Дөрөвд, их, дээд сургуулийн шийдвэрт бодлогын механизмийг байнга шилдэгжүүлэх хэрэгтэй.

      Боловсролын чанарт нөлөөлөх үндсэн зөрчил бол сургуулийн сургалтын үйл ажиллагаа болон оюутан сурагчдын бие сэтгэлийн хөгжил харилцан тохирохгүй, боловсрол хүмүүжлийн чанар болон нийгмийн хөгжлийн хэрэгцэ шаардлага харилцан тохирохгүй байгаа явдал юм. Шинжлэх хөгжлийн үзэл баримтлалын шаардлагын ёсоор, боловсролын үзэл ойлголтоо байнга шинэчилбэл сая их, дээд сургуулийн шинжлэх ухаанч хөгжлийг баталгаажуулж чадах болно. Иймээс эрхбиш хүний бүх талын хөгжлийн үүднээс их, дээд сургуулийн боловсролыг авч үзэх хэрэгтэй байна.

      Үүнд: Нэгд, хүнийг хүмүүжүүлэх шинжлэх ухаанч үзлийг бүрдүүлэх хэрэгтэй. Их, дээд сургууль нь хүн хүмүүжүүлдэг чухал бааз болдгийн хувьд, "ямар хүн хүмүүжүүлэх вэ?", "хүнийг яаж хүмүүжүүлэх вэ?" гэдэг нь эх эцэс гэсэнгүй эрхбиш зохицуулах чухалтай том асуудал болдог билээ. Хоёрт, хүн хүмүүжүүлэх төслөө төгөлдөржүүлэх хэрэгтэй. Үндсэн боловсролд өвхөн оюуны хөгжлийг л биш харин бүх талын боловсрол ялангуяа практикийн чадавхийг нь нэн чухалд үзэх хэрэгтэй юм. Гуравд, оюутан сурагчдын өөр өөрийнх нь онцлог хөгжлийг урамшуулах хэрэгтэй. Энэ бол их, дээд сургуулийн боловсролын дотоод шаардлагуудын нэг болно.

      Боловсролын арга хэлбэрийг шинэчлэх чухалтай байдаг. Үүнд дараах зүйлүүд чухал болно: Нэгд, оюутан сурагчдын онцлогийг барьсан байх хэрэгтэй. Хоёрт, боловсрол сургалтын явцыг шилдэгжүүлэх хэрэгтэй. Гуравд, заан сургалтын ажлын удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх хэрэгтэй.

      Их, дээд сургуулийн хүрээний соёлын ажиллагааны эвсэг зохицонгуй байдлыг буй болгох хэрэгтэй. Их, дээд сургуулийн багш оюутнуудын шинжлэх ухаан соёлын чанар түвшин болон үзэл санаа сё суртахууны чанар түвшнийг дээшлүүлэхээр чармайн ажиллаж, хүнийг хүмүүжүүлэх аятай сайхан орчин ахуйг бүрдүүлэх хэрэгтэй юм.