• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-28 15:33:37    
Хятадын Хэ Нань мужид болсон Азийн урлагийн 10-р наадам

CRI

      Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. Азийн урлагийн 10-р наадам саяхан Хятадын төв нутгийн Хэ Нань мужийн Кай Фэн хотноо бүрэн дүүрэн амжилттайгаар өндөрлөсөн аж. Энэ удаагийн наадам нь "эвсэг зохицонгуй Ази тив, Хэ Наньд баярлан цугларла" гэдгээр гол сэдэв болгож, баялаг агуулгатай тоглолт, кино үзэсгэлэн болон хэлбэр маяг нь олон янзийн олон түмэнч соёлын ажиллагаа зохион ядуулж, Хэн Нань мужийн баяр хөөрийн далай болгосон байна.

      Азийн урлагийн 10-р наадам нь 9-р сарын эцсээр Хэ Нань мужийн төв Жэнжөү хотно ажлаа эхлүүлж, хэдэн арван өдрийн хугацаанд, Азийн 22 улс орон болон бүс нутгийн 36 урлагийн бүлгэмийн 2000 шахам урчууд 80 талбайн өвөрмөц онцлогтой тоглолт гаргасан аж.

      Азиийн урлагийн наадмыг Хятадын Төрийн зөвлөлөөс хүлээн зөвшөөрсөн улсын зэргэлэлийн хамгийн анхны олон улсын урлагийн наадам болох юм. 1998 оноос хойш, Азийн урлагийн наадмыг урьд хожид Бээжинд, Хан Жөү зэрэг хотоор ажлуулж өнгөрсөн байна. Урчууд болон жүжигчид харилцан адил бус улс орны тоглолтыг сонирхож, солилцоо болон хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь Азийн урлагийн наадмын өвөрмөц онцлог болсоор ирсэн аж. Энэ удаагий Азийн урлагийн наадам нь Хэ Нань мужийн Жэнжөү болон Кайфэн хоёр хотод зэрэг явагдаж, үүнд хамгийн ил тод нэг онцлог гэвэл даруй, бүх иргэдийн оролцлого байгаа. Хэ Нань мужийн Соёлын танхимын дарга хатагтай Ян Липин энэ удаагийн Азиийн урлагийн наадмын нээлтийн ёслол дээр сурвалжлагчид хандан хэлэхдээ:

      "Манай энэ удаагийн Азийн урлагийн наадмын хамгийн өвөрмөц онцлог гэвэл даругй бид ард олны хүчин зүйлийг товойлгосонд оршино. Бид оршин суугчдын хэдэн арван хороолол болон уудам талбайд урлагийн тоглолт гаргахаар шийдсэн. Тэр үед урчууд болон ард олон хамгийн ойр, хамгийн шууд хэлбэрээр харилцан ойлголцож, санаа бодлоо солилцож чадах болно" гэжээ.

      Энэ удаагийн Азийн урлагийн наадам нь яг Хятадын үндсэний баярын амралтын хугацаа тохиосон аж. Тиймээс өдөр болгон Жэнжөү хот болон Кайфэнгийн урлагийн театр болгонд их олон тоглолт гарч, хятадын өргөн олон үзэгчидэд гадаадын урлаг соёлыг сонирхуурсан төдийгүй, их олон гадаадын зочид жуулчид энэ удаагийн урлагийн наадмыг зорьж Хэ Нань мужид хүрэлцэн ирсэн аж.