• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-30 15:34:13    
Монакогийн Вант Улс

CRI

     Нутаг дэвсгээр: 1,95 хавтгай дөрвөлжин км, түүний 0,4 хавтгай дөрвөлжин км нь далайг тэгшилж гаргасан хуурай газар юм.

     Хүн ам: 2004 оны байдлаар 32270. Хүн амын нягтац нь 16549 \ хавтгай дөрвөлжин км, түүний дотор Монакогийн харьяалалтай нь 16 хувь, Францын харьяалалтай нь 47 хувь, Италийн харьяалалтай нь 16 хувь, Англи, Швейцар, Герман, Белги зэргийн харьяалалтай нь 21 хувийг эзэлдэг. Албаны хэл Франц хэл, Итали, хэл, Англи хэл, Монако хэлээр түгээмэл яридаг. Хүн амын 90 грауй хувь нь Ромын Катулик шашин шүтдэг.
Нийслэл: Монако.

     Төрийн тэргүүн: Төрийн тэргүүн Хун тайж Принсе Алберт хоёрдугаар, 2005 оны 7-р сарын 12-ны өдөр вангийн ширээнд суув.
Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр -- 11-р сарын 19-ний өдөр.

     Ерөнхий байдал: Европын баруун өмнөд хэсэгт оршиж, гурван талаар нь Франц хүрээлж, өмнөш Газрын дундад тэнгист хүрч байна. 4,5 км урт хилийн шугам, 5,16 км урт тэнгисийн эргийн шугамтай. Зүүнш баруунш 3 км орчим урт, өмнөш умраш хамгийн нарийн газартаа 200-хан метр байдаг. Дов толгойд ихтэй, далайн түвшнээс 500 метр орчим өндөрт байдаг. Завсарын халуун бүсийн Газрын дундад тэнгисийн цаг ууртай, зундаа хуурай сэрүүн, өвөлдөө чийглэг дулаан. Жилийн дундаж агаарын хэм 16 хэм, жилийн дундаж хур тундас 500 – 600 мм.

     Лигуресчууд, Поенижчууд, Гартагочууд энд хойно өмнө нутагшиж байжээ. 1297 онд Гримард аймгийнхан Монако хотыг эзэлсэн бөгөөд алдаг оног 700 жил үргэлжилсэн ноёрхолоо эхлүүлэв. 14-р зуунд вант улс эхлэн бүрэлдэж, Испани, Франц нь түүний ивээгч орон болж байжээ. 1861 онд Францтай хэлэлцээр байгуулж, Монакогийн тусгаар тогтнолыг Франц хүлээн зөвшөөрсөн бөгөөд, Монакогийн нутаг дэвсгэр 20 хавтгай дөрвөлжин км байснаас багсаад өнөөгийн хэмжээнд хүрсэн байна. Мөн онд Франц, Монако гаалийн татварын холбоотны харилцаа тогтоов. 1911 онд анхны үндэсэн хуулиа нийтлэж, хуулийн засаглалтай вант улс болов. Улс төр, эдийн засаг, хууль зүй, засаг захиргаа, татвар зэрэг талаар Францтай нягт харилцаатай. \М.Цэцэн бэлэтгэв\