Хятадын төв нутгийн Хэ Нань мужийн Шинь Ян хотыг "Өмнөд орны умард нутаг Умард орны өмнөд нутаг" гэдэг байна. Энд тансаг сайхан уул устай, тааламжтай сайхан уур амьсгалтай, мянган жилийн түүхтэй "Линьшань хийд"-тэй, зусаж зугаалахад таатай "Жи гүн шань" уултай. Үүнээс гадна бас Хятадын 10 нэрт цайны нэг болох "Шинь ян мао жень цай" бий.
Хятадын өмнөд умардын цаг уурын зааг болсон Шинь Ян хот нь чийглэг уур амьсгалтай, ургамлын бүрхэвч зузаантай. Шинь Ян хотын Лүө Шань сянаас баруун урагш 40 гаран км газарт мянган жилийн түүхтэй Лин Шань хийд бий. Хийдэд "рашаан хутаг" гэж байдаг. Энэ уулны булаг нь арын дуганы бурханы суудал доороо оргилж гардаг гэдэг томог байдаг. Энд бас дээрээ том доороо нарийхан "тонгоруу ургасан арц мод"-той. Мянга гаран жил ургасан арц модны салаа намаа нь саглайсан хэвээрээ ургасаар байгаа. Линьшань хийдийн тунгалаг уст нуур, цэнхэр хөх тэнгэр, тансаг сайхан уулсын өнгө үзэмж нь зохицоод жуулчдын сэтгэлийг татна.
Линьшань хийдэд Сүн улс болон Мин улсыг байгуулсан анхны хаад ирж байжээ. Уг хийд нь 1500 гаран жилийн түүхтэй, буддын шашин Хятадад уламжлахад хамаг эрт байгуулсан хийдийн нэг болно. Тан улсын Тан шюань зүн хааны охин Жянь Нин гүнж энэ сүмд сууж гэлэнмаа болж байжээ. Мин сулыг байгуулагч Чжү Юаньчжан хаан ядуу байхад нь Линьшань хийдийхэн нь өглөг өгч байжээ. Чжү Юаньчжан хааны ширээнд заларснаас хойш энэд 3 удаа ирсэн байна.
Шинь Ян хотын зүүн өмнө тал дахь Жи Гүн шань буюу эрэгчин тахаи уул нь Лин шань хийдтэй алс салсаас бараа бараагаа харалцан байдаг. Жи Гүн шань уул нь зусаж зугаалахад аятай сайсан газар. Далайн түвшнээс 700 гаран метр өндөр Бао шяо фэн оргил нь эрэгчин тахииа хүзүү сунган дуугарч байгаа дүрстэй. Жи Гүн шань буюуу эрэгчин тахаи уулны нэр үүнээс ирэлтэй байжээ.
Жи Гүн шань ууланд 1200 гаран төрлийн ургамал ургадаг. Жилийн дөрвөн улиралд өнгө үзэмж өөрчлөгдөн хувирч хүний сэтгэл татна. Аагим зуны халуунд хүмүүс энд ирж зугаалахад таатай байдагсан. Лин шань хийд, Жи Гүн шань уул зэрэг түүх турсгалын газруудаас гадан бас Хан Чжөүгийн Ши Хү нуураас 12 дахин том Нань Вань нуур гэж буй. Нань Вань нуурын үзэмжит район нь Хэ Нань мужийн Шинь Ян хотоос баруун урагш 5 км газарт байгаа. "Уул ус мод арал"-аараа алдартай Нань Вань нуур нь 75 хавтгай дөрвөлжин км усны талбайтай, нуурандаа 61 аралтай. Жилдээ 100 мянган нүүдлийн шувуу энд өвөлждөг байна. Хөгшмөл самж, матр зэрэг улсын хэмжээний хамгаалалтад байгаа 1000 гаран төрлийн амьтан бий. Ой модны бүрхэвч нь 75 хувьд хүрчээ.
Нарны илч сайн, хур бороон элбэг болохоор энэ газарт цайны мод тарихад тохиромтой. Шинь ян мао жянь цай нь эрт дээр үед хааны ордонд өргөдөг цай байжээ. 1915 онд "Шинь ян мао жянь цай" нь Банамын дэлхийн яармагт алтан медаль авсан түүхтэй. Энэ цай хүний биеийн эрүүл мэндэд тусай, даралт бууруулдаг, халууныг гадагшлуулдаг ид шидтэй. Шинь ян хотынхон 1992 оноос жил бүрийн 4-р сард цайны соёлын арга хэмжээ зохион байгуулдаг болжээ. Уг арга хэмжээн дээр цайны яармаг, цай үйлдвэрлэх, борлуулах, цайны урлагийн үзүүлэх тоглолт, эдийн засаг худалдааны солилцооны бизнес хэлэлцээ зэрэг арга хэмжээ зохиодог байна.
|