Дэлхийн бүх л үндэстэн ястны нэгэн адилаар хятад хүмүүс зарим тоо, эд зүйлсийг эртнээс билгэшээж ирсэн уламжлалтай. Тухайлбал хятад хүмүүс зарим тоог бусдаас ялган билгэшээж өдөр тутмынхаа амьдрал, ахуйд чухалчлан хэрэглэхдээ онцгой. Монголчууд 9-н тоог ихэд билгэшээдэг шиг хятадууд 8-н тоог машид билгэшээнэ. Харин 4, 7-н тоонуудад дургүй. Хятадын тооны билгэдлийн соёл нь түүний дуудлагатай нягт холбоотой. Жишээ нь наймын тооны дуудлага аз, 6-саадгүй гэсэн үгийн дуудлагатай ижил байдаг нь эерэг билэгдлийн тоо болохын үндэс болсон бол 4-н тооны дуудлага үхэх гэсэн үгтэй ижил дуудлагатай учир муу тоо болох шалтгаан болжээ.
2 /Er/ - өсөж үржих, эв зохицлын бэлэгдэл 2-н тооны дуудлага нь аяндаа, амархан гэсэн үгийнхэй ижил. Тиймээс хятадын тооны билгэдлийн соёлд хоёрын тоо аяндаа бүтэх, сайн сайхан зүйлс хосоор оршдог гэх утгыг агуулдаг. Хос билгэдэл агуулсан эд зүйлсийг хуримын ёслолын чимэглэл хийгээд бэлэг сэлтэд өргөн хэрэглэхээс гадна хүмүүс хос заан, хос хүүхэлдэй гэхчлэн эд зүйлсийг цуглуулах соёл олон мянган жилийн түүхтэй.
6 /Liu/ - энэ тооны хятад дуудлага нь саадгүй, түвэггүй гэсэн үгийн дуудлагатай ижил. Жил бүр Гуанжоу мужийн Зенчен хотод зохиогддог мотоциклын дуудлага худалдаан дээр өнгөрсөн жил AW6666 дугаар 272 мянган юань буюу 34.000 доллараар зарагджээ. Энэ нь 6-н тооны билгэдлийг хятад хүмүүс хэрхэн үнэлж шүтдэг хийгээд нөгөө талаас бизнеснийхэн энэ сэтгэхүйг хэрхэн өлгөн авч ашигладгийг харуулж байна.
8 /Ba/ - энэ тооны дуудлага аз, азтай байх гэсэн үгтэй ижил дуудагддаг. 8-н тоог хятадын бизнес эрхлэгчид, азаа сорьсон хүмүүс гээд нийт ард түмнээрээ маш өргөн хэрэглэж шүтэж ирсэн. 8888-8888 гар утасны дугаар Ченду хотын гар утасны аукцион дээр 270.723 долларын үнэ хүрч зарагдсан жишээ бий. Хэдхэн хоногийн дараа эхлэх Бээжингийн Олимпийн нээлтийн ёслолыг 2008 оны 8 дугаар сарын 8-ний 8 цаг 8 минутад эхлэхээр тогтоосон нь ард түмнийхээ билгэдлийн тоог хүндэтгэн үзсэнтэй холбоотой.
Харин 4-н тоо /Si/ үхэл гэсэн үгтэй ижил дуудагддаг болохоор энэ тооноос хүмүүүс цээрлэх нь бий.
Мөн 7-н тоо уур уцаар, балмад явдлын, бас 9-н тоог заримдаа урт удаан, үүрд мөнхийн бэлгэдэл гэж үздэг.
Давхар тооны хувьд гэвэл жишээ нь 14-н тооны дуудлага арван үхэл гэж дууддагддаг бол, 168 хөгжил цэцэглэлийн зам гэсэн утга санааг илэрхийлдэг. 134 –үүрд, өнө мөнх гэсэн үгтэй ижил дуудлагатай. Ийнхүү хятад тооны билгэдлийн соёл нь ханз үсгийн дуудлагуудтайгаа нягт холбоотой хөгжиж ирсэн түүхтэй.
|