• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-31 17:23:52    
Хятад улс залуучууд багачуудын хөл бөмбөгийн спортыг дорбитой хөгжүүлж байна

CRI

     Дэлхийн нэгдүгээр спорт гэж нэрлэгдсэн хөл бөмбөгийн спорт дэлхийн олон ород маш олон сонирхогчидтой билээ. Дэлхий аль ч улс орон залуучууд багачуудын хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхийг анхааран судласаар ирсэн юм. олимпийн мэмцээн нь дэлхийн улс орнуудын 23-аас доош насны тамирчидад хөгжлийн маш сайхан завшаан боломж хангаж байгаа юм. саяхан болсон Ази тивийн 16-аас доош насны хөл бөмбөгчидийн аврага шалгаруулах тэмцээн болон зүүн Азийн залуучуудын хөл бөмбөгийн тэмцээний үеэр манай сурвалжлагч Хятадын залуучуудын шигшээ багийг сурвалжилсан юм. Хятадын шигшээ баг хэдийгээр шувтаргын тэмцээнд оролцож чадсангүй боловч тэд энэ тэмцээнээс баяр баясал, тэмцээний туршлага олж авсан юм. Хятадын залуучуудын үндэсний шигшээ багийн довтлогч Жан Жянь ирээдгүйдээ маш итгэлтэй байла. " миний бодхоор энэ удаагийн тэмцээнд оролцоод олсон хамгийн том ололт бол олон улсын тэмцээний туршлага хурамдуулсан явдал болно. Тэмцээний дараа бид багийнхаа тэмцээний арга хэлбэр юм уу бусад талаар дүгнэлт хийсэн юм. энэ тэмцээнээр дамжаад бид Хятадын багийн тамирчид болон бусад орны тамирчидаас сэтгэл зүйн талаар нэлээд зөрөөтэй байгааг мэдлээ" гэж тэр ярилаа.

      Залуу тамирчид маань тэмцээнд ялагдал хүлээсэн ч гутрахгүй байгааг хараад Хятадын хөл бөмбөгийн нийгэмлэгийн залуучууд багачуудын хэрэг эрхэлсэн газрын дарга Жу Хе Юань хэлэхдээ, энэ бол манай залуу тамирчид сэтгэл зүйн талаар маш их дэвшилтэй болж байгаагийн илэрэл мөн.ийм том тэмцээнд оролцох завшаан тохиосон нь энэ тамирчидад өөрийгөө хөгжүүлэх сайхан завшаан боломж болж байгаа юм. харин шигшээ багийн дасгалжуулагчийн хувьд нэн их ололт амжилттай байгаа юм. тэд энэ тэмцээнээр дамжуулан авьяслаг залуу тамирчидыг мэдсэн байна гэжээ.

      Залуучууд багачуудын хөл бөмбөгийн дасгалжуулах ажил хийсэн Жу Хе Юань хэлэхдээ, залуучууд багачууд бие бялдрын хувьд маш түргэн өсч байгаа тул тэднийг дасгалжуулах нь насанд хүрэгсэдтэй адилгүй байдаг.тийм учраас адил бус насны тамирчидын онцлогт тохируулж адил бус дасгалжуулах арга авах хэрэгтэй байдаг, залуучууд багачууд шинэ юмыг хүлээж авах чадвар сайтай байдаг боловч нөгөө талаар юмыг ойлгох чадвар харьцангуй дор байдаг. Эдгээр онцлогийг дасгалжуулах явцад эрхбиш бодолцох шаардлагатай гэжээ.

     Нэг улс орны хөл бөмбөгийн спортын түвшин ямар байх нь тэр орны ард түмний дунд хөл бөмбөгийн спорт хэр их дэлгэрсэнтэй шууд холбоотой. Тив дэлхийн уралдаанд хэр их амжилт гаргасан нь ч бас нэг үзүүлэлт байдаг. Хөл бөмбөг залуучууд багачуудын дунд хэр их хувийн жинтэй байгаагаар энэ спорт тухайн оронд ямар хөгжилд хүрэх нь тогтоогдно гэж холбогдох мэрэгжилтэд үзэж байгаа юм. Хятад улс сүүлийн жилүүдэд залуучууд багачуудын хөл бөмбөгийн спортыг чухалчлан хөгжүүлж байна. Хятадын хөл бөмбөгийн лигийн тэмцээнд залуучууд багачууд тоглох болж байгаа нь үүний нэг жишээ болж байгаа юм гэжээ.