• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-03 09:12:27    
Дэлхийн хөнгөн атлетикийн уралдаанд анх удаа багийн аварга болсон нь

CRI

      Хятадын тамирчид дэлхийн хөнгөн атлетикийн уралдаанд анх удаа багийн аварга болсон нь 1983 оны 9-р сард Норвегийн Берген хотод болсон Спорт алхааны дэлхийн цомын 3-р тэмцээн дээр Шюй Юнжиү, Янь Хүн, Гуань Пин, Юй Хэпин дөрвөн хүнээр бүрэлдсэн Хятадын эмэгтэйн баг 132 оноогийн нийлбэр дүнгээр эмэгтэйчүүдийн 10 километрийн спорт алхааны багийн аварга болж, Хятад улс дэлхийн хөнгөн атлетикийн тэмцээнд алтан медал аваагүй байсан түүхийг эцэс болгов.

      Спорт алханы анхны дэлхийн аварга: 1983 оны 9-р сард Норвегийн Берген хотод болсон Спорт алхааны дэлхийн цомын 3-р тэмцээн дээр Хятадын Ляонин мужийн 1,62 метр нуруутай, 19-хэн настай Шюй Юнжиү 45 минут 13 скунд 4-ий амжилтаар Австралийн тамирчныг ялж, эмэгтэйчүүдийн 10 километрийн спорт алхааны хамгийн сайн амжилт тогтоож, Спорт алхааны дэлхийн цомын эмэгтэйчүүдийн 10 километрийн спорт алхааны аварга болсон бөгөөд Хятадын хөнгөн атлетикийн түүхэн дээрэх спорт алханы анхны дэлхийн аварга болсон байна.

      Хөнгөн атлетикийн дэлхийн рекорд амжилтыг шинэтгэсэн Хятадын анхны тамирчин: Хятадын Ляонин мужийн 19-хэн настай эмэгтэй тамирчин Янь Хүн 1984 оны 5-р сард Нтрвегийн Берген хотод болсон олон улсын спорт алхааны тэмцээнд 21 минут 40 скунд 3-ын амжиртаар эмэгтэйчүүдийн 5 километрийн тайлбайн спорт алхааны 21 минут 51 скунд 85-ын дэлхийн рекорд амжилтыг шинчилсэн бөгөөд 8 хонгийн дараа нь Данийн Копэнхагендэмэгтэйчүүдийн талбайн 10 километрийн спорт алхааны дэлхийн рекорд амжилтын шинэтгэж, хөнгөн атлетикийн төрлийн дэлхийн рекорд амжилтыг шинэтгэсэн Хятадын анхны тамирчин болсон байна.

      Авто замын спорт алхааны хамгийн түргэн тамирчин: Хятадын авто замын спорт алхааны хамгийн түргэн тамирчин бол Ляонин мужийн эмэгтэй тамирчин Янь Хүн юм. 1985 оны 3-р сарын 16-ны өдөр тэрээр Хятадын Жядин шянь болсон 1985 оны Хятадын хаврын улирлын марафон гүйлт болон спорт алхааны тэмцээний анхны өдөр болсон эмэгтэйчүүдийн авто замын 10 метрийн спорт алхааны тэмцээнд 44 минут 14 скундын амжилтаар дэлхийн 44 минут 56 скунд 10-ын хамгийн сайн амжилтаас давсан байна.

      Эмэгтэйчүүдийн талбайн 5 километрийн спорт алхааны дэлхийн рекорд амжилтыг шинэтгэсэн анхны тамирчин: 1986 оны 3-р сарын 9-ний өдөр Жянши мужийн Жи-ань хотод болсон Хятадын хаврын улирлын спорт алхааны тэмцээнд Ляонин мужийн 15 настай эмэгтэй тамирчин Ван Янь 21 минут 33 скунд 8-ын амжилтаар ЗХУ-ын тамирчны тогтоосон 21 минут 36 скунд 2-ын насанд хүрсэн эмэгтэйчүүдийн талбайн 5 километрийн спорт алхааны дэлхийн рекорд амжилтыг шинэтгэж, Эмэгтэйчүүдийн талбайн 5 километрийн спорт алхааны дэлхийн рекорд амжилтыг шинэтгэсэн Хятадын анхны тамирчин болсон байна. \М.Цэцэн бэлэтгэв\