• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-03 09:23:46    
Нойр хулжуулсаны улмаас 6 зүйлийн өвчинд нэрвэгддэг тухай

CRI

      Телевиз үзэх, хөгжим сонсох, компьютер тоглох үедээ унтах, эрт босохын төлөө зориуд эрт унтах, шөнөдөө унтаж чадсангүйгээ өдөр нь нөхөж унтах, хүнд ажил хийж их ядрахдаа нэн даруй унтах зэрэг бол зүй зохисгүй унтах арга бөгөөд тав тухтай унтаж чадахгүй мөртөө нам унтах нойроо хулжуулж байгаа хэрэг юм. Энэ нь дараах 6 зүйлийн өвчинд нэрвэгдүүлж болзошгүйг эрдэмтэн мэргэжилтнүүд сануулж байна.

      Нэг. Таргалах: Шөнөдөө юм бичих, шөнөдөө унтсан ч байн байн зүүдлээд байх, хийж дуусгаагүй ажлаа яаж буусгах билээ гэж бодоод байх, бүтэн шөнийг энэ мэтээр удаан хугацаа өнгөрүүлэх юм бол бие чинь аяндаа хүнд болно. Үнэндээ энэ бол нойр хулжиж байгаа хэрэг бөгөөд биеийн жин чинь үнэнхүү нэмэгдсэний шинж мөн.

      Хоёр. Сэтгэцийн өвчинтэй болох: Сэтгэлээр унах, байнга ядарсан байдалтай урамгүй явах, санаа сэтгэл тогтворгүй болж бачимдан бухимдах, улмаар юм бүхэнд назгай хандах бол сэтгэцийн өвчинд нэрвэгдэж байгаагийн шинж мөн. Нойр хулжих болон сэтгэцийн өвчин нь хоорондоо нягт хэлхээ холбоотой байдаг. Санаа сэтгэл урамгүй болох, сэтгэлээр унах, ажлын чанар буурах, уулаасаа яршиг түвэгтэй байсан ажлыг нойр хулжиж сайн унтаж амарч чадсангүйгээс болоод сайн хийж чадахгүй болох, ингээд ажлаа сайн хийхийн төлөө шөнө болгон илүү цагаар ажиллах, ийм байдал удаан хугацаагаар үргэлжлэх юм бол гарцаагүй сэтгэцийн өвчинд нэрвэгдэх болно.

      Гурав. Мартамхай болох: Нүдний харц сулрах, хэлж ярилцах үеийн хариу үйлдэл удааширч байга ташаа буруу үг хэлэх, эдгээр бол мартамхай болж байгаагийн гол илрэл юм. Үүнээс гадна нойр хулжих нь ч мартамхай болохтой тун нягт холбоотой юм.

      Дөрөв. Хурхирах өвчинтэй болох: Хурхирах нь бусад хүний унтахыг ноцтой нөлөөлдөг төдийгүй өөрийн биеийн эрүүл мэндийг ч нөлөөлдөг өвчин болох бөгөөд улмаар залгиуур хоолойн архаг өвчинд нэрвэгдүүлж болзошгүй юм. Нойр хулжих нь ч хурхирахад хүрүүлж, толгой өвдүүлж ам хатаан, анхаарлыг алдагдуулж, санаа сэгэлийг тогтворгүй болгож, яарч адгах амархан уурлах зэрэг хачин сонин ааш зантай болгодог байна.

     Тав. Өмөн үүд нэрвэгдүүлэх: Өмөн үү гэдэг анагаахуйяа бэрх хорт хавдрын нэрийг сонсохтой зэрэг айдас хүрнэ. Гэхдээ энэхүү аюулт өвчин нь аягүй бол унтах нойр муудсаны улмаас бий болсон байж тун магадгүй юм. Сайхан унтаж амрах бол өмөн үүг ялан давах хамгийн сайн арга мөн.

     Толгойн үс унаад байх: Толгойн үс нь унаад байдаг хүмүүс өглөө үсээ самнах болгонд маш олон үс унасан байгааг хараад өтгөн хар үс минь өдөр бүр унаад байх юм хожгор болох нь ээ гэж зовдог. Энэ үед та унтах нойр чинь муу байгаагаа сэрж мэдсэн юм болвбуу ? унтах хугацааны урт богино байх нь үс унахтай ил тод холбоогүй боловч сайн унтаж чадах эсэх нь харин үс унахтай тун нягт холбоотой юм.\Л.Буянтогтох орчуулав\