• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-03 09:26:35    
Бээжинд цахилж яваа Монгол оюутнууд

CRI

      Тэнхэлгээ дагаад бөмбөрдөг дэлхийн бөмбөрцгийн орчил эргэлтээр 2008 оны урин зун "Олимп" гэсэн том бэлгийн хамты нийслэл Бээжингийн цэлмэг агаарт хүрээд ирлээ. Уул тал баясан бүжиглэж, ус мөрөн дуулан наргилдаж, улс даяар баяр цэнгэлд шунвана. Баян жил, баярт жил гэж бүгдээр хөрнөлдөнө.

      Энэ эрэнд "Оюутан" гэсэн сайхан алдарыг зүүж, үй түмэн Монголчуудынхаа од сод нь болж байгаа бид бүхэн догдлол, баясал, бахархалдаа согтуурна.

      2006 оны налгар намар би Бээжингийн Багшийн Их Сургуулийн саруул уудам хичээлийн танхимд оюутан нэртэй анх ирсэн билээ. Ингэхэд үг хэлээр илэтгэхэд бэрхэ омог бахдал өр зүрхэнд оволзон түлхилж байсан нь үнэнтэй билээ. Ер нь туглын бэлчээрт тоглож өссөн Монгол хүү би эрдэм мэдлэг, цэцэн билгээр өөрийгээ зэвсэглэн "мөнгөн баавартай эмээл" тохсон билгийн хээртээ мордож "Монголчуудаа ирэх зууны бошгон дээр" гоёж, гайхамшиг болгохын төлөө нийслэл Бээжинд эрдэмийн мөрөйтөй ирсэндээ баярлахгүй гэж байна уу ?

      Хүн гэж хачин юм ээ, өлгий нутагтаа байхдаа бид "Монгол" гэдэг их алдрын тухай мөчид ойлголт, дутуу танирлттай байсан юм. Гэхдээ хүний газар хөндөлний нутагт эрдэм хайж явахдаа сая Монгол гэдэг нэрийн эчинээ шидийг сэрж ухаарсан гэлтэй. Ингээд Бээжингийн Багшийн Их Сургуульд хоёр жил сурах явцдаа би: ямарваа үндэстэн ястан гэсэнгүй бүр хамтын сэтгэлийн цууриа, нууц далд хүчин бий, хамтын хайр ба хорсол бий гэдгийг мэдсэн билээ.

      2007 оны 12-р сард, Бээжинд сурч байгаа Монгол оюутнуудын 27-р наадам хийморь хурайлан, хэшиг буян далласан "Надам" Монгол баарт болов. Наадамд Монгол дуу хөгжмийн урлагийн гайхамшигт шидийш даян дэлхийд гайхуулж яваа "Хөх хээр" хамтлаг, "Нуганзаяа" хамтлаг болон залуу уран бүтээлч Мөнгөн, Уриа нар цугларсан нь ёстой наадамд хөг нэмж, бидний нүдийг хужирласан юм. Наадамд хүрэлцэн ирсэн олон зуун Монгол оюутнаа хараад би өөрийн эрхгүй баясан догдолов. Тийм гэм, Монгол оюутнуудын бараа нийслэлийн зээл гудамжаар өдөр ирэх тутамд нэмэгдэж байна. Нэрт их сургуулийн цэнгэг агаарт ч босоо Монгол аялга цууриатаж байна. Энэ бол бидний бахархал, агуу Монголын маань бахархал аа !Хэдэн цаг үргэлжилсэн энэ найрт сэтгэл нэгтэй Монгол ах дүү нартайгаа танилцснаар барахгүй, бас яриа хөөрөөний завсраар тэд нарыхаа сургууль нэгжийн арга хэмжээнд ур авьяасаа гайхуулж, Монгол дуу бүжгээрээ бусадыг шагшуулан явааг сонсож олзуурхасан маань наадмын хурлаас түүсэн миний хамгийн их олзуурхал билээ.

      Сонсооч, нийслэл Бэжингийн нэрт их сургуульнуудаас Монгол оюутнуудын уриа дуун цууриатаж байна !

     "Сансар тэнгэрийн тагнайд найргийн шадаа жагсаана бид" гэж Чинхуа Их Сургуулийн Монгол оюутнууд хашгирч байна. "Саран бөмбөрцгийн элгэнд дараачийн зууныг өртөөлнө бид" гэж Бээжин Их Сургуулийн Монгол оюутнуудын урай хангинаж байна. "Сав ертөнцийн нууцыг билгийн шидээр хайна" гэж Бэжингийн Багшийн Их Сургуулийн Монгол оюутнудын хүсэл оргилж байна. "Сэтгал аргамжсан үндэстэндээ сотон бүтээлээ өргөнө бид" гэж Төвийн Үндэстний Их Сургуулийн Монгол оюутнууд андагайлж байна ....

      Өвөг дээдээс өвлүүлсэн Монгол соёлынхоо хийморийг мандуулан, даяршлалын хатуу өрсөлдөөнд нуруу гэдгэр явах итгэл дүүрэн Монгол оюутнуудын урай дуун Бээжин хотын агаар огторгуйд хангинаж байна. Өнөр тансаг Монгол нутгийн зүг бүхнээс нийслэл Бэжинд цугларсан Монгол соёлын цог түймэр болон асаж, үндэстэн угсаатандаа өндийн босох зориг итгэл хурайлж, дорнод тэнгэрийн хаяаг улайлган дүрэлзэнэ.

      Хараач, нийслэл Бээжингээс асан дүрэлзэж байгаа Монголын хөх дүлийг хараач ! "Нууц товчоон"-ы амьсгаатай "Найман шарга"-ын давхиатай гал цахилгаан шиг гялбаж айсуй Монголын олон үрсийг хараач !\Бээжингийн Багшийн Их Сургуулийн Гадаад хал утга зохиолын салбарын 2-р дамжаанд сурч байгаа Өвөр Монгол оюутан Шинжилт\