Хулс тоглох нь Хятадад мянгаад жилийн түүхтэй болжээ. Жижиг таваг шиг дүгрэг хэлбэртэй хулс юм уу модонд тэнхлэг хийж, хоёр нарийн хулс юм уу модыг олсоор холбож, олсон дээрээ тэнхлэгтэй дүгрэг хулсаа нааш цааш гүйлгэн тоглож, хурдан гүйлгэх тутам исгэрэх дуун гардаг.
Хулс тоглох нь Бээжин районд маш өргөн өрнөж, хүмүүс цэцэрлэгт хүрээлэнд хулс тоглохоор дамжин биеэ чийрэгжүүлэх зорилгод хүрдэг байна. Бээжингийн баруун дүүргийн Зы Жүюань цэцэрлэгт хүрээлэнд хулс тоглогчид хулсаа дээш доош олон янзаар эргэлдүүлж, исгэрэн шуугих дуун ч нам дор олон янзаар исгэрч байлаа. Эдгээр хүмүүс бол Зы Жүюань цэцэрлэгт хүрээлэнгийн хулс тоглогчдын холбооны гишүүд юм. Тэд өглөө бүр тогтсон цагт ирж тоглодог. Энэ жил 50 гаруй настай Хун ган гишүүн болж хулс тоглоод жил гаруй хугацаа болж байна. Гэвч тэрээр хулс тоглоход маш хорхойтой болжээ. Эхлээд би оролдож үзье гэж тоглосон, ирэх тутам бүр хорхойтой болсон . Хулс тоглох нь нэгд маш үр ашигтай бие чийрэгжүүлэх хөдөлгөөн . Хоёрт маш татах хүчинтэй тоглоом, олон янзаар тоглож, тоглох тутам шинэ хэлбэрээр тоглохыг боддог гэж тэрээр хэлж билээ. Хулс тоглох нь татах хүчитэй гэдэг нь маш зөв юм. Хулсыг нилээд боловсронгуй сайн тоглодог хүн хулсаа дээш өндөрт шидэх хооронд хөл гараа хөдөлгөх мэтээр зуу гаруй зүйлийн тоглох эрдэм үзүүлдэг байна.
Хулс тоглохыг харахад хэдийгээр хоёр гараа хөдөлгөх хялбархан хөдөлгөөн шиг боловч үнэндээ тэр нь хүний дөрвөн мөчийн тэнцвэртэй хөдөлгөөнөөр биелэгдэж, тархины ажиллагааг сайжруулдаг байна. Хоёр гараараа хулсыг тоглох олон зүйлийн ур чадварын хөдөлгөөн хийхэд хүний гар хөл дөрвөн мөч зэрэгээр хөдөлж, бүх биеийн цусны эргэлтийг дайчилж, хүний тархи, бие бялдрыг бүх талаар хөгжүүлдэг . Мөн гадна цэвэр агаарт хийдэг болохоор эрэгтэй эмэгтэй хөгшин залуу хүн бүхэн оролцож болох олон түмэнч биеийн тамирын ажиллагаа юм. Өнгөрсөн онд хулс тоглохыг Хятадын улсын зэрэглэлийн эдийн бус соёлын өвийн жагсаалтад албан ёсоор батлан зөвшөөрсөн байна.
Энэ жил 71-ийн өндөр нас сүүдэртэй Лю Жэньзү бол Бээжингийн хулс тоглох салбарын нэрт од . Тэрээр хүүхэд ахуй наснаасаа хулс тоглоход сонирхолтой хүн. Тэтгэвэртээ гараад хүүхэд ахуй насны тоглоомоо үргэлжлүүлэн тоглож, олон янзаар мэргэжилийн өндөр түвшинд тоглох болжээ. Тэрээр Англи, Австрали, Япон зэрэг орноор олон удаа айлчлан тоглож Хятадын эртний хулс тоглох эрдмийг дэлхий нийтэд танилцуулсан байна. \Урангоо орчуулж бэлтгэв\
|