Алжир, Габон, Этиоп, Мадагаскар, Сейшель зэрэг таван орны парламентын удирдах хүмүүсийн урилгаар Бүх Хятадын АТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 3-ны өдрөөс эхлэн дээр дурдсан таван оронд албан ёсны найрсаг айлчлал хийх бөгөөд төв байр нь Этиопийн нийслэл Аддис—Абебад байгаа Африкийн холбооны зөвлөлд айлчлах болно. Энэ удаагийн айлчлал нь 2006 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын дараа болж байгаа Хятадын Африктай хийж байгаа бас нэгэн чухал дипломат үйл ажиллагаа мөн гэж Бүх Хятадын АТИХ-ын Байнгын Хороо болон Гадаад хэргийн яамны холбогдох хариуцлагатан үзлээ.
Парламент хоорондын харилцаа холбоо нь улс хоорондын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Дарга Ү Бангүө Африкийн таван оронд хийх энэ удаагийн айлчлалаар холбогдох орны парламентын удирдах хүмүстэй уулзалт хэлэлцээ хийж, хоёр талын хууль тогтоох бахйгууллага хоорондын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал бодлоо солилцох бөгөөд Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын дүрэм, ардчилалэрх зүйн байгуулалтын амжилтыг танилцуулах болно. Парламент хоорондын харилцаа холбоогоор дамжуулан дарга Ү Бангүөгийн энэ удаагийн айлчлал Хятад болон уг таван орон хоорондын найрсаг хамтын ажиллагааны харилцааг ахиулах нь дамжиггүй юм гэж Бүх Хятадын АТИХ-ын Байнгын Хорооны Ерөнхйи нарийн бичгийн даргын орлогч Цао Вэйжөү үзлээ.
Тэрээр хэлэхдээ, Парламент нь улс орнуудын хууль тогтоох хамгийн дээд байгууллага мөн, тэр нь иргэдийн хүсэл саналыг шууд тусгаж, хууль тогтоох байгууллага хоорондын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлдэг тул хоорондын ойлголцол итгэлцэлийг нэмэгдүүлэхэд ашигтай юм. Харилцан суралцаж, нөгөө орныхоо парламентын ажлын амжилтанд хүрсэн туршлагыг суралцах нь хоёр талын харилцааны хөгжлийг ахиулахад чухал ач холбогтолтой юм. Бүх Хятадын АТИХ уг таван орны парламент хоорондын олон давхаргын, олон шатны солилцоог цаашид гүнзгийрүүлж, Хятад-Афкрикийн парламент хоорондын олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх талаар хайлт хийэхэд бэлэн байна гэжээ.
Дарга Ү Бангүө Африкийн таван оронд айлчлахаар 3-ны өдөр мордож, албаны талын албан ёсны ажиллагаа нь орон нутгийн цагаар 4-ний өдрөөс эхлэх болно. Харин хоёр жилийн өмнөх 11-р сарын 4-ний өдөр Хятад-Африкийн чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалт болсон юм. Бээжингийн дээд хэмжээний уулзалт дээр Хятад, Африкийн удирдах хүмүүс улс төрийн талаар эрх тэгш харилцан итгэлцсэн, эдийн засгийн талаар хамтран ажиллаж хамтаар хожих, соёлын талаар харилцаа солилцоогоор дамжин бие биеэсээ сурах Хятад-Африкийн стратегийн түншийн шинэ маягийн харилцаа тогтоон хөгжүллэхийг санал нэгтэй зөвшөөрсөн юм. Бээжингийн дээд хэмжээний уулзалтын хоёр жилийн ойн үеэр дарга Ү Бангүө дахин Африкийн эх газарт айлчилж байна. Дарга Ү Бангүөгийн энэ удаагийн Африкт хийх албан ёсны найрсаг айлчлал нь Хятад, Африкийн харилцаанг цаашид тогтвортой хөгжүүлэхэд тустай юм гэж Гадаад хэргийн яамны Африкийн хэлтэсийн дарга хатагтай Шюй Жинхү үзлээ.
Тэрээр хэлэхдээ, 2006 онд Бээжинд Хятад -Африкийн чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний улзалт болов. Энэ жил бол Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэх 2 дахь жил, мөн ч Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэхийн чухал жил мөн. Хороон даргын энэ удаагийн Африкт хийх айлчлал энэ таван орон хоорондын найрсаг хамтын ажиллагааны харилцааг ахиулахад тус дөхөм үзүүлэхээс гадна, дээд хэмжээний уулзалтаар тогтоосон Хятад, Африк хоорондын стратегийн түншийн шинэ маягийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, дээд хэмжээний уулзалтын төрөл бүрийн ололт амжилтыг цаашид сайтар хэрэгжүүлэхэд чухал ач холбогтолтой юм гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, дарга Ү Бангүө уг таван оронд айлчлах хугацаандаа эдгээр орнын парламент болон засгийн газрын удирдах хүмүүстэй уулзалт хэлэлцээ хийх төдийгүй, мөн Хятад болон холбогдох орон хоорондын эдийн засаг техникийн хамтын ажиллагааны баримт бичгүүдийн гарын үсэг зурах ёслолд оролцож, Хятад-Африкийн хамтын ажиллагааны төслийн ахицын байдлаар шинжилгээ судалгаа хийх юм байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|