Урагмалын хэдэн навчыг усанд хийж, шаазан тогоонд чанаад шаарыг нь тунгаж уухыг Хятадчууд маш эртнээс таниж мэдэж ирсэн юм. Одоо Хятадын шинжлэх ухаантад орчин үеийн техникээр эртний энэхүү аргыг өөрчлөж, урагмалын дотрох үр ашигтай бүрэлдэхүүнийг ялгаруулан авч, Хятад үрлэн эм, дугариг эм, тарианы эм зэргийг үйлдвэрлэн гаргаж, ууж, хэрэглэхэд хялбар дөхөм болгосон тэдүйгүй зарим нь үр ашиг сайтай болжээ. Хятадын Тяньжинь хот энэ талаар идэвхтэй судалгаа хийж амжилт олжээ.
1994 онд байгуулагдсан Тянь Шили корпурац бол Тяньжинь хотын төлөөлөх чанартай Хятад эм бэлдмэлийн аж ахуйн нэгжийн нэг болно. Түүний үйлдвэрлэсэн зүрхэнийг засаж сайжруулах эм нь Хятадад жил бүр нэг тэрбум гаруй юаний борлуулалтын ашиг олж байна. энэхүү эмийг ойрд бас АНУ-д зах зээлд гарах боломж олсон байна. Тянь Шили корпурацын ерөнхий захирал Мин Шижүнь танилцуулж хэлэхдээ, аж ахуйн нэгж нь ийм сайн ашигтай болсон нь тэдний байгуулсан Хятад эмийг судлан үйлдвэрлэх орчин үеийн шинэ тавцан байгуулсантай холбоотой юм.
Хятад эмийг орчин үеийн үйлдвэрлэх аргаар үйлдвэрлэхийн төлөө 10 гаруй жил судалгаа хийж, тасралтгүй өөрчлөлт хийснээр Хятад эмийн үр ашигтай бүрэлдэхүүнийг ялгаруулан авч тоо баримтын агуулах байгуулсан байна. үүнээр дамжин нэн олон шинэ эм судлан үйлдвэрлэж болно гэжээ.
Тяньжинь хотын Жүньшин эм бэлдмэлийн корпурац бол Хятадын Хятад эмийн орчин үеийн аж ахуйн нэгжийн нэг мөн. Тянь Шили корпурацтай адилгүй тал нь тэрээр Тяньжиний Түн Рэн Тан, Да Рэн Тан, Лүн Шүньрүн зэрэг Хятадын нэрт аж ахуйн нэгжүүдийг нэгтгэсэн аж ахуйн нэгж болно. Эдгээр нэрт брэндүүд нь урт удаан түүхтэй байж, гадаад дотоодод нэртэй юм. Гэвч тэд уламжлалт эм бэлдмэлийг өөрчлөх хайлт хийж, Хятад эм бэлдмэлийн шинэ техник судлан хөгжүүлж, чанарын удирдалга, үйлдвэрлэл эзэгнэлт, чадварлаг хүмүүс зээлдэн оруулах зэрэг талаар хайлт хийсэн байна.
Жүньшин эм бэлдмэлийн корпурацын хятад эмийн бүтээгдэхүүн 500 гаруй байж, зарим бүтээгдэхүүн нь Япон, ОХУ, АНУ зэрэг 20 гаруй улс орон газар нутагт борлуулагдаж байна.
Хятад эм бол Хятадын хэдэн мянган жилийн соёлын өвийн нэг бөгөөд урт хугацааны турш клиникийн эмчилгээнд үр ашигаа өгч Хятадын үндэстэнүүдийн цэцэглэл мандалыг батлаж байжээ. Хятад эмийг дэлхийн захад гаргаж, хүн төрөлхтөнд буян үйлдүүлэхийн төлөө Хятадын засгийн газар сүүлийн жилүүдэд хятад эмийг шинжлэх ухаанчаар үйлдвэрлэх, стандартчилах зэрэг талаар олон арга хэмжээ авсан юм. Үүний дотор даруй Тянвжин хотод гурван жилийн өмнө Хятад эмийн орчин үеийн шинжлэх ухаан техникийн үйлдвэрлэлийн бааз байгуулж хятад эмийн орчин үеийн аргаар судлан хөгжүүлж байгаа багтаж байна.
Одоо тяньжин хотод Тянь Шили, Жүньшин хоёр том корпурацаар гол болгосон орчин үеийн хятад эмийн үйлдвэрийн бүлэглэл бий болоод байна. Мөн улсын чухал лаборатори, Тяньжин хотын шинэ эм бэлдмэл судлах төв, хятад эмийн орчин үеийн техникийн төв, орчин үеийн хятад эмийн чанарын шалгалтын төв зэрэг байгууламжийг байгуулаад байна.
|