• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-04 08:59:59    
Зуны Давосын чуулга уулзалтад оролцогсод Хятадын эдийн засгийг үнэллээ

CRI

      Саяхан өндөрлөсөн 2008 оны зуны Давосын чуулга уулзалт дээр, Америкийн газар эдэлвэрийн найдваргүй зээлийн хямралаас болж бүх дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан явдал нь уг чуулга уулзалтад оролцсон дотоод гадаадын албаны хүмүүс, аж ахуйн нэгжийн салбарын зүтгэлтэд, эрдэмтэн судлаачдын ярианы гол сэдвийн нэг болсон байв. Банк санхүүгийн хямралаас болж бүх дэлхийн эдийн засаг буурах эрсдэл ихсэж байгаа боловч Хятадын эдийн засгийн хөгжил мөн л сайн байна гэж үзэцгээсэн байлаа.

      Өнгөрсөн хэдэн сарын байдлаас үзэхэд, эдийн засгийн гол цогцын өсөлт удааширснаас болж, бүх дэлхийн эдийн засагт маш муугаар нөлөөлж байгаа нь улам л тодорхой болж байна. Дэлхийн эдийн засагт аажмаар уусан нэгдэж байгаа Хятадын эдийн засаг нь үүнийг ганцаар эсэргүцэн тулж чадахгүй нь мэдээж, худалдааны түншүүдийн импортын эрэлт хэрэгцээ багасч, дотоодын хөрөнгө оруулалтын нэмэгдэл саагдаж байгаа зэрэг шалтгаанаас болж, эдийн засгийн нэмэгдлийн хурд удаашрах нь дамжиггүй юм.

      Тэгэхдээ Хятад улс нь эдийн засгийн нэмэгдлийн хурд удаашрахад сэтгэл зовохгүй байгаа аж. Хэдэн жилийн турш эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчилж, эдийн засгийн хэт түргэн өсөлтийг тогтоон барьж, юумны үнэ өсч цаасан мөнгө олшрох дарамтыг намдаахад хүчин зүтгэж ирсэн Хятад оронд авч хэлбэл эдийн засгийн нэмэгдлийн хурд бага зэрэг удаашрах нь муу хэрэг биш аж.

      Эдийн засгийн нэмэгдлийн хурд удаашрч байгаа нөхцөлд Хятад орон нь өөрийн орны аж ахуйн нэгжүүдийн бие даан шинийг нээхэд түшиглэн, бараа бүтээгдэхүүний шинжлэх техникийн агуулагдац болон нэмэлт өртгийг дээшлүүлж, худалдааны бүтцийг өөрчилж, мөн бас дотоодын хэрэглээний эрэлт хэрэгцээгээ тасралтгүй нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдийн гадаадад хөрөнгө оруулах хэлбэрийг урамшуулж, эдийн засгийн нэмэгдлийн хурд удаашрах эрсдлээс зайлж болох юм гэж 2008 оны зуны Давосын чуулга уулзалтад оролцогсод үзсэн байна. Ирэх хэдэн жилд Хятадын эдийн засаг мөн нэлээд эрчтэй хурдаараа өсөн нэмэгдэх болно гэж дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга үзсэн байлаа.

      Хятадын макро эдийн засгийн хөгжилд өөдрөг магадлалт хийснээс гадна бас гадаадын зарам аж ахуйн нэгжүүд нь Хятадын зах зээлүүдийг улам их сонирхож, бүх дэлхийн эдийн засаг бууралтад орж байгаа нөхцөлд Хятадын эдийн засаг нь тэдэнд улам их ашиг хүртээхийг хүсэн хүлээж байна.