Чин Тянь-юань 2008 оны 10-р сарын 7-ны өдөр "Шинлжх ухаан таймс" сонинд "Дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлийн их, дээд сургууль эрхлэхэд тогтолцооны байгуулалтыг чухалд үзэх ёстой" гэсэн өгүүлэл нийтэлж, Хятад улс дэлхий хэмжээний өндөр зэрэглэлийн хэдэн их, дээд сургуулийг удахгүй байгуулахыг хүсч байна. Энэ нь маш сайн хүсэл эрмэлзэл юм. Хятад улсын үндэсний хүчин хөгжөөд өнөөдөр гэхэд уг асуудлыг авч үзэх ёстой болсон. Гэвч эрдэм шинжилгээний тогтолцоо болон урамшууллын тогтолцооны байгуулалтын талаар өөрчлөлт хийхгүй юм бол, дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлийн их, дээд сургууль байгуулна гэдэг нь зөвхөн сайхан хүсэл эрмэлзэл төдий юм гэж тэмдэглэжээ.
1,Судалгаа шинжилгээний хамгийн тэргүүний түвшин бүхий төв байгуулж, олон улсын мэргэжилтнүүдтэй хамтаар үнэлгээ хийх хэрэгтэй Сүүлийн жилүүдэд Хятад улс олон улсын хэмжээний өндөр зэрэглэлийн их, дээд сургууль байгуулах талаар маш их итгэл зоригтой ажиллаж, эрдэм шинжилгээний салбарт оруулах оруулалт нь ч байнга нэмэгдсээр байна. Эрдэм шинжилгээний энэхүү зардлыг хэрхэн үр ашигтай ашиглан, олон улсын судалгаа шинжилгээний тэргүүний ололт амжилтад хүрч, түүний үр ашгийг хамгийн их хэмжээнд бадруулах явдалд хүмүүс улмаар анхаарах болж байна. Энэ талаар гадаадын эрдэм шинжилгээний туслалцааны байгууллагын амжилттай туршлагаас бид суралцаж болох юм.
Дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлийн их, дээд сургууль байгуулахад юуны өмнө хөрөнгө мөнгөний туслалцаа хангаж, эрдэм шинжилгээний хамгийн тэргүүний түвшин бүхий төв байгуулах ёстой. Шведэд эрдэм шинжилгээний сангийн байгууллагуудад бүр эрдэм шинжилгээний хамгийн тэргүүний түвшин бүхий төвөд хөрөнгө мөнгөөр туслах тусгай байгууламжтай байдаг. Тэдгээр сангуудын хөрөнгө мөнгөний туслалцаа нь хэдийгээр өөр өөрийн онцлогтой байгаа хэдий ч, тэд туслалцаа үзүүлэх төвийг сонгохдоо хамтын нэг зарчмыг баримталдаг, энэ нь юу вэ гэвэл: тухайн орчин ахуйд эрдэм шинжилгээний салбар нь хамгийн тэргүүний түвшинтэй байгаа бол, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний хамгийн тэргүүний түвшин бүхий төв байгуулж болно. Хөрөнгө мөнгөний энэнхүү туслалцаа үзүүлэх цаг хугацааны хязгаар нь ердийн байдалд 5 жил байдаг ба туслалцааны хэмжээ нь их төлөв 50 сая юаниас дээш байдаг юм.
Өнөө, Хятад улсын зонхилох их, дээд сургууль нь "дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлийн их, дээд сургууль байгуулах" том зорилт дэвшүүлсэн боловч, түүнийг хэрхэн байгуулах талаар харин нэлээд бүрхэгдүү байдалд байна. Бид эрдэм шинжилгээний тэргүүний түвшин бүхий, амьжиргааны хүч ихтэй төв байгуулахаас эхлэн хийж болно. Тайвань район олон улсын хэмжээний өндөр түвшин бүхий их, дээд сургууль байгуулахын тулд, "5жилд 50 тэрбум оруулах—олон улсын хэмжээний өндөр зэрэглэлийн их, дээд сургууль болон эрдэм шинжилгээний тэргүүний түвшин бүхий төв хөгжүүлэх хөтөлбөр" дэвшүүлсэн, үүний зорилго нь их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний давуулаг салбарыг дэмжиж, эрдэм шинжилгээний тэргүүний түвшин бүхий төв байгуулан, улмаар дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлийн их, дээд сургууль байгуулах зорилтод хүрэх гэсэн болно.
Дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлийн их, дээд сургууль байгуулахаар олон сургууль хүчин чармайлт гарган ажиллаж байна. Үүнд бид юуны өмнө, ямар сургуулийг дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлийнх гэх вэ? Хэн түүнийг үнэлэн тогтоох вэ? гэдгийг тодорхой ойлгосон байх шаардлагатай.
2, эрдэм шинжилгээний зөвлөлийн жинхэнэ тогтолцоо хэрэгжүүлэх хэрэгтэй
Өрнөдийн дээд зэрэглэлийн их, дээд сургуулиудад их олон тусгай зөвлөлтэй байдаг. Тэдгээр зөвлөлүүдийг нэг нэрт профессороор ахлуулдаг ба тэр нь холбогдох шинжилгээний салбарын хэд хэдэн профессороос бүрддэг байна.
Хятадын их, дээд сургуулиудад түүхийн учир шалтгааны улмаас "давхар ачаалалтай ажиллах" үзэгдэл түгээмэл оршиж байгаа юм. Урт хугацааны зорилтоос авч үзвэл, энэ нь их, дээд сургуулийг дэд зэрэглэлийн болгон хөгжүүлэхэд ашиггүй байдаг. Иймэээс эрдмийн зөвлөлийн тогтолцоог жинхэнэ утгаар нь дорвитой хэрэгжүүлж, дээд зэрэглэлийн профессоруудыг эрдмийн зөвлөлдөө урьж ажиллуулах бодлого тогтоох шаардлагатай гэж эрдэмтэн Чин Тянь-юань үзэж байгаа аж.
|