• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-04 14:56:42    
Хятадын хэвлэлийн ажил үйлсийн 30 жилийн өөрчлөлт нээлтийн зам

CRI

        Сайн байцгаана, эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. Саяхан өндөрлөсөн Германы Франкфиртийн номын үзэсгэлэн дээр, Хятад улс ирэх жилд уг номын үзэсгэлэнгийн гол зочин орны хувиар оролцохыг холбогдох талууд батлан тогтоосон байна. 30 жилийн өмнө хүмүүсэд худалдан авах ном хэвлэл бага байснаасаа, өнөө хөгжөөд гол зочин орны хувиар дэлхийн хамгийн том номын үзэсгэлэнд оролцох болтол, Хятадын хэвлэлийн ажил төрөл нь өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлогын ач тусыг ихээхэн хүртсэн байна.

        Франкфиртийн номын үзэсгэлэн бол дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн чухал номын хэвлэлийн худалдааны тавцан юм. Саяхан өндрөлсөн Франкфиртийн 60-р хугацааны номын үзэсгэлэн дээр, Хятадын хэвлэл мэдээллийн үндсэний ерөнхий газрын даргын орлогч хатагтай Ли Дүндүн хэлэхдээ:

        "2009 онд Хятад улс гол зочин орны хувиар Франкфиртийн номын үзэсгэлэнд оролцоно, энэ бол Хятад улс анх удаагаа гол зочин орны хувиар энэхүү олон улсын ном хэвлэлийн үйл ажиллагаанд оролцох гэж байгаа нь болно. Тухайн үеэр, бид Хятадын 5000 гаран төрлийн шилдэг сайн ном хэвлэлийг олон орны хүмүүсэд танилцуулах болно, энэ нь Хятадын хэвлэлийн ажил төрлийн хөгжлийн төвшнийг харуулж бйагаа бөгөөд мөн ч 30 жил өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн Хятад улсын хуриангуй дүрс байгаа юм" гэжээ.

        1966 оноос 1976 онуудад болсон "соёлын их хувьсгал"-ын цаг үед, Хятадын соёлын хөгжил зогсонгуйраж, ихэнхи хэвлэлийн газар үүдээ хаасан байна. Соёлын хувьсгал дууссаны дараа, Хятадын ард түмний олон жил дарагдсаар ирсэн мэдлэг боловсрол сурч хүртэх урам зориг нь яг галт уул дэлбэрэх шиг хөгжин өрниж, харин хэвлэлийн ажил төрлийн сэргэлт болон хөгжил нь хүмүүсийн эрэлт хэрэглээг хангаж чадахгүй байлаа. Хятадын хэвлэлийн ажилтадын нийгэмлэгийн байнгын орлогч дарга Ян Дэянь эргэн санаж хэлэхдээ:

        "1978 онд болсон ХКН-ын 11 дэх удаагаа сонгогдсон Төв хорооны 3-р бүгд хурлаас хойш, гадаад хэл сурахыг ихээр чухалчилсан, тэгээд гадаад орны хэвлэлийн ажил төрлийн байдлыг таниж ойлгохыг санаачлан сэтэж байлаа. Тухайн үед Хятадын хэвлэлийн ажил төрөл нь яг л эзгүй хээр тал шиг байсан. Миний цээжилж байгаагаар, тэр үед хүмүүс "Шүй Гүөжангийн Англи хэл" гэдэг номыг их урт жагсаж байгаад авч байсан, хэдэн мянган хүн номын дэлгүүрийн хаалагны гадна жагсах нь ерийн үзэгдэл болж байсан." Гэжээ.

        Гэвч, өнөөдөр, 30 жилийн хөгжлөөр дамжин, Хятадын ард түмэн "ном худалдан авахад хүчир" байсан цаг үесээс салж, сая буман ном хэвлэлийн дунд, хэвлэлийн ажил төрлийн хөгжлийн үр өгөөжийг хамтаар хүртэж байна. /Хүчит орчуулж, хянав/