Гирин мужийн Янь Бянгийн солонгос үндэстний өөртөө засах жю нь Хятадын зүүн хойд нутагт байралдаг. Өнгөрсөн зууны наяад оноос хойш сая олон нутгийн иргэн гадаадад гарч ажил хийж, хөдөлмөрийн хүчнийг гадаадад гаргах аргаар орон нутгийн эдийн засгийг хөгжүүлсэн байна.
Жинь Шинлай нь Гирин мужийн Янь Бянгийн солонгос үндэстний өөртөө засах жюгийн Шинь Хуа тосгоны иргэн юм. Сэтгүүлч түүнтэй уулзахад тэрээр саяхан Ливи улсаас буцан ирсэн байжээ. Түүний охин нь Америкт оёдолчны ажил хийж, гэргий болон хүү нь Өмнөд солонгосын цайны газарт ажиллаж байгаа юм. Сэтгүүлчийг очиход гэрт нь тэрээр ганцаар байсан ч тавилага хэрэгслүүд нь маш эмэх цэгцтэй, цэвэр тохилог байлаа.
Хэдэн жилийн өмнө Жинь Шинлай Африкад очиж наймай хийж, зах зээлийн эрэлт хэрэгцээг сайн ойлгохгүйгээс болж, зуу гаруй мянган юань нь талгар болсон юм. Гэвч тэрээр ерөөс зориг мухаагүй, хоёрдугаар удаа, гуравдугаар удаа гэд эцэстээ мөнгө олсоноор барахгүй хоёр хүүхдээ ч гадаадад хүргэсэн байна.
Гадаадад ажил хийж байхдаа, Хятадын солонгосчууд орчин тойронд хурдан зохицдогоороо маш нэртэй юм. Гадаадад ажилласан өнгөрөлтөөс тэд нарын үзэл санааны өөрчлөлт болоод өөрийнгөө хөгжүүлэх ул мөрийг ойлгож болно. Өнгөрсөн зууны ная ерээд онд солонгосчууд гадаадад гарч ажиллах нь голцуу биеийн хөдөлмөрийг хийж байжээ, жишээлбэл барилгын ажилтан болох, аяга угаах зэрэг. Гэвч өнөөдрийн байдлаар тэд нар нь оёдолчин, гоо сайханы багш зэрэг мэргэжлийн чанартай ажлыг олон хийх болсон юм. Гадаадад гарах арга маягийн хувьд өнгөрсөнд найз нөхөд төрөл садны танилцуулгаар гарч байсан бол өнөө зонхилох олонх нь дотоодын холбогдох мэргэжлийн сургалтад оролцсоны дараа тодорхой зорилготойгоор гадаадад гарах болжээ.
Өнөөдөр Янь Бянгийн солонгос үндэстний өөртөө засах жюгийн Зи Шинь суурины байдлаар тал хувиас дээшх тариачин айлууд нь гадаадад ажил хийж байсан өнгөрөлттөй юм. Нэн олон хүн гадаадад гарч ажил хийхийн хэрээр усан дутрага, алим зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдхүүнийг тарихаар гол болгож байсан солонос үндэстний шян сууринд ерөөс байгаагүй шинэ амьдралын хүчинтэй болсон байна. Энэ тосгоны иргэн Жао Жиньжэ сэтгүүлчид хэлэхдээ, манай нутгийн өөрчлөлтийг хэлэх юм бол маш их шүү дээ, саятан айл нь хэд хэдэн өрөх байна, таван зуун мянган юаньтай айл нь нэн ч олон, орон сууцыг бүр шинээр барисан, нээрэн гоё шүү гэжээ.
Сүүлийн жилүүдэд Янь Бянгийн солонгос үндэстний өөртөө засах жюгийн гадаадад гарч ажил хийх хүний тоо тасралтгүй нэмэгдэхийн хэрээр зориж очих гадаад орон ч Өмнөд солонгос, Америк, Канада, Австраль, Шинэ Зеланд, Франц зэрэг хорин хэд хүртэл нэмэгдэж, гадаадад гарч ажилласан хүний тоо давхардсан тоогоор зуу гаруй мянгад хүрсэн байна. 2006 оны байдлаар, гадаадад гарч ажилласан хүмүүсийн нийт орлого нь тэрбум ам долларт хүрчээ.
|