• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-06 09:09:28    
Солонгын өнгөөр тодрох шог зураач Б.Билиг

CRI

      Алдарт шог зураач Б.Билиг бол ӨМӨЗР-ы Шилийн Гол аймгийн Сөнөд Зүүн хошууны Хонгор сумны хүн. Өнөө Өвөр Монголын уран зураачдын нийгэмлэгийн гишүүн, Сөнөд Зүүн хошууны АИХ-ын төлөөлөгч бөгөөд Сөнөд Зүүн хошууны Ерөнхийлсэн Дээд Зэргийн дунд сургуулийн уран зураг гар урлалын мэрэгжлийн багшаар ажиллаж, асар олон шавь хүмүүжүүлж явна билээ. Тэрээр 1993 оноос уран бүтээлээ "Хошин шог", "Ажилчны өдөрийн сонин" "Хятадын шог зураг" ,"Шог зургийн сарын сэтгүүл" "Өвөр Монголын өдөрийн сонин" "Шилийн гол" зэрэг сонин сэтгүүлд нийтлүүлж, ард олондоо танигдсан юм. 1995 оноос БНСУ, Япон, Бельги, Югослав, Македон, Бразили, Перу, Итали, Румын, Иран, Шведи, Америк, Кипр, Орс, Болгар, Польш зэрэг олон улсын шог зургийн үзэсгэлэн болон уралдаанд олон удаа оролцож, Монгол хүний тэнгэрлэг сэтгэхүйг дэлхий дахинд гайхуулжээ. Тэрээр 2005 онд шог зургийн ууган эвхмэлээ хэвлүүлсэн байна.

      Түүний монгол туурагтаны малжил амьдарл нүүдэл соёлын усдалаар сэдвэлсэн шог зургууд нь хүмүүсийн сэтгэлийн хөвчийг хөндөж, уйлах инээхийн хооронд болгодог.

      Тэрээр Монгол Улсын Уран Зураачдын Нийгэмлэгийн урилгаар 2006 оны 9-р сарын 29-нээс 10-р сарын 3-ны хооронд Улаанбаатарт хувь хүний зургийн үзэсгэлэн зохион байгуулсан юм. Тэрээр өөрийн бүтээлээрээ онгод билгийнхээ мод юуг Хан богд, Хангай Алтай, ханагар Монголын ой хөвчинд амилуулсан гэдэгт хүмүүс эргэлзэхгүй байх. Мөн тэгээд Монгол улсын шог зураач Ц.Байди, хошин зохиолч, шог зураач Ц.Доржготов, шог зураач С.Цогтбаяр нартай урлагийн гоо сайхан мэдрэмжээс амьдралын үнэн бодит бүхнийг хамтаар хуваалцаж, ижилхэн хөх тэнгэрээ дээдлэх зүрхэн холвоотой андууд бололцсон байна.

      Сөмтэй Будрын чулуудаа сөсгөлж, сүүний үнэртэй хорвоодоо хайртай яваа зураачийн маань солонгын өнгөөр тодрох шог зураг бүхэн нь Хятад, Монгол төдийгүй бүх дэлхийн ард түмэнд "өөрийнхөө л төлөө эх байгалиа хайралж, өнгө арьс ялгаалгүй найрамдаж яваарай хүмүүс минь" хэмээх ухааралын үг өчсөн гэдэгт найдаж байна.