Дэлхийн сансар агаарын тээврийн 5 том яармагийн нэг болох Хятадын олон улсын сансар агаарын тээврийн 7-р яармаг 4-нд Хятадын өмнөд зүгийн тэнгисийн эргийн Жүхай хотод эхэллээ. Энэ удаагийн Жүхайн сансар агаарын тээврийн яармагт анх удаагаа тусгайлан "Хятадын сансар судлалын ордон" нээж, Хятадын өөрөө судлан үйлдсэн сөнөөгч 10 гэдэг нисэх онгоцыг багтаасан байлдааны шинэ нисэх онгоцуудыг ч үзүүлж байна. Хятадын сансар агаарын тээврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гол болох бизнесменуд нь бас олон оронтой техникийн хамтын ажиллагаа болон нисэх онгоцны наймааны гэрээ байгуулах болно. Хятадын сансар судлалын ололт амжилтуудыг төвлөрүүлэн үзүүлж байгаа нь энэ удаагийн сансар агаарын тээврийн яармагийн нэг онцлог мөн гэж уг салбарын мэргэжилтэн үзлээ.
1 2 3 4 5 6
|