• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-06 15:06:14    
Бээжингийн залуучууд буудал

CRI

     Аяны цүнхээ үүрээд аялан жуучилж явах нь одоогийн залуучуудын моод болжээ. Залуучууд буудал нь "аяны цүнх үүрч аялагсд"-ын бууж хонодог газрын нэг нь билээ. Бээжинд залуучууд буудал олон байгаа.

     Залуучууд буудлын ухагдахуун нь 20-р зууны эхээр бий болжээ. 1909 онд Германы нэгэн багш ангийн хүүхдүүдээ дагуулан явганаар аялан жуулчилжээ. Аяны замдаа аадар бороонд тохиолдоод хөдөөгий нэг сургуульд орж, тударгын сүрэл дэвсэж, нэг шөнийг өнгөрүүлжээ. Шөнө дурш нойргүй хоносон багшид нь залуучуудад тусгайлан зориулсан буудал байгуулах бодол орсон байна. Өнөө залуучууд буудал нь дэлхийд хамгийн том хоноглох сүлжээний зохион байгууллага болжээ. Жил бүр дэлхийн 10 сая залуучууд уг буудалд хонож өнждөг байна.

     Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулснаар дэлхийн олон арвин хүн Хятадад ирсэн. Явган аялахыг сонирхогч аяны цүнхээ үүрээд Хятад руу аялав. Залуучууд буудал нь эдгээр аялан жуулчлагсдад хамгийн аятай орон байраар хангалаа. Бээжингийн галт тэргэний буудлаас жирийн иргэдийн суугаа дөрвөлжилсөн орон сууцны дэргэдээр залуучууд буудлын хөх өнгийн гурвалжин тэмдэг содон харагдана. Бээжинд хамгийн эрт хүмүүст танил тасал болсон залуучууд буудал гэвэл Бээжин галт тэргэний буудалтай нүүрлэж байгаа Бээжин залуучууд зочид буудал болно. Энэ зочид буудлын газар зүйн байршил сайн болохоор жуулчид олноор ирдэг байна. Буудлын тоног төхөөрөмж бүрэн, аялал жуулчлалын мэдээллийн төв, өөртөө үйлчлэх гал тогооны өрөө, өөрөө хувьцас хунар угаах, сүлжээнд холбогдох, баар зэрэг байгаа. Энэ зочид буудал унадаг дугуй түрээсэлдгээрээ онцлог юм. Газар болгоноор явж үзэн сонирхдог жуулчдад метро, автобусаар явахаар дугуй унаж аялах нь хамгаас сонирхолтой байгаа.

     Бээжингийн хойд хэсгийн Чжүн гуаньцүнь район дахь Бээжингийн Вэймин олон улсын залуучуудын зочид буудал бол энэ районы цорын ганц олон улсын залуучуууд буудал болно. Энэ районд хэдэн арван их сургууль, судалгааны хүрээлэн байгаа. Иймээс энэ зочид буудалд гадаадын олон зочид байдгаас гадна энэд ирж жуулчлах, шалгалт өгөх юм уу давтан боловсрох сурагчид байдаг байна. Зочид буудлын өрөөнд сүлжээг төлбөргүйгээр ашиглуулна.

     "Гуан жи. лин" олон улсын залуучуудын буудал нь Бээжин хотын төв районы нэгэн маш жижиг гудамд байгаа. Энэ буудал нь Бээжин хотын хамгийн бор борогжуун иргэдийн соёлтой ойр тод байгаа. Гудамжаар ороод очиход айл өрхийн гал тогооны өрөөнөөс ногоо хуургын үнэр амт ханхалж, гэрийн хуучин тавилгын үнэр сэнгэнэнэ. Энэ бүхэн нь хүмүүст хуучин Бээжин хотын түүхийн өнгө аясыг мэдрүүлнэ.